ЕАБХАБ-ын Сайд нарын зөвлөлийн уулзалтад ГХ-ны дэд сайд Б.Мөнхжин оролцож байна
2021-12-06 08:51:27 Нийтлэгдсэн: Улс төр
Стокхолм хотноо 2021 оны 12 дугаар сарын 2-3-ны өдөр болж буй Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Сайд нарын зөвлөлийн 28 дугаар уулзалтад Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. Уулзалтыг ЕАБХАБ-ын 2021 оны Дарга улс-Шведийн Гадаад хэргийн сайд Анн Линде удирдаж байгаа бөгөөд уулзалтад ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга А.Блинкен зэрэг ЕАБХАБ-ын гишүүн 57 улсын Гадаад хэргийн сайд болон Дэд сайд нар оролцож байна. Энэхүү хуралдаанаар ЕАБХАБ-ын 2021 оны үйл ажиллагааг дүгнэж, олон улс болоод бүс нутагт тулгамдаад буй улс төр, аюулгүй байдлын асуудал, тухайлбал Украины хямрал, Уулын Карабах, Беларусь болон Афганистан Улсад үүсээд буй өнөөгийн нөхцөл байдлыг тус тус хэлэлцэж байна. ЕАБХАБ нь Европ, Америк, Азийн 57 улсыг нэгтгэсэн аюулгүй байдлын асуудлаарх бүс нутгийн хамгийн том байгууллага бөгөөд Монгол Улс 2004 онд ЕАБХАБ-ын хамтын ажиллагааны түнш орон болж, 2012 онд тус байгууллагын 57 дахь бүрэн эрхт гишүүн болсон юм. Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Стокхолм хотноо Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Сайд нарын зөвлөлийн 28 дугаар уулзалтын Бүгд хуралдаанд бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаарх манай улсын байр суурийг илэрхийлж үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ бүс нутагт тулгарч буй сорилт бэрхшээлийг яриа хэлэлцээний замаар, хамтын хүчээр шийдвэрлэх, гишүүн орнууд хоорондын итгэлцлийг бэхжүүлэх шаардлагатай байгааг онцолж, энэ чиглэлд ЕАБХАБ-ын үүрэг оролцоо чухал болохыг тэмдэглэв. Мөн түүнчлэн ардчилал, хүний эрх, сайн засаглалыг хөгжүүлэх, жендэрийн тэгш байдлыг хангах, терроризмтой тэмцэх зэрэг чиглэлээр ЕАБХАБ болон түүний институциудтай үргэлжлүүлэн идэвхтэй харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж ажиллахаа мэдээлэв.

МАН-ын 30 дахь Их хурлыг албан ёсоор эхлүүлсний дарааМандатын комисс болон хэлэлцэх асуудлын дарааллыг баталлаа. ИнгэснээрМАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлого сэдэвт илтгэлээ Их хурлын төлөөлөгчдөд танилцуулж байна. МАН-ынтүүхт 100 жилийн ой тохиож буй 30 дахь удаагийн Их хурал дэлхийнхоёрдугаар дайнаас хойш хүн төрөлхтөнд учраагүй цар тахлын нэн хүнд цаг үед зохион байгуулагдаж байгааг намын дарга онцлоодМАН өнгөрсөн зууныг Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг сэргээн мандуулж, дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө зориулсан бол шинэ зуунд эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыгханган хэрэгжүүлэх түүхэн үүрэг та бидэнд ногдлоо хэмээн тодотголоо. Үргэлжлүүлэн тэрбээрцар тахлын хүнд үед ард түмэн МАН-д итгэл хүлээлгэж, удаа дараагийн сонгуульд дараалсан ялалт байгуулсан учраас Ялалт бол хариуцлагахэмээн хүлээн авч байгаагаа онцлоодэдийн засагт шинэ сэргэлт гаргахад эрх баригч нам гол бодлогоо чиглүүлэн ажиллахаа илэрхийллээ.
