Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа

Хууль зүйн сайд Ц.Нямдорж өнөөдөр /2019.09.17/ Засгийн газрын хуралдаанаар нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй хэмээн шийдвэрлэсэн хуулийн төслүүдийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг мэдүүллээ. УИХ-аас Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийг 2013 оны 7 дугаар сарны 5-ны өдөр баталж, 2014 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөж байгаа билээ. Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг хийсний үндсэн дээр түүнд нийцүүлж нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага үүссэн гэх дүгнэлт гарсан байна.ИймээсГэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлдгэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах ажлыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, насанд хүрээгүй гэрч, хохирогчийг хамгаалах стандартыг бий болгох, мөн сэтгэл зүйн арга хэмжээг хамгаалалтын арга хэмжээ болгох, хохирогчийн талаар мэдээллийн сан үүсгэхтэй холбоотой шинээр бүлэг, хэсэг, заалт нэмэхээр тусгажээ.Уг хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Их Хурлаас эрх зүйн шинэтгэлийн хүрээнд баталсан Эрүүгийн багц хуулиудтай нийцэж, гэрч, хохирогчийг хамгаалах хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэхэд гарч буй хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчил арилж хуулийг нэр мөр хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэлээ. Мөн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэл, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүллээхэмээнУИХ-ынХэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

“БИДНИЙ ХОТ” сэдэвт нийтлэл, нэвтрүүлэг, контентын уралдаанд бүтээл хүлээн авч байна

Нийслэлийн 380 жилийн ойг тохиолдуулан олон нийтэд их хотын соёлыг түгээх, нийслэлийн бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд иргэний оролцоог нэмэгдүүлэх, нийгэмд эерэг хандлага түгээн дэлгэрүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газраасБИДНИЙ ХОТсэдэвт телевиз, радиогийн нэвтрүүлэг, сонин, сэтгүүл, сайтын нийтлэл, цахим контентын уралдааныг нийт хэвлэл мэдээллийн байгууллага, чөлөөт уран бүтээлчдийн дунд зарлаж байна. Уралдаанд ирүүлэх бүтээл нь нийслэл хотынхоо хөгжил цэцэглэлтэд өөр өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж буй сайн сайхан үлгэр дуурайлыг түгээн дэлгэрүүлэх, хотын соёлыг түгээх, олон нийтийг соён гэгээрүүлэхэд чиглэсэн ажлуудыг сурталчлах, нийгэмд эерэг хандлага төлөвшүүлэхүйц бүтээлүүд байх аж. Шалгаруулагчдын зүгээс нийтлэл, нэвтрүүлэг, контентын хүртээмжтэй байдлыг харгалзан үзэх бөгөөд дохионы хэл ашиглах, олон нийтийн сүлжээг ашиглан давхар нийтэлж, нэвтрүүлсэн байдал, давтамж зэргийг давуу тал гэж үзэх юм. Уг уралдаанд нийт хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, редакторууд болон чөлөөт уран бүтээлчид, олон нийтийн сүлжээнд идэвхтэй байж, эерэг хандлага түгээдэг иргэд оролцох боломжтой. Бүтээлийг наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 25-ны 15.00 цаг хүртэлнийслэлийн төр захиргааны байр, Хангарди ордоны 1 