Тяньжин хотын Нанкай дүүрэгт хамтын ажиллагааны ажлын айлчлал хийлээ
2019-12-24 09:56:20 Нийтлэгдсэн: Улс төрБаянзүрх дүүргийн МАН-ын хорооны дарга, нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгч Э.Бат-Амгалангаар ахлуулсан намын анхан шатны байгууллагын 39 төлөөлөл энэ сарын 16-20-ны өдрүүдэд Тяньжин хотын Нанкай дүүрэгт хамтын ажиллагааны ажлын айлчлал хийлээ. Улаанбаатар хотын хамгийн олон хүн амтай Баянзүрх дүүргийн МАН БНХАУ-ын хойд Хятадын хамгийн том далайн боомтыг түшиглэсэн эдийн засгийн нээлттэй хот болох Тяньжин хотын Нанкай дүүргийн Хятадын Коммунист намтай хамтран ажиллах нээлттэй санамж бичиг байгуулахаар нэг жилийн өмнө ажлаа эхлүүлсэн юм. Эл ажлын хүрээнд энэ оны долдугаар сард Нанкай дүүргийн Хятадын коммунист намын дарга Ян Бинээр ахлуулсан төлөөллүүд Монгол улсад айлчилж, Баянзүрх дүүргийн МАН-ын хороотой хамтран ажиллах санамж бичгээ бататгасан юм. Санамж бичгийн хүрээнд хоёр дүүргийн эдийн засаг, худалдааны замыг нээж экспо зохион байгуулах, дэлхийн шилдэг сургуулиудын эгнээнд багтдаг Нанкай их, дунд сургуулиудад оюутан, сурагчдыг тэтгэлэгээр суралцуулах юм. Мөн нарийн мэргэжлийн мэргэшсэн боловсон хүчин бэлтгэхэд зориулан Баянзүрх дүүрэгт Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв байгуулах, Баянзүрх дүүргийн хог хаягдлыг багасгах, түүнийг боловсруулах, дахин ашиглах үйлдвэр байгуулах зэрэг чиглэлээр хамтран ажиллах юм. Энэ удаагийн хамтын ажиллагааны ажлын айлчлалын хүрээнд Нанкай дүүргийн хог хаягдлыг дахин боловсруулах, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, боловсруулсан түүхий эдийг авто зам болон бусад бүтээн байгуулалтад яаж ашиглаж буй талаар TEDA компаний үйл ажиллагаатай танилцаж, 2020 онд хийж хэрэгжүүлэх нэн тэргүүний ажлуудаа тодорхойллоо. Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
“Eden”, “Болор”, “Arkhi” зэрэг архийг хуурамчаар үйлдвэрлэж байжээ
2019-12-23 15:02:48 Нийтлэгдсэн: Халуун сэдэвЭрүүгийн цагдаагийн газраас ирүүлсэн мэдээллийн дагуу НМХГ-аас Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт гэрийн нөхцөлд нэр бүхий компанийн архийг хуурамчаар үйлдвэрлэж байсан нөхцөл байдалд хяналт шалгалт явууллаа. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд зааснаар гар аргаар архи үйлдвэрлэх хориотой, гэмт хэргийн шинж чанартай үйлдэл. Мэргэжлийн хяналтын байгууллагаас тус архийг ямар спиртээр хийсэн, сав баглаа боодол, найрлага зэргийг тодруулахаар ажиллаж байна. Иймд иргэд энэ төрлийн бүтээгдэхүүн худалдаж авахдаа хаяг шошго хуучин эсэх, үйлдвэрлэсэн хугацаа, цэвэр байдал, шилний сэв, зэргийг сайтар харж албан ёсны худалдааны газраас сонгож авахыг зөвлөж байна. Эх сурвалж: МХЕГ
Монгол Улсын генералууд ЗХУ-ын маршал К.К.Рокоссовскийн хөшөө, музейн нээлтэд оролцлоо
2019-12-23 14:42:09 Нийтлэгдсэн: Улс төрЗХУ-ын гарамгай жанжин, ЗХУ, БНПАУ-ын төр, цэргийн нэрт зүтгэлтэн К.К. Рокоссовскийн мэндэлсний 125 жилийн ой энэ сарын 21-ний өдөр тохиосон байна. Ойн хүрээнд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын нийслэл Улаан-Үд хотод дурсгалын хөшөөг нь босгон, Эх орны баатар нэртэй музей нээлтээ хийжээ. Хүндэтгэлийн ёслолд Монгол цэргийн нэгдсэн холбоо-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, дэслэгч генерал Ц.Тогоо тэргүүтэй Удирдах зөвлөлийн гишүүд оролцлоо. Дэслэгч генерал Ц.Тогоо нээлтийн үеэр хэлэхдээ К.К. Рокоссовский 1926-1928 онд Улаанбаатар хотод цэргийн сургагчаар ажиллахдаа БНМАУ-ын Ардын хувьсгалт цэргийг эмхлэн байгуулах, бэхжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан гэдгийг тодотгов. Манай улс ЗХУ-ын маршал К.К.Рокоссовскийг Д.