Төсвийн жил эхлэхээс өмнө улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх зарим төсөл, арга хэмжээний тендерийг сонгон шалгаруулна
2021-12-03 18:38:50 Нийтлэгдсэн: Улс төр
Төрийн худалдан авах ажиллагаа-2022 хэлэлцүүлэг боллоо. Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалт, өнөөгийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, худалдан авах ажиллагааны хууль эрх зүйн орчин, цахим системийн зохицуулалт, аж ахуйн нэгж, байгууллагууд цаашид юун дээр анхаарч ажиллах талаар хэлэлцүүлэг өрнүүллээ. Монгол Улсын Засгийн газрын 2021 оныарванхоёрдугаар сарын 01-ний өдрийн 359 дүгээр тогтоолоор Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2022 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтыг баталсан. Энэ дагуу 2022 оны төсвийн жил эхлэхээс өмнө улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр хийгдэх, 100 төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтыг цахим хэлбэрээр явуулна. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хэлсэн үгэндээ Өмнө нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх ажлуудын тендер оройтож, хэн хариуцаж буй нь тодорхой бус, хийгдэх ажлыг чанаргүй гүйцэтгэсэн зэрэг асуудал гардаг байсан. Энэ удаад дээрх асуудлуудыг гаргахгүй байх үүднээс цахим хэлбэрт шилжүүлж, төсвийн хөрөнгө оруулалтууд цаг хугацаандаа хийгдэж, аж ахуйн нэгжүүд нээлттэй оролцох, төрийн хүнд суртлыг багасгах, гүйцэтгэлийн чанарт ахиц гарч, хариуцлагыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна. Мөн тендер шалгаруулалтад оролцож, шалгарсан аж ахуйн нэгжүүд гэрээний гүйцэтгэлийг эрчимжүүлэх, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа юм. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлыг чанаргүй хийсэн, сэтгэлгүй хандсан аж ахуйн нэгжид хариуцлага тооцох, гурванжилийн хугацаагаар тендерт оролцох эрхийг нь хязгаарлаж, хар жагсаалтад оруулна. Одоогоор эрхээ хязгаарлуулсан буюу хар жагсаалтад орсон 46 аж ахуйн нэгж байгаа гэлээ. Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-д өдөрт дунджаар 64 тендерийн урилга зарлаж, жилд 21000 орчим тендер шалгаруулалтыг энэхүү системээр дамжуулан зохион байгуулж байна. . Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар 2022 оны төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтыг 2022 оны дөрөвдүгээр сарын 01-ний дотор зохион байгуулж дуусгахыг холбогдох төрийн байгууллагуудад өгөөд байна. Цаашид төрийн худалдан авах ажиллагааны эрх зүйн орчныг сайжруулах, эх оронч худалдан авалтыг дэмжиж, тендер шалгаруулалтын үйл ажиллагааг сүүлийн үеийн дэвшилтэт технологид тулгуурлан хүний оролцоог багасгахын тулд хуульд шинэчилсэн найруулгын өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Хэлэлцүүлэгт Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Сангийн яам, БШУЯ, БХБЯ, Төрийн худалдан авах ажиллагааны газар болон хувийн хэвшлийн төлөөлөл оролцлоо.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илгээлт гаргалаа
2021-12-03 18:35:57 Нийтлэгдсэн: Улс төр
Илгээлтэд, НҮБ-аас жил бүрийн арванхоёрдугаар сарын 3-ныг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдөр болгон тэмдэглэдэг. Энэ жил энэ өдрийг НҮБ-аас Цар тахлын дараах дэлхий ертөнцөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн саадгүй, хүртээмжтэй, тогтвортой оролцоо ба манлайлал уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Дэлхийн улс орнууд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, хамгаалах амлалт нь зөвхөн шударга ёсны асуудал бус улс орны хөгжилд оруулж байгаа хөрөнгө оруулалт гэж харах болсон. Цар тахлаас үүдэлтэй дэлхий нийтийг хамарч буй эдийн засаг, нийгмийн хямрал өмнө байсан тэгш бус байдлыг улам гүнзгийрүүлж байна. Монгол Улсад нийт хүн амын 3.3 хувь буюу 108 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна. Бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хамаарах төрийн бодлого, эрх зүйн орчинд олон шинэчлэл хийж байна.Энэ хүрээнд цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц, нийгмийн хамгаалал зэрэг салбар хоорондын уялдаа холбоог хангаж, иргэд, аж ахуйн нэгжийн хамтын ажиллагааны хүрээнд асуудлыг шийдвэрлэхийг чухалчилна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс эрүүл мэндийн үйлчилгээ авах, боловсрол эзэмших, хөдөлмөр эрхлэх, нийгэм соёлын арга хэмжээнд оролцоход дэд бүтцийн хүртээмжгүй байдал манайд суурь асуудал байсаар ирсэн. Тиймээс цаашид төр засгаас гарах аливаа бодлого шийдвэр, бүтээн байгуулалтууд бүх хүнд ээлтэй хүртээмжтэй байх, төлөвлөн хэрэгжүүлэхэд тухайлан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангахад анхаарах болно. Энэ бүгдийг эрх зүйн орчинд нэгтгэн Саадгүй байдал, хүртээмжийн тухай хууль гаргахаар боловсруулж байна. Энэ нь ахмад настан, хүүхдээ түрж яваа эцэг, эхэд ч хамаарах өргөн утга агуулгатай байх юм. Бид хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлооно гэж Үндсэн хуульдаа тунхагласан. Ийм нийгмийг бий болгохын тулд боловсруулж буй бодлого, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа бүртээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ санаа бодлыг тусгаж, бодит оролцоог хангаж ажиллахад онцгой анхаарах болно. Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ гэжээ.
“Өвлийн идэш” үйл ажиллагааг энэ сарын 20-ныг хүртэл зохион байгуулна
2021-12-03 09:25:44 Нийтлэгдсэн: Улс төр
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян тэргүүтэй албаныхан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн цаг үеийн асуудалтай холбогдуулан 21 аймгийн Засаг даргатай цахимаар хуралдав. Коронавируст халдварыэ шинэ мутациас урьдчилсан сэргийлэх, хариу арга хэмжээ, вакцинжуулалтын явц, боомтуудын хяналт шалгалтын бэлэн байдал болон малын гоц халдварт өвчинтэй тэмцэх, мах бэлтгэх, нөөц бүрдүүлэлтийн талаар аймгийн Засаг дарга нарт зарим үүрэг даалгаврыг өглөө. Хилийн боомтуудтай Сэлэнгэ, Баян-Өлгий, Ховд аймгуудын мэдээллийг сонссоны дараа Шадар сайд хил орчмын хяналт, шалгалт, хариуцлагыг өндөржүүлэх, вакцинжуулалтыг идэвхжүүлэхэд анхаарах шаардлагатайг онцолж хэллээ. Мөн өрх, баг, сум, аймгийн хэмжээнд эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдал, эм, эмнэлгийн хэрэгслийн татан авалтууд, нөөц бүрдүүлэлт, хүн хүчээ зөв тооцоолоход нарийвчилсан зохион байгуулалтуудыг хийх үүрэг өгсөн юм. Цахим хуралдааны үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан товч мэдээлэл хийж, Засгийн газрын хуралдаанаас Өвлийн идэш арга хэмжээг энэ сарын 20 хүртэл зохион байгуулахад зориулан гарал үүсэл нь баталгаатай эрүүл махыг тогтоосон хуваарийн дагуу өргөтгөсөн худалдаа болон хүнсний зах, худалдааны төвүүдэд нийлүүлэхэд аймгийн удирдлагууд анхаарч ажиллахыг үүрэг болголоо. Мөн өвөлжилт, хаваржилтийн бэлтгэл ажлыг сайтар хангах, малын гоц халдвар өвчин гарсан бүс нутгуудад вакцинжуулалтыг эрчимжүүлэх, отор нүүдэл, шилжилт хөдөлгөөн хийхгүй байх чиглэлд аймаг орон нутгийн удирдлагууд анхаарч ажиллахыг санууллаа.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй