Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ

УИХ-ын 2021 оны намрын ээлжит болон 2022 оны ээлжит бус чуулганаар хэлэлцэж баталсан Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийнтанилцуулгыгинфографикийн хамт хүргэж байна. Монгол Улсын Засгийн газраас 2021 оны тавдугаар сарын 19-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурал 2021 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын 2021 долдугаар сарын 6-ны өдрийн 54 тоот захирамжаар байгуулсан. Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, П.Анужин, Э.Бат-Амгалан, Т.Доржханд, Л.Мөнхбаатар, Б.Саранчимэг, Ж.Сүхбаатар, Д.Цогтбаатар нарын гишүүд ажиллалаа. Уг хуулиар хуульд заасан үндэслэл, журмын дагуу иргэний мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангах, нийтийн мэдээллийн дэд бүтцийн эрх зүйн үндсийг тогтоох, төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, нээлттэй, ил тод, шуурхай байлгах, төрийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг бий болгоход оршино. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль 8 бүлэг, 38 зүйлтэй. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг 2022 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөхөөр баталсан бөгөөд дараах онцлог зохицуулалтыг тусгасан. Газар ашигласны төлбөр төлөлтийн мэдээллийг нээлттэй байлгана Үүнд: Нийтийн мэдээлэл буюу төрд байгаа мэдээллийг нээлттэй, хязгаарлалттай, хаалттай гэж ангилсанбөгөөд хаалттай мэдээлэл гэж төрийн нууц болон хуулиар хаалттай гэж тогтоосон мэдээллийг, хязгаарлалттай мэдээлэл гэж албаны нууц болон хүн, хуулийн этгээдэд хамаарах, зөвшөөрлийн үндсэн дээр хандаж, ашиглаж болох мэдээллийг ойлгохоор тусгасан. Төрийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах зорилгоор Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд таван ангиллын 68 төрлийн байнга нээлттэй, хаалттай, хязгаартайгаас бусад мэдээллийг нээлттэй байхаар тусгасан бөгөөд нээлттэй байхаар заасан мэдээллийг цаашид албаны нууцад хамааруулж болохгүй гэж хоёрдмол утгагүй хуульчилж мэдээллийн ил тод байх баталгааг хангаж өгсөн болно.Байнга нээлттэй байх мэдээлэлд тусгай зөвшөөрөлтэй холбоотой мэдээлэл, оюуны өмчийн эрх, хот болон газар зохион байгуулалтын төлөвлөлт, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах шийдвэрийн явцын талаарх мэдээлэл, газрын мэдээлэл, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн нэгдсэн төсөв, үндэсний баялгийн санд оруулж байгаа татвар, хөрөнгийн хэмжээ, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг хувь хүн, хуулийн этгээдэд ашиглуулах, шилжүүлэх, хувьчлах, төсвийн хөрөнгийн ашиглалт, түүнийг ашиглалтаас гаргах, ашиглалтаас гаргаснаас орсон орлогын талаарх мэдээлэл, түүнчлэн тусгай хамгаалалттай газар нутаг, дэвсгэрт олгосон газар ашиглах гэрчилгээ, байгуулсан гэрээ зэрэг мэдээллийг ил тод болгохоор хуульчилжээ. Мөн газар ашигласны төлбөр төлөлтийн мэдээлэл, улс төрийн намын дүрэм, гишүүнчлэл, хөрөнгө, түүнд өгсөн хандивын мэдээлэл, хуулийн этгээдийн эцсийн эзэмшигч, өмчлөгчийн талаарх мэдээлэл болон мэдээлэл хариуцагчийн зардлаар суралцагчийн эцэг, эхийн нэр, суралцаж байгаа улс, сургуулийн нэр, мэргэжил, суралцах хугацаа, санхүүжүүлсэн сургалтын зардал, гэрээний хэрэгжилт зэрэг мэдээллийг ил тод, нээлттэй байлгах тухай заасан. Эдийн засаг, бизнесийг дэмжих, судалгаа, шинжилгээний ажлыг хөгжүүлэх, мэдээллийн ил тод байдал, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор бүхий л ангиллын мэдээллийг нээлттэй өгөгдөл