Цогц шийдлээ хүлээлгүй Т.Аюурсайхан л өөрөө түргэдчихлээ

​ УИХ-ын дэд дарга Т.Аюурсайханы өргөн барьсан Автотээврийн хэрэгсэл эзэмшигчийн хариуцлагын даатгалын тухай хуулийн төслийн үзэл баримтлал намын бүлэг, чуулганы нэгдсэн хурал дээр бүдэрлээ. МАН-ын бүлгийн дарга нь 20 гишүүний санаачилсан хуулийн төслийг хэлэлцэх үед чуулганы хурал дээр өөрөө завсарлага авсан, бүлгийн хурал, УИХ-ын чуулган дээр унагасан тохиолдол сүүлийн хэдэн жил гараагүй сонин гайхмаар явдал байв. Болсон явдлын талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн маш ойлгомжтой хоёр л мессеж өгсөн. Нэгт,төр нь татвар төлөгчдийнхөө бизнесийг булаах, дээрэмдэх нь МАН-ын бодлого биш. Хоёрт,дэвшилтэт шийдэлгүй төслийг 20 гишүүний санаачилга байлаа ч дэмжихгүй гэж. Үнэмлэхүй олонхийг үхэр шиг зүтгээд ч хамаагүй хүссэн хуулиа баталчихдаг гэж энэ хүртэл иргэд хардаг байсан байж магадгүй. Засгийн газраас МАН-ын Удирдах зөвлөлдөө танилцуулсан Ковидын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлогын үндсэн зарчимтай ч таарч байна. Төр, засгийнхан либерал, олон тулгуурт эдийн засгийг хөгжүүлж, бизнесийн таатай орчин бүрдүүлж, авлига, хүнд суртлыг бууруулах зорилтдоо хатуу зогсч байгаа юм байна гэж харагдлаа. Зүсээ хувиргасан бурангуй төсөл хөтөлбөрийг шүгэл үлээж, гэрэл тусгах замаар илчлэх, эргээд иргэд, иргэний нийгэм, зөв хандлагатай хууль тогтоогчидтой хамтран ардчиллын зарчмыг хамгаалах чухал болохыг Төрийн ордонд болсон үйл явдал нотолж байна. 1. Ер нь популист улстөрчид тархи угаахдаа гарамгай юм байна. Санхүүгийн зохицуулах хорооны тайланг харахаар даатгалын 14 компани Монголын 650 мянган жолоочоос сүүлийн 5 жилийн дунджаар жилд 29.1 тэрбум төгрөг төвлөрүүлж, 30 мянган хохирогчид 17.4 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгож иржээ. Үлдсэн орлогоос 15 тэрбум төгрөгийг ирээдүйн хохиролд нөөцөлж нөөц сан үүсгэх, 2000 гаруй ажилтны цалин, түрээс олгохоос гадна брокер зуучлалын 50 компани, үнэлгээний 40 компани руу зардал гарна. Албан журмын даатгалаас ашиг олдог гэхээс илүүтэйгээр бусад төрлийн даатгалаас орж ирсэн орлогоор хөрөнгө оруулалт хийн хөрөнгийн зах зээлд эргэлдүүлснээр арай чүү алдагдлаа нөхдөг юм билээ. Гэтэл Т.Аюурсайхан нар даатгалын компаниудын бүх үйлчилгээний орлогоос ганц олгогдсон нөхөн төлбөрийн зардлыг хасч гаргасан тоогоо ашиг хэмээн тайлбарлаж, даатгалынхныг шимэгч болгон нэр хүндийг нь унагасан. Гэтэл даатгалынхан нь бус Т.Аюурсайханы корпораци, сан болгож томруулах гээд байсан Албан журмын даатгалын холбоо гэдэг ТББ л жинхэнээсээ ашиг хийдэг газар байна лээ. 2. МАН-аас УИХ-ын гишүүн, ГЕГ-ын дарга байсан Д.Цэвээнжавын 2013 оноос толгойлсон Албан журмын даатгалын холбоо ТББ нь 27 тэрбумын хөрөнгөтэй. 2011 онд баталсан Жолоочийн даатгалын хуулиар 14 даатгалын компаниас жил бүр 500 сая төгрөг татдагаас гадна гишүүнчлэлийн төлбөр бас авна. Нэмээд Авто тээврийн татварын 10 хувийг сандаа байршуулдаг ийм газар. АЖДХ-ны ТУЗ-д төрийн 4 албан тушаалтан суудаг бөгөөд өөрийн 27 тэрбумын хөрөнгийнхөө 7.3 тэрбумыг сүүлийн үед хэл аманд ороод байгаа Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Чингис хаан банкинд өгчихөөд авч чадахгүй байгаа юм билээ. Ийм л ТББ-ыг сан, корпораци болгох санааг МАН-ын Д.Цэвээнжав хэдэн жил ярьж, ярьсныг нь Т.