Тээврийн хэрэгслийн албан татварын талаар иргэдэд мэдээлэл хүргэж байна

-Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг ямар хуулиар зохицуулдаг вэ? Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль, Нийслэлийн авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөр авах журмын дагуу албан татвар, төлбөр ногдуулах, уг албан татварыг төсөвт төлөхтэй холбогдсон харилцаагаар зохицуулдаг. -Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр төлөгч гэж хэн бэ? Монгол Улсын нутаг дэвсгэрт автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшиж буй хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллага албан татвар төлөгч байна. Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 6.1 /Улсын бүртгэлд байгаа автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд тэдгээрийг ашиглаж байгаа эсэхийг үл харгалзан албан татвар ногдуулна/-д заасны дагуу тээврийн хэрэгслийн албан татварыг төлөх үүрэгтэй. -Тээврийн хэрэгслийн албан татварыг төлөх хугацаа ? Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу: Хувь хүн нь авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн 6 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө харьяалах татварын албанд төлнө. Хэрэв 6 дугаар сарын 1-нээс хойш авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг импортоор оруулж ирсэн бол харьяалах татварын албанд тухайн жилдээ багтаан үлдсэн хугацаанд ноогдох татварыг төлнө. Жишээлбэл: 2019 оны 9 сард орж ирсэн тээврийн хэрэгсэл авсан тохиолдолд тухайн оны буюу үлдсэн 4 сарын төлбөрийг төлнө. Приус автомашин нэг жилийн албан татвар 12000, зам ашигласны төлбөр 6667 нийт 18667 төгрөг оныг дуустал төлөх. 2020 он гарснаар тухайн тээврийн хэрэгсэл эзэмшигт улсын дугаарын сүүлийн оронгоос хамааран тухайн саруудад тухайн жилийн албан татварыг төлж барагдуулна. Улсын бүртгэлд байгаа тээврийн хэрэгсэлд тухайн тээврийн хэрэгслийг ашиглаж байгаа болон ашиглахгүй байгааг үл хамааруулан албан татвар ноогдуулна. Аж ахуйн нэгж, байгууллага автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг тэнцүү хэмжээгээр улирал бүрийн сүүлчийн сарын 25-ны дотор багтаан төсөвт төлж дараа оны 2 дугаар сарын 15-ны дотор тайланг татварын албанд ирүүлнэ. Татвар төлөгч дараа улирал, жилийн албан татварыг урьдчилан төлж болно. -Тээврийн хэрэгслийн албантатвар, төлбөрөөхуулийн хугацаанд нь төлөхгүй бол хүлээлгэх хариуцлага? Хуулийн хугацаанд албан татвар, төлбөрөө төлөөгүй бол ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ-ийн 7.5.1 дэх заалтад тусгасны дагуу Агаар бохирдуулсны төлбөрөө төлөөгүй бол нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг 20 нэгж, хуулийн этгээдийг 200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, мөн хуулийн 11.19.14 дэх заалтын дагуу АТБӨЯХАТатвараа хуульд заасан хугацаанд төлөөгүй бол төлбөл зохих татварын төлүүлж, зохих татварын 10 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. -Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг хэрхэн төлөх вэ? Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг дараах байдлаар төлөх боломжтой. Үүнд: Татварын ерөнхий газрын цахим хуудас www.e-tax.mta.mn, https://itax.mta.mn/home болон Тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mn цахим хуудсаар: Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дагуу төлбөл зохих албан татвар, төлбөрийн мэдээллийг дараах хоёр байдлаар төлөх боломжтой. Монгол банк:Монгол банкаар төлж байгаа бол хэрэглэгчийн харилцах банкны төлбөрийн картын ард талд бичигдсэн CVV /Card Verification Value/ кодыг ашиглана. Ингэхдээ интернет банкны эрх нээлгэсэн байх шаардлагатай. QPay:QPay ашиглан төлж байгаа бол хэрэглэгч өөрийн харилцах банкны мобайл аппликейшнээр нэвтэрч, QR код уншуулан төлнө. Төлбөр төлөх төхөөрөмж /Киоск/: Энэ нь тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг банкны карт ашиглан төлөх боломжтой төхөөрөмж бөгөөд QR код бүхий төлбөрийн баримтыг хэвлэж гаргадаг тул татварын алба, татвар хураах цэгт очиж, тамга даруулан баталгаажуулах шаардлагагүй. Одоогийн байдлаар: Дүнжингарав худалдааны төв дэх Нэг цэгийн үйлчилгээ-д; Нийслэлийн төр захиргааны IV байрны 1 давхарт буюу Улаанбаатар хотын банкны шилэн барилгын 1 давхарт; Баянзүрх дүүргийн 17-р хороо, Да хүрээ авто худалдаа үйлчилгээний төвд; Сонгинохайрхан дүүрэг авто худалдааны цогцолборт; Баянгол дүүргийн 20-р хороо Хөсөг трейд ХХК ийн байранд тус тус үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд цаашид Улаанбаатар хотын дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүд болон шаардлагатай цэгүүдэд байршуулж, үйл ажиллагааг өргөжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Улаанбаатар хотын банк: Улаанбаатар хотын банканд очин үйлчлүүлж байгаа тохиолдолд тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр төлсөн QR код бүхий төлбөрийн баримтыг авах боломжтой бөгөөд төлбөрийн баримтыг татварын алба, хэлтэс, татвар хураах цэгт очин баталгаажуулах шаардлагагүй. -Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг юунд зарцуулдаг вэ? Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр нь Нийслэлийн төсөв болон Нийслэлийн авто замын санг бүрдүүлдэг. Энэ нь нийслэл хотын авто зам, замын байгууламжийн бүтээн байгуулалтад зарцуулагддаг. -Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг хаана төлөх боломжтой вэ? Хэрэв онлайнаар төлөх боломжгүй бол өөрт ойрхон дурын банканд албан татвар, төлбөрөө төлж, төлсөн баримтаа өөр ойрхон дурын татвар хураах цэгт очин тамга даруулан баталгаажуулах боломжтой. Татвар хураах цэгүүд: Д/д Байршил Цагийнхуваарь 1 Татварын хэлтэс /БЗД, БГД, СХД, СБД, ЧД, ХУД, НД, БХД, БНД/ Даваа-Баасан: 08:30 17:30 Бямба, Ням : Амарна 2 АТҮТөв /цирксалбар, таванган салбар, Нисдэг машин худалдааны төв/ 3 НҮНТ /Дүнжингарав, Мишээл, Драгонтөв, 6 буудлын Оргил төв/ 4 Техник хяналтын үзлэгийн төв /БЗД, БГД, СХД/ Даваа-Баасан: 08:30 17:30 Бямба-Ням 09:00-19:00 НИЙСЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ГАЗАР

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Карнатака мужийн захирагч Важубхай Рубадхай бараалхав

Бүгд Найрамдах Энэтхэг улс /БНЭУ/-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр тус улсын мэдээллийн технологи, эрчим хүч, сансар судлал зэрэг байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, албаны хүмүүстэй уулзахаар Энэтхэгийн Бенгалуру хотод хүрэлцэн ирлээ. Төрийн тэргүүнийг хүрэлцэн ирсэнтэй холбогдуулан Карнатака мужийн захирагч Важубхай Рубадхай бараалхаж, БНЭУ-д айлчилж хоёр улсын Стратегийн түншлэлийг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буйд талархал илэрхийлэв. Ноён Важубхай Рубадхай Монгол Улсаас олон лам Карнатака мужийн Гомон шашны сургуульд шавилан суралцдаг талаар дурдаад, бусад салбарт ялангуяа мэдээллийн технологийн чиглэлээр Монгол Улсаас оюутнууд тус хотод суралцах боломж, нөхцлийн талаар санал солилцлоо. Учир нь, Бенгалуру хот нь Энэтхэгийн төдийгүй АНУ-ын цахиурын хөндийтэй дүйх хэмжээний нөөц боломж, технологийн чадалтай тул сургалт нь тэр хэрээр хөгжсөн талаар мужийн Захирагч танилцуулсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга боловсролын харилцааны асуудлыг хөндөн ярьсанд талархал илэрхийлээд, айлчлалын үеэр мэдээллийн технологийн салбарт хамтран ажиллах асуудлаар яриа, хэлэлцээрт хүрсэн тул энэ чиглэлд хамтран ажиллахдаа таатай буйгаа илэрхийллээ. Уулзалтын үеэр талууд Карнатака муж, Бенгалуру хоттой хамтран ажиллах бусад боломж, салбарын талаар санал солилцож, дэлгэрэнгүй ярилцлаа.