болгох боломжийг нээж, ашиглах нөхцөл, журам, нээлттэй өгөгдлийг төлбөртэй болон төлбөргүйгээр ашиглуулахтай холбоотой зохицуулалтыг тусгасан. Мэдээлэл хариуцагч нь төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой хувийн эрх зүйн хуулийн этгээд, хууль, гэрээний үндсэн дээр төрийн чиг үүргийг гүйцэтгэж байгаа этгээд, олон нийтийн радио, телевиз, Улсын дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн нам зэрэг байгууллагууд байхаар тусгасан. Төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, иргэн, хуулийн этгээдэд цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэх, төрийн байгууллага хооронд болон иргэн, хуулийн этгээдтэй цахим хэлбэрээр харилцахад ашиглагдах нийтийн мэдээллийн дэд бүтэц буюу үндсэн Хур систем, дэмжих системүүд, мөн төрийн байгууллагаас бусад хуулийн этгээд эдгээр системийг ашиглан иргэн, хуулийн этгээдэд үйлчилгээ үзүүлж болох талаар эрх зүйн үндсийг тогтоож, мөн нийтийн мэдээллийн санг үүсгэх, ашиглах талаарх зохицуулалтыг тусгасан. Дэмжих системийн нэг төрлөөр мэдэгдэл хүргэх системийг бий болгож, иргэн, хуулийн этгээдэд хамаарах хязгаарлалттай мэдээлэлд нь бусад этгээд хандсан бол, түүнчлэн төрийн үйлчилгээ авах шаардлага гарсан бол сануулж, мөн татвар төлөлт, торгох шийтгэлийн төлбөр, өргөдөл, гомдлын шийдвэрлэлт, ард нийтийн санал асуулга, сонгуулийн өдрийн тов зэргийн талаар иргэн, хуулийн этгээдэд тус системээр дамжуулан мэдэгдэл хүргэж байхаар тусгалаа. Мөн дэмжих системийн нэг төрлөөр иргэн, хуулийн этгээдэд мэдээлэл, үйлчилгээ хүргэх нэгдсэн цонх төрийн үйлчилгээний нэгдсэн систем е-mongolia байхаар тогтоож, түүнээс олгогдох цахим баримт бичгийн хүчинтэй байдлыг баталгаажууллаа. Төр өөрт байгаа мэдээллийг хүн, хуулийн этгээдээс дахин шаардахгүй, төрөөс үйлчилгээ үзүүлэхдээ нийтийн мэдээллийн системээс олж авах, солилцох боломжтой мэдээллийг тус системээс авах, төрийн байгууллага, албан тушаалтан албан харилцаанд албаны цахим шуудан, нийтийн мэдээллийн систем ашиглах, хүн, хуулийн этгээдэд иргэний болон улсын бүртгэлийн дахин давтагдашгүй дугаараар хаяглан цахим шууданг үүсгэхтэй холбоотой зохицуулалтыг тусгасан. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль батлагдсанаар төрийн үйл ажиллагааг нээлттэй, ил тод, шуурхай, хариуцлагатай, ёс зүйтэй болгох, Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангах эрх зүйн орчин баталгаатай бүрдэж, төрд итгэх иргэдийн итгэл нэмэгдэнэ. Түүнчлэн төрийн үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдал сайжирснаар хүнд суртал, авлига, ашиг сонирхлын аливаа зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх боломж бүрдэнэ. Хүн, хуулийн этгээдийн хувьд төрд байгаа өөрийн мэдээллээ дахин өгөхгүй, мөн төрийн мэдээлэл, үйлчилгээг төрийн байгууллагад биечлэн хандаж авахаас гадна цаг хугацаа, орон зайнаас үл хамааран цахим хэлбэрээр авах боломж бүрдэнэ.Иргэд төрийн бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцох боломж нэмэгдэж, Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эрх, эрх чөлөө нь хангагдахаас гадна төрийн мэдээлэл, үйлчилгээ авахтай холбоотой үүсдэг байсан зардал болон цаг хугацаа нь хэмнэгдэнэ. Төрийн байгууллагуудын хувьд төрийн үйлчилгээний чанар, хүртээмж дээшилж үйл ажиллагааны шинэчлэл, инновац, мэдээллийн систем, тооцоолон бодох техник хэрэгслийн нөөцийн удирдлага, төлөвлөлт сайжирна. Төрийн мэдээллийн сан, системийн төлөвлөлт, үнэ цэнэ, чадавх өсч, хариуцлага, ил тод байдал дээшилнэ. Эх сурвалж:УИХ-ынТамгын газар

Шууд: АН-аас Хөгжлийн банкны асуудлаар мэдээлэл хийж байна

АН-ын Ерөнхийн нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр, АН-дэд дарга Ц.Оюундарь, Ч.Отгочулуу нар АН-ын ээлжит бус XIII их хурлаас гарсан шийдвэр болон Хөгжлийн банкны асуудлаар мэдээлэл хийж байна.

С.Амарсайхан: Стандарт өөрөө улс орны хөгжлийн хэмжүүр, аюулгүй байдлын баталгаа

Эрүүл мэнд, хүнсний салбарт мөрдөгдөж буйстандартуудыг нэн тэргүүнд шинэ шатанд гарган ажиллахыг үүрэг болголоо. СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН

Украины эх, хүүхдийн эмнэлэг Оросын агаарын цохилтод өртжээ

​ Өчигдөр Украины Мариуполь хотын эх, хүүхдийн эмнэлэг Оросын агаарын цохилтод өртсөн тухай Киевийн албаны эх сурвалжууд мэдээлжээ. Үүний улмаас эмнэлгийн ажилтан, өвчтөн нийлээд 17 хүн шархдаж, нурангид хүмүүс дарагдсан байна. Одоогоор хүний амь үрэгдсэн тохиолдол бүртгэгдээгүй байгааг орон нутгийн захиргаа мэдээлжээ. Украины ерөнхийлөгч Володимир Зеленский уг халдлагыг дайны гэмт хэрэг хэмээн нэрлэсэн байна. Талууд галаа зогсоож, энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлж байх үед эмнэлэг агаарын цохилтод өртсөн тухай Мариуполь хот харьяалагддаг Донецк мужийн захирагч Павло Кириленко мэдээлжээ. Азовын тэнгисийн боомт хот Мариуполь сүүлийн хэдэн өдрийн турш Оросын цэргийн бүслэлтэд байгаа юм. Хотоос энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх оролдлогууд гал зогсоох хэлэлцээр зөрчигдсөний улмаас удаа дараа бүтэлгүйтээд байна. Хот бүхэлдээ цахилгаангүй, усгүй, хүнсгүй болсноос хүмүүс харангадан амиа алдаж байна гэж Украины Улаан Загалмайн нийгэмлэгийн төлөөлөгч Олена Стокоз ярьжээ. Мариуполь хотын дэд дарга Сергий Орловын мэдээлснээр өнгөрсөн хугацаанд тус хотод 1,170 хүн Оросын агаарын цохилтод өртөж, амиа алдсан байна. Талуудын тохиролцсон хүмүүнлэгийн коридороор нийтдээ 48,000 орчим энгийн иргэнийг нүүлгэн шилжүүлснээ Украины ерөнхийлөгчийн тамгын газрын дэд дарга Кирило Тимошенко өчигдөр мэдээлжээ. Тэдгээрийн 43,000 орчмыг нь Оросын хилд ойр оршдог зүүн бүсийн Сумы хотоос нүүлгэсэн байна. Өөр 3,500 орчим иргэнийг Киевийн ойролцоох жижиг хот тосгодоос нүүлгэжээ. У ​ ​​ Эх сурвалж:BBC

"1996 оноос хойш алга болсон нийт 14 хүүхдийг тасралтгүй эрэн сурвалжилж байна"

​ Насанд хүрээгүй хүүхдийг эрэн сурвалжлах ажиллагааны явц байдал, шалтгаан нөхцөл, мөрдөн шалгах ажиллагааны талаар Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтсийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Мөнхбаттай ярилцлаа. -Хүүхэд сураггүй алга болсон талаарх мэдээлэл иргэдийн анхаарлыг ихээхэн татдаг. Насанд хүрээгүй хүүхдийг эрэн сурвалжлах ажлыг хэрхэн явуулдаг вэ?-Насанд хүрээгүй хүүхдийн хувьд гэр бүл, ойр дотнын хүмүүстээ хэлэлгүй найз нөхдөөрөө нэгнийдээ цуглах, хөдөө, орон нутагт зорчдог. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд тавих ар гэрийн хараа, хяналт сулаас төөрөх, сураггүй болох, асрамж, халамжийн төвүүдээс хүүхдүүд оргон зугтах, дайжих, гадуур зорилгогүй хэсүүчлэх, гэр бүлийн таарамжгүй харьцаа, хоорондын маргаан, зөрчлөөс шалтгаалж хүүхэд орон гэрээсээ дайжин гадуур хоноглох, сураггүй алга болох зэрэг нөхцөл цагдаагийн байгууллагад түгээмэл бүртгэгдэж байна. Олдоогүй байгаа 14 хүүхдийн 10 нь 1996-2021 оны хугацаанд, үлдсэн дөрөв нь энэ он гарсаар оршин суух газраасаа алга болсон. Бид иргэдээс ирсэн мэдээллийн дагуу сураггүй алга болсон хүүхдийг байгууллагын нэгдсэн сангаар дамжуулан улсын хэмжээнд шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлж, тав хоногийн дотор гомдол гаргагчид мэдэгдэж шийдвэрлэдэг. Мөн ар гэрийн хүсэлтээр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарладаг. -Өнөөдрийн байдлаар хэчнээн хүүхдийг эрэн сурвалжилж байна вэ?-Монгол улсад 1990 оноос 14, 16 настай хүүхэд алга болсон талаар дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байдаг. Үүнээс хойш өнөөдрийн байдлаар 0-16 насны 10 мянган хүүхдийг эрэн сурвалжилсан. Алга болсон хүүхдүүдээс 14-ийг нь өнөөдөр ч эрэн сурвалжилж байгаа. Бусдыг нь олж тогтоон эцэг эх, ар гэр, асран хамгаалагчдад нь хүлээлгэн өгсөн. Олдоогүй байгаа 14 хүүхдийн 10 нь 1996-2021 оны хугацаанд, үлдсэн дөрөв нь энэ он гарсаар оршин суух газраасаа алга болсон гэж бүртгэгдэж эрэн сурвалжлах ажиллагаа одоог хүртэл тасралтгүй үргэлжилж байна. -Хүүхдийг эрэн сурвалжлах ажил эхлүүлснээс хойш хэдий хугацаанд олж тогтоох боломжтой байдаг вэ?-Харилцан адилгүй л дээ. Ихэнх тохиолдолд эрэн сурвалжилга зарласнаас хойш 1-4 цаг, зарим тохиолдолд 24-72 цаг, бүр цаашлаад 14-30 хоногийн дараа олдох ч тохиолдол бий. Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагаа эхлээд 24 цагаас дээш хугацааны дараа олдсон хүүхэд бүрээс болсон асуудал, гэртээ очоогүй шалтгаан нөхцөл, бие эрх чөлөөнд учирсан хохирол байгаа эсэхийг шалган тогтоодог. Харин сураггүй алга болоод удсан иргэдийг хариуцсан аймаг, дүүрэг дэх цагдаагийн газар хэлтсээс эрэн сурвалжлах төлөвлөгөөний дагуу үйл ажиллагааг тогтмол идэвхжүүлэн ажилладаг. Ажлын хэсгүүдийг шинэчлэн гаргах, нэмж ажлын хэсэг байгуулах зэргээр үйл ажиллагаагаа тогтмол сэргээн ажиллаж Эрүүгийн цагдаагийн албанаас эрэн сурвалжлах ажиллагаанд нь хяналт тавьж мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байна. -Оршин суугаа газраасаа алга болсон хүүхдийг эрэн сурвалжлаад олж асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсний дараа дахин алга болох тохиолдол гарах уу?-Зарим хүүхдийн хувьд энэ үйл явц давтагддаг. Тухайлбал, асран хамгаалагчийн зүгээс хүүхдэд тавих хараа хяналт сул, гэр бүлийн хүчирхийлэлд өртүүлдэг, загнаж, зэмлэх, шүүмжлэх байдлаар ханддаг нь хүүхдийн сэтгэл зүйд хүндээр тусдаг. Мөн хүүхэдтэйгээ ярилцахгүй, сургууль найз нөхдийн хүрээнд гарсан асуудлыг шийдвэрлэхийн тулд зөвлөхөөс татгалздаг. Ажил ихтэй шалтгаанаар зарим тохиолдолд үл хайхрах төрлийн хүчирхийлэлд өртүүлдэг. Мөн эцэг эх, хүүхдээс бус найз нөхдөөсөө ч шалтгаалж оршин суугаа газраасаа алга болж байна. Ойрхон худаг, дэлгүүр ороод ирэх юм чинь гайгүй биз гэж орхиж гардаг. Энэ хооронд хүүхэд эцэг эхээ хайж араас нь гарч төөрдөг. Шалгалтын явцад ихэнх тохиолдолд эцэг эхийн хайр халамж, хараа хяналт дутмаг, гэр бүлд нь ямар нэгэн асуудал тулгарсан, гэртээ байх сонирхолгүй, тэнүүчлэн амьдардаг, найз нөхдийн буруу үлгэр дуурайлд автсан, үерхдэг хөвгүүн, охинтой болсон, тусдаа амьдрахаар шийдсэн зэрэг шалтгаан нөхцөл тогтоогддог. Эцэг, эх нь архи, согтууруулах ундааны хамааралтай, эсхүл эцэг эхээсээ тусдаа өвөө, эмээ, хамаатан, садныхантайгаа амьдардаг зэрэг анхаарал, халамж бага хүүхдүүд, эсвэл өсвөр насны буюу дунд, ахлах ангийн сурагчдын тухайд эцэг эх асран хамгаалагчдаа хэлэлгүй анги хамт олон найз нөхдийн гэр, бусад газарт очиж хонох, найз нөхдийн ятгалаг, буруу үлгэр дуурайлд автан гэрээсээ дайжих зэргээр эрэн сурвалжлагдана. Бас нэгэн шалтгаан нь эцэг эхийн хариуцлагагүй байдлаас шалтгаалан эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлдэг. Тухайлбал, ойрхон худаг, дэлгүүр ороод ирэх юм чинь гайгүй биз гэж орхиж гардаг. Энэ хооронд хүүхэд эцэг эхээ хайж араас нь гарч төөрдөг. Мөн олон нийтийн газар хөтлөхгүй, анхаарахгүй явах зэргээс хөл хөдөлгөөн ихтэй үйлчилгээний газар, автобусны буудал зэрэг газарт төөрсөн байх, урин дулааны цагт ой мод, гол усны ойр орчимд хүүхдээ дагуулж явахдаа анхаарал тавиагүй, хяналтгүйгээс болж хүүхэд төөрөх, усанд үйх зэргээр амь нас, эрүүл мэндээр хохирох ч тохиолдол байна. -Хүүхэд алга болохоос урьдчилан сэргийлж эцэг, эхчүүдэд хандан сэрэмжлүүлэг мэдээлэл өгөхгүй юу?-Хүүхдийнхээ сэтгэл санааны байдал, сэтгэл хөдлөлийг анзаарч сурах нь нэн чухал байна. Харилцан ярилцахдаа буруутгахгүй, шүүмжлэхгүй ойлгож, сонсох арга барилд суралцах хэрэгтэй. Цаашлаад хүүхдийнхээ сэтгэл хөдлөл, мэдрэмжийг анзаарч хуваалцаж мэдэрдэг байх хэрэгтэй. Өсвөр насны хүүхдийн оюун ухааны түвшин бүрэн дүүрэн хөгжөөгүй байдаг тул эцэг, эхчүүдээс ихээхэн хүчин чармайлт шаардагдах нь тодорхой шүү дээ. Асран хамгаалагчид зөвхөн өөрийн хүмүүжлийн туршлагаар бус хүүхэд бүртэйгээ харилцах, ярилцах, ойлголцох арга барилыг олж тодруулан эерэг хүмүүжлийн аргуудад суралцан хүсэл мөрөөдлийг нь дэмжих, хобби сонирхлыг нь хүндэтгэх, тулган шаардах бус санал болгох, эргэцүүлэн бодох боломжийг олгох, хүүхдийнхээ давтагдашгүй онцлогийг хүлээн зөвшөөрөх зэргээр харилцах нь хүүхдэд учирч болох эрсдэлээс сэргийлж чадна. Хүүхдийнхээ сэтгэл санааны байдал, сэтгэл хөдлөлийг анзаарч сурах нь нэн чухал байна. Хүүхэд бүр хорвоо ертөнцтэй танилцсаар бие хүн болдог учир эцэг, эхчүүд хүүхдийнхээ нүдэнд юу үзэж харуулна таны хүүхэд тэрхүү жишгийг дагана. Иймээс хүүхдийнхээ дэргэд маргахгүй байх, бие биедээ гар хүрэхгүй байх, хүндэтгэлтэй хандах, тэр тусмаа хүүхдийнхээ архидан согтуурахгүй байхыг зөвлөж байна. Хүүхэд алга болсон даруйд цагдаагийн байгууллагад мэдэгдэхгүй хугацаа алддаг нь эрэн сурвалжлах ажлын үр дүнд зарим тохиолдолд сөргөөр нөлөөлдөг. Иймд цагдаагийн байгууллагад нэн яаралтай хандаж, бүртгүүлэх, мөн хүүхэд олдсон болон оршин суугаа хаягтаа ирсэн тохиолдолд цагдаагийн байгууллагад эргэн мэдэгдэх хэрэгтэй. Эх сурвалж: Цагдаагийн ерөнхий газар

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.