Аюурсайхан зүтгүүлсэн асуудал олны шүүмжлэлтэй тулсаар зогссон юм. Хуульд зааснаар бол АЖДХ нь даатгалгүй иргэд зам тээврийн ослоор бусдын амь нас, эрүүл мэндийг хохироосон тохиолдолд хохирогчид 27 тэрбумын сангаасаа нөхөн төлбөр гаргаж өгөх ёстой. Гэтэл үүнийгээ иргэдэд сурталчилдаггүй, нууж явсаар 2013 оноос хойш нөхөн төлбөрийн хэмжээгээ бууруулсаар 2019 онд нэг хохирогчид, 2020 онд 5 хохирогчид нөхөн төлбөр гаргаж 4-6 сая төгрөг өгчээ. Зам тээврийн ослыг бууруулахад чиглэсэн сургалт, сурталчилгааны ажил ч маруухан хийсэн дээ. Яараад яах вэ дээ, Дураараа биш дүрмээрээ, Хамгаалах бүс-Хамгаалалтын суудал зэрэг аян улс даяар өрнөхөд энэ байгууллага оролцсон билүү, үгүй шүү дээ. 3. Даатгалынхан гэж салбарын хэдэн тоогоо салгаад хэлчихэж чаддаггүй, статистикийн мэдээллээ иргэдэд цэгцтэйхэн тайлбарлаж чаддаггүй хэдэн компани байна. Өдөр тутмын ажлаасаа өндийдөггүй юм гэж бодоход тулаад ирчихсэн хуулийн төсөл дээр илт мушгисан тоонууд өрчихсөн байхад л Төрийнхөн хувийн бизнес рүү халдаж байна гэдгээс өөр тайлбаргүй. Үгүй дээ ядаж, даатгалын компани өөр дээрээ үнэлгээний компанитай байх боломжгүй, иргэд үнэлгээний компаниа өөрсдөө сонгодог гээд дуугарчих сүйхээгүй. Үүнийг нь попууд их ашиглаж, нүдлээ дээ. Манай улсад даатгалын компаниуд үйл ажиллагааны хувьд дутагдалтай байгаа бол сайжруулах, журмыг нь баталж мөрдүүлэх, зохицуулалт хийх бүх эрх санхүүгийн зохицуулах хороо болоод Сангийн яаманд бий. Жолоочийн даатгалын санд байгаа хөрөнгийн зарцуулалт, бүрдүүлэлтэд нь хяналт тавих ёстой байгууллага нь СЗХ. Тэд зам тээврийн ослын хохирлыг барагдуулж байна уу, хохирогчид нөхөн төлбөр гаргаж байна уу, жолооч нар даатгалд хамрагдаж байна уу гэдэгт хяналт тавих ёстой. Тус байгууллага даатгалын хураамжийн хэмжээг тооцох итгэлцүүрийн журмыг баталдаг. Тээврийн хэрэгслийн даатгалын 33 мянган төгрөгийн хураамжийг даатгалын компаниуд биш төр тогтоодог гэсэн үг. Манайх шиг хөгжиж буй орнуудын нэг жолоочоос хариуцлагын даатгалын хураамж 157 мянгаас 218 мянган төгрөг байдаг, Монголд даатгал харин ч хямдхан гээд хэлээд өгчихгүй л байсан. Хэрэв Сангийн яам, СЗХ хуульд заасан ажлаа зохих ёсоор нь хийж байсан бол өнөөдөр даатгалын бизнес рүү Т.Аюурсайхан тэргүүтэй популистууд дайрахгүй, иргэдийн дунд даатгал эрхлэгчдийн бизнесийн нэр хүнд унагахгүй байлаа. 4. Ажиглаад байхад Т.Аюурсайхан л Бид 20-иулаа энэ хуулийг санаачилсан гээд байгаа боловч Ш.Адьшаа, С.Ганбаатар, Б.Жаргалмаа гурваас өөр гишүүн үгээ хэлж гарч ирсэнгүй. Бодвол бусад нь шүүмжлэлээс айсан юм байлгүй. Олны дургүйг хүргэсэн хуулийн төслийг санаачилж, гарын үсгээ зурчихаад Би мэдээгүй, надад хэлээгүй гэж мэлзэх тохиолдол мэр сэр гарч байгаагаас үзэхэд энэ шинэ бөгөөд хуучрах үзэгдэл биш. Тойргийнхоо 30 гаруй тэрбумын бурханы хөшөөг Чингэлтэйгээс сонгогдсон гишүүд нь мэдээгүй, Соёлын сайд нь өөрийн салбарын хөрөнгө оруулалтыг хараагүй гэж мэлздэг цаг үе болжээ. Ер нь тэгээд ямар концепцтой хууль бичихээ иргэдээсээ, ядаж төр, засгийнхнаасаа яагаад асуудаггүй юм бэ. Асуухгүй бол төр, засгийн нэгдмэл бодлого, намын мөрийн хөтөлбөр байдаг тухай ярьж яах юм бэ. Хууль санаачлах нь УИХ-ын гишүүний бүрэн эрх боловч ямрыг санаачлахаа өөрийг нь сонгосон иргэд, тухайн салбарын мэргэжлийн оролцогчдоос асуухгүй, хэлэлцүүлэхгүй юм бол ард түмний элч, төлөөлөгч хэмээх эрхэм алдрыг зүүх хэрэг байна уу. Асуух, хэлэлцүүлэх, тайлагнахыг л эргэх холбоо гээд байгаа биз дээ. 5. Гэхдээ Т.Аюурсайханы санаачилсан хуулийн төслийг дагаж нэг зүйл тодорхой болов. 2011 онд баталсан Жолоочийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага байгаа л юм байна. Үүнтэй даатгалын компанийнхан ч, жолооч нар ч, төр, засгийнхан ч санал нэгтэй байна. Бидэнд олдсон мэдээллээр даатгалын салбарын хуулиудыг цогцоор нь шинэчилнэ гээд Засгийн газар ажиллаж байгаа юм байна. Даатгалын салбар өөрөө Сангийн яаманд харьяалагддаг. Тэгэхээр нэгдмэл бодлогоо хэрэгжүүлэх үүднээс Сангийн яамнаас энэ хууль УИХ-д өргөн баригдана, ингэхдээ олон нийтийн хэлэлцүүлэг дээр үндэслэх юм байна. Сангийн яам, Засгийн газар нь ирэх онд төрийн өмчит компаниудынхаа