давхар, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэст хүлээн авна. Уралдааны нийт шагналын сан 33 сая төгрөг. Телевиз, радиогийн нэвтрүүлэгт тавигдах шаардлага: ХҮН төвтэй хот дэд сэдвийн хүрээнд агуулга, өнгө аясдаа нийцсэн байх Шинэлэг, бүтээлч, баримт судалгаатай байх Дуу, дүрсний шаардлага хангасан байх Шалгарсан бүтээлийг 2-оос доошгүй удаа өөрийн телевиз, радиогийн сувгаар олон нийтэд цацах Өгөгдсөн хугацаанд бэлтгэж нэвтрүүлсэн байх 10 минут хүртэлх хугацаатай байх Оролцогч зөвхөн нэг бүтээл ирүүлнэ Сонин, сэтгүүлийн бүтээлд тавигдах шаардлага: Улсын хөгжил Улаанбаатараас дэд сэдвийн хүрээнд тухайн бүтээл нь агуулгадаа нийцсэн байх Шинэлэг, бүтээлч, баримт судалгаатай байх Ярилцлагаас бусад бичлэгийн бүх төрөлд нээлттэй Өгөгдсөн хугацаанд өөрийн сонин, сэтгүүлд бэлтгэж нийтэлсэн байх Нийтлэл, сурвалжилга нь сонины тал нүүрнээс багагүй хэмжээтэй, сайтын хувьд А4 хэмжээтэй цаасны /мөр хоорондын зай single, захаас авах хэмжээ 2.5 см, үсгийн фонт Arial 12/2-3 нүүр байх Оролцогч зөвхөн нэг бүтээл ирүүлнэ Бүтээлийг сонин, сэтгүүлд нийтлэгдсэн байдлаар болон эхээр нь ирүүлэх Сайтын бүтээлд тавигдах шаардлага: Би их хотын иргэн дэд сэдвийн хүрээнд тухайн бүтээл нь нийгмийг соён гэгээрүүлэх өнгө аяс, агуулгатай байх Шинэлэг, бүтээлч, баримт судалгаатай байх Ярилцлагаас бусад бичлэгийн бүх төрөлд нээлттэй Өгөгдсөн хугацаанд өөрийн сайтад бэлтгэж нийтэлсэн байх Нийтлэл, сурвалжилга нь сонины тал нүүрнээс багагүй хэмжээтэй, сайтын хувьд А4 хэмжээтэй цаасны /мөр хоорондын зай single, захаас авах хэмжээ 2.5 см, үсгийн фонт Arial 12/2-3 нүүр байх Оролцогч зөвхөн нэг бүтээл ирүүлнэ Бүтээлийг сайтад нийтлэгдсэн байдлаар болон эхээр нь ирүүлэх Чөлөөт уран бүтээлчдийн цахим контентод тавигдах шаардлага: Хотынхоо хөгжилд дусал нэмэрлэе дэд сэдвийн хүрээнд тухайн бүтээл нь хотын хөгжил иргэн нэг бүрээс шалтгаална гэсэн агуулга, өнгө аястай байх Шинэлэг, бүтээлч, баримт судалгаатай байх Цахим контент нь дуу, дүрсний шаардлага хангасан байх 3-5 минут хүртэлх хугацаатай байх Нэвтрүүлгийн төрлөөр: I байр 1-Цом, өргөмжлөл 5.000.000(тавансая төгрөг) II байр 1-Өргөмжлөл 3.000.000(гурван сая төгрөг) III байр 1-Өргөмжлөл 2.000.000(хоёр сая төгрөг) Тусгай байр 2Өргөмжлөл 1.000.000(нэг сая төгрөг) Сонин, сэтгүүлийн нийтлэл, сурвалжилгын төрлөөр: I байр 1- Цом, өргөмжлөл 3.000.000(гурвансая төгрөг) II байр 1- Өргөмжлөл 2.000.000(хоёр сая төгрөг) III байр 1-Өргөмжлөл 1.000.000(нэг сая төгрөг) Тусгай байр - 2Өргөмжлөл 500.000(таван зуун мянган төгрөг) Сайтын нийтлэл, сурвалжилгын төрлөөр: I байр 1-Цом, өргөмжлөл 3.000.000(гурвансая төгрөг) II байр 1-Өргөмжлөл 2.000.000(хоёр сая төгрөг) III байр 1-Өргөмжлөл 1.000.000(нэг сая төгрөг) Тусгай байр 2 -Өргөмжлөл 500.000(таван зуун мянган төгрөг) Цахим контентын төрлөөр: I байр 1-Цом, өргөмжлөл 3.000.000(гурван сая төгрөг) II байр 1- Өргөмжлөл 2.000.000(хоёр сая төгрөг) III байр 1 -Өргөмжлөл 1.000.000(нэг сая төгрөг) Тусгай байр 2- Өргөмжлөл 500.000(таван зуун мянган төгрөг) Холбоо барих утас:11325044, 88099260 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар

Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Жалгас Адылбаевыг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Жалгас Адылбаевыг 2019 оны есдүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч уулзав. Элчин сайд Жалгас Адылбаев Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг Гадаад харилцааны дэд сайдад гардуулав. Тэрээр Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсондоо баяртай байгаагаа тэмдэглээд, Монгол, Казахстаны харилцааг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулахын төлөө хүчин зүтгэхээ илэрхийлэв. Дэд сайд Б.Батцэцэг Монгол, Казахстаны улс төрийн яриа хэлэлцээг өргөжүүлэх, харилцааг шинэ шатанд гаргах эрмэлзлээ нотлоод, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг тэлэхэд түлхүү анхаарч ажиллахыг захив. Талууд мөн цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй айлчлал, арга хэмжээний бэлтгэл ажлын талаар дэлгэрэнгүй санал солилцов. Нийтэлсэн:Гадаад харилцааны яам

УИХ-ын дарга Г.Занданшатар хуулийн сургуулийн оюутнууд, залуу хуульчдын төлөөлөлтэй уулзав

Хуулийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиудын мэтгэлцээнийклубийноюутнууд болон залуу хуульч, судлаачид Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх мэдээллийг үе тэнгийн залуустай хүргэх, Ард нийтийн санал асуулгад идэвхтэй оролцуулах, өөрсдийн дуу хоолойг бодлого боловсруулагчдад хүргэх зорилгоор өөрсдийн санаачилга, итгэл үнэмшлээрээ нэгджээ. Эдгээр залуусын төлөөллийг хүсэлтийнх нь дагуу өнөөдөр (2019.09.17) УИХ-ындарга Г.Занданшатархүлээн авч уулзлаа. Уулзалтад УИХ-ындаргын Ахлах зөвлөх Ж.Сүхбаатар болон Монголын Карл Попперийн мэтгэлцээний нийгэмлэг, Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх төслийг хэрэгжүүлж буй МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хууль зүйн клиник сургалтын төвийн оюутнууд, Тулах цэг мэтгэлцээнийклубийноюутнууд, нийгмийн даатгалын шинэчлэлийн төлөөх Хариуцлагатай даатгал төлөгчид ТББ, Богд судалгааны хүрээлэн ТББ зэрэг байгууллагын төлөөлөл болсон 38 залуу оролцсон юм. Бидний амьдарч байгаа цаг хугацааны хувьд түүхэн үйл явдал тохиож байна. Тэр болгон Үндсэн хуульд өөрчлөлт орохгүй. Олон жил яригдсан нэмэлт, өөрчлөлтийг энэ удаагийн парламент хийхээр шаргуу ажиллаж, олон нийтийн хүсэж байсан Ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэхээр болсонд баяртай байгаа. Энэ хариуцлагатай цаг үед залуу үеийн төлөөлөл бид идэвхтэй оролцож, дуу хоолойгоо хүргэхээр нэгдсэн. Болохгүй байна гэж нийгмийг бужигнуулахаас илүүтэй асуудалд бодитоор хандаж, залуучуудад Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар зөв мэдээллийг хүргэхийг зорьж байгаа. Бидний ойрын 20-30 жилийн амьдралын эрх зүйн суурь орчныг зохицуулах энэ хуулийн талаар уншиж,судлая. Бидэнд хамаатай асуудал гэдгийг нь ойлгуулахаар өөрсдөө санаачилга гаргаж, кампанит ажлыг өрнүүлж эхлээд байна гэж хуульч, судлаач Ү.Амарбат хэллээ. УИХ-ындаргын Ахлах зөвлөх Ж.СүхбаатарҮндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн гол агуулгын талаар болон Ард нийтийн санал асуулгад оруулах Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг дэлгэрэнгүй тайлбарлан танилцууллаа гэжУИХ-ынХэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

“Би хариуцлагатай аав ээж” жилийн аяны нээлт боллоо

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан Би хариуцлагатай аав ээж жилийн аяныг төрийн болон аж ахуй нэгж байгууллагуудыг хүүхэд хамгааллын бодлоготой болгох, эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, байгууллагын ажилтан албан хаагчдаар дамжуулан гэр бүл, нийгмийн хүрээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хүүхэдтэй зүй бус харилцах, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхдийг эрсдэлт нөхцөлд орохоос урьдчилан сэргийлэх, хамгаалахад эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэхийг уриалах, сурталчлах зорилготойгоор өнөөдөр Би хариуцлагатай аав ээж аяны нээлтийн үйл ажиллагааг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-д зохион байгууллаа. Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ГБХЗХГ ын Залуучуудын хөгжлийн газрын дарга О.Сэлэнгэ,НЗД ын хэрэгжүүлэгч агентлаг НГБХЗХГ ын дарга Ө.Ган-Өлзий, НЦУГ ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Цагдаагийн хурандаа Б. Батзориг, НЗДын хэрэгжүүлэгч агентлаг НБГ ын орлогч дарга Ц. Отгончимэг нар болон Нийслэлийн гэр бүлийн Хүндэт элч Ч. Уранхолбоо, Нюанс хамтлаг, Монголын хүүхдийн ордны авьяаслаг хүүхдүүд оролцлоо. Уг аян нь хоёр дах жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж байна. 2018 онд Би хариуцлагатай аав ээж аяныг 2018.04.01-07.01 хүртэлх хугацаанд зарлан оюутны ур чадварын Дэвжээ тэмцээн, Би хариуцлагатай аав, ээж нийслэлийн зөвлөгөөн, Манай хороо - Хүчирхийлэлгүй хороо эсээ бичлэгийн уралдаан гэсэн гурван нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж, хоёр нэвтрүүлэг хийж олон нийтэд хүргэсэн. Энэ жилийн аян нь 2019 оны долоодугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны долоодугаар сарын 01-ний өдөр хүртэл үргэлжлэх бүтэн жилээр үргэлжилж, Нийслэлийн төр захиргааны 87 байгууллагын эцэг эхийн зөвлөлийн төлөөлөл, 152 хорооны хамтарсан багийн гишүүдийн төлөөлөл, Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн эцэг эхийн зөвлөлийн гишүүд, хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг 15 аж ахуй нэгж, ТББ, их, дээд сургуулийн оюутнууд, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг хамруулан зохион байгуулж байгаагаараа онцлогтой болж байгаа юм. Уг жилийн аяныг өрнүүлснээр нийгэмд эцэг, эх үүрэг хариуцлагаа ухамсарлан, хүүхдийн хүчирхийлэл болон гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, дадал хэвшлийг бий болгоход бодитоор нөлөөлөх үйл ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлж, эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлнэ. НИЙСЛЭЛИЙН ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.