Ажлын хэсгийн хоёрдугаар хуралдаан Өрөмч хотноо болов

Монгол Улсын ГХЯ, БНХАУ-ын ШУӨЗО-ны Ардын засгийн газар хоорондын хамтын ажиллагааны Ажлын хэсгийн хоёрдугаар хуралдаан 2019 оны 9 сарын 19-ний өдөр Өрөмч хотноо болов. Хуралдааныг Монгол Улсын ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, БНХАУ-ын Шинжаан Уйгурын өөртөө засах орны Ардын засгийн газрын Дэд тэргүүлэгч Жан Чуньлинь нар тэргүүлж, Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Увс аймгуудын удирдлага, БНХАУ-ын ГХЯ-ны төлөөлөл болон хоёр талын холбогдох албан тушаалтнууд оролцов. 2007 онд байгуулснаас хойш хуралдаагүй байсан энэхүү механизмыг 12 жилийн дараа ийнхүү сэргээж байгаад талууд баяртай байгаагаа илэрхийлж энэхүү механизмаар дамжуулан Монгол Улс болон ШУӨЗО, яланугуяа Монгол Улсын баруун бүсийн 5 аймаг болон ШУӨЗО-ны хооронд бүх талын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүлэх илүү их боломж нээгдэж байгааг онцлон тэмдэглэв. Цаашид энэхүү механизмын үйл ажиллагааг тогмолжуулж хоёр жилд нэг удаа харилцан зохион байгуулахаар тохиров. Энэ удаагийн хуралдаанаар талууд худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, зам, тээвэр, хөдөө аж ахуй, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцож, олон асуудлаар тохиролцоонд хүрэв. Тухайлбал, хоёр талын холбогдох боомтын ачаа тээвэр, зорчигч хилээр нэвтрэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, үйлчилгээг сайжруулах чиглэлд хамтран ажиллаж, энэ хүрээнд боомтын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг урагшуулж, боомтын менежментийн ажлын уулзалтын механизмыг байгуулж, боомт дээр үүссэн асуудлыг цаг тухайд нь хэлэлцэж шийдвэрлэж байхаар тохиролцов. Хоёр талын хил орчмын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн тулд хоёр тал экспо, үзэсгэлэн тогтмол зохион байгуулахаар тохиров. Түүнчлэн Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн, малын гаралтай түүхий эд Хч ятад руу гаргах талаар талууд санал солилцов. Талууд боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажилагааг хөгжүүлэх талаар санал солилцов. Энэ хүрээнд их дээд болон тусгай мэргэжлийн сургуулиуд хооронд хамтын ажиллагаа тогтоох, мал амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх техникийн хамтын ажиллагааны судалгааг урагшлуулах, хил дамнасан аялал жуулчлалын хамтын ажиллагааг дэмжихээр тохиролцов. Монгол, Хятад, Оросын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр-ийг хэрэгжүүлэхэд ШУӨЗО чухал үүрэгтэйг монголын талаас онцлоод энэ хүрээнд Монгол, Хятад, Орос гурван улсын авто машины тээвэрлэлтийг эхлүүлэхээр болов. Энэ удаагийн хуралдаанаар хэлэлцэж тохиролцсон асуудлаар протокол үйлдэж Монгол Улсын ГХЯ-ны Төрийн бичгийн дарга Д.Даваасүрэн, ШУӨЗО-ны Ардын засгийн газрын Дэд тэргүүлэгч Жан Чуньлинь нар гарын үсэг зурав. Нийтэлсэн:Гадаад харилцааны яам

ОЛОН УЛСЫН АТОМЫН ЭНЕРГИЙН АГЕНТЛАГ (ОУАЭА)-ИЙН ЕРӨНХИЙ БАГА ХУРЛЫН 63 ДУГААР ЧУУЛГАНД ОРОЛЦОЖ БАЙНА

Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн Ерөнхий бага хурлын 63 дугаар чуулган 2019 үны 9 дүгээр сарын 16-20-ны өдрүүдэд Вена хотноо үргэлжилж байна. Чуулганд ОУАЭА-ийн гишүүн 171 улс, олон улсын байгууллага, төрийн бус байгууллагын 3000 орчим төлөөлөгчид оролцож байна. Манай төлөөлөгчдийн тэргүүн, ОУАЭА-ийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Г.Баттунгалаг чуулганы ерөнхий санал шүүмжлэлд үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах, анагаах ухаан, хөдөө аж ахуй, байгаль орчныг хамгаалах зэрэг салбарт цөмийн технологийг нэвтрүүлэх, эдийн засаг, тогтвортой хөгжлийг хангахад тус агентлагийн үйл ажиллагаа чухал үүрэгтэйг онцолж, энэ чиглэлээр Засгийн газраас хэрэгжүүлж буй ажил, баримталж буй бодлогыг танилцуулав. Мөн ОУАЭА-ийн Техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд манай улсад хэрэгжүүлсэн төслүүдийн үр дүнг дурдаж, цаашид тэдгээрийн хамрах хүрээг өргөжүүлэн нэмэгдүүлэхийн зэрэгцээ Монгол Улсын тогтвортой хөгжилд тодорхой хувь нэмэр оруулах нь чухал гэж үзэж буйгаа илэрхийлэв. Ерөнхий бага хурлын 63 дугаар чуулагаар ОУАЭА-ийн үйл ажиллагааны тайлан, төсөв зэргийг хэлэлцэхээс гадна цөмийн болон цацрагийн аюулгүй байдал, техникийн хамтын ажиллагаа, цөмийн шинжлэх ухаан, технологийг энхийг зорилгоор ашиглах, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг 26 багц асуудлыг хэлэлцэж холбогдох шийдвэрийг гаргах юм.

Газар чөлөөлөлт хийсэн байршилд ногоон байгууламж байгуулна гэв

Тэрбээр Баянзүрх дүүрэгт өмчлөх гэрчилгээтэй хэдий ч 10 гаруй жил үйл ямар нэгэн бүтээн байгуулалт хийгээгүй, үйл ажиллагаа явуулаагүйгээс хогийн цэг үүсгэж, иргэдийн тав тухтай орчинд амьдрах эрхийг зөрчиж буй хоёр байршилд очсон юм. Эхнийх нь Баянзүрх дүүргийнXXVхороо, Шинэ монгол сургуулийн баруун урд, 152 дугаар байрны чанх ар талын хоосонхашаануудбайлаа. Тус газрын хувьд өмчлөх гэрчилгээ гарсан байдаг хэдий ч ашигладаггүй, Газрын албанаас өмчлөх эрхийг авсан иргэнтэй холбоо барихад Надад тийм газар байхгүй гэсэн хариултыг өгдөг аж. Тэгвэл энэхүү хашаануудыг шууд буулгаж тухайн байршилд ногоон байгууламж, тоглоомын талбай барих ёстой хэмээн тэрбээр үзэж байлаа. Хашаан дотор гүнзгий нүх ухсан нь иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж, хүүхэд багачууд унаж амьэрстэхнөхцөл бүрдээд байгааг хэлж байв. Мөн тэрбээртус хороонд байрлах256дугаарцэцэрлэгийн зүүн тал, 71р байрны баруун талын хоосон хашааг буулгах талаар нийслэл дүүргийн Газар зохион байгуулалтын мэргэжилтэнд үүрэг чиглэл өгөв. Тус хашааны хувьд гүнзгий нүх ухаж орхисноос ус тунаж, бага хэмжээний нуур үүссэн байх бөгөөд хог, хаягдлаар дүүрч,өмхийрсөнбайх аж. Энэхүү хашаа байрлах газар иргэний өмчлөлд байдаг хэдий ч мөн л ашиглахгүй удсанаас ийм нөхцөл байдалүүсчээ. Иймээс тэрбээр уг хашааг буулган, ногоон байгууламж барих шаардлагатай хэмээн үзэж газар чөлөөлөлтийгдариуэрхлүүлэхийг холбогдох хүмүүст үүрэг болголоо. Эх сурвалж: НИТХ

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.