Сүхбаатарын одон, Байлдааны гавьяаны Улаан тугийн одон, Найрамдалодонгоор шагнасан түүхтэй. Монгол цэргийн нэгдсэн холбоо-ны удирдлагууд ОХУ-ын Дайчин нөхөрлөлийн холбоо-той хамтран ажиллах талаар уулзалт хийсэн байна. Монгол цэргийн нэгдсэн холбоо-г эх оронч үзэл, бахархлыг төлөвшүүлэн хөгжүүлэх, ард иргэдээ соён гэгээрүүлж, тусгаар тогтнол, аюулгүй байдлын оюуны дархлаа, үнэт зүйлсийг хамгаалан бэхжүүлэх үйлсэд төр, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах зорилгоор байгуулсан. Холбооны тэргүүнээр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ажилладаг юмгэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Өнөөдрөөс эхлэн түлш хүргэх боломжгүй 25 өндөрлөг цэгт түгээлт хийнэ
2019-12-23 14:29:20 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээСайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, Цаг уур, орчны шинжилгээний газрын Агаарын чанарын мэргэжилтэн Д.Өнөрбат нар мэдээлэл хийлээ. НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй Нийслэлийн Онцгой комиссын даргын Хяналт шалгалт зохион байгуулах тухай 07 дугаар захирамжаар батлагдсан хуваарийн дагуу түүхий нүүрсний хяналт, сайжруулсан шахмал түлшний нөөц, борлуулалт, сайн картын хэрэглээнд нийслэлийн Цагдаа удирдах газар, Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын газрын нийт 24 албан хаагч зургаан техник хэрэгсэлтэйгээр өдөр бүр 11:00 цагаас 24:00 цаг хүртэл хөдөлгөөнт эргүүлээр хяналт, шалгалт хийж ажиллаж байна. Өнөөдрөөс эхлэн түлш хүргэх боломжгүй 25 өндөрлөг цэгт Батлан хамгаалах яам, Онцгой байдлын газраас туулах чадвар сайтай 27 (ЗИЛ-131) автомашинаар өдөр бүр түгээлт хийхээр боллоо. Мөн түүхий нүүрсний хяналт шалгалтаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас илрүүлэн хурааж, битүүмжилсэн нүүрсийг тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжид борлуулж, иргэдэд үнэ өртгийг олгох ажлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр ажлуулсан ажлын хэсэг дүүрэг тус бүрт зохион байгуулан ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 100 гаруй тонн түүхий нүүрсийг худалдан авсан гэлээ. Түүнчлэн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт өнөөдрөөс эхэлж байгаатай холбогдуулан эцэг, эхчүүд хүүхдээ гэрт нь үлдээхдээ зуух, пийшингийн зөв галлагааны зөвлөмжийг сайтар зааж, зөвлөн галын аюулгүй байдлыг нь хангахыг онцгойлон анхааруулсан юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Монгол улсын Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ээлжит хуралдаанаар Улаанбаатар хотын дулаан хангамжийн төсөл-ийг хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцэж, дэмжлээ. Төслийг Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулсан Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх юм. Төслийн гол зорилго нь Төрөөс эрчим хүчний салбарт баримтлах дунд хугацааны үндэсний хөтөлбөр 2018-2023, Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн биелэлтийг хангах, Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлт, Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу бий болох орон сууцны хороолол, нийгэм ахуйн барилга байгууламжууд, бага, дунд чадлын халаалтын зуухтай газруудыг төвлөрсөн дулаанд холбох техникийн боломжийг бүрдүүлэх, дулаан хангамжийн системд орчин үеийн дэвшилтэт техник технологийг нэвтрүүлж үр ашгийг дээшлүүлэх, ухаалаг тоолуурын системийн үзүүлэх төсөл хэрэгжүүлэхэд оршино. Европын сэргээн босголт, хөгжлийн банк нь төслийг хэрэгжүүлэхэд 10 сая ам долларын хөнгөлөлттэй зээл, 4.5 сая еврогийн буцалтгүй тусламж, 1.5 сая ам.долларын санхүүжилт бүхий техникийн туслалцаа үзүүлэхээр шийдвэрлэжээ. Зээлийн хугацаа 15 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа гурван жил, жилийн хүү /хувьсагч хүү/ LIBOR+1 хувь байх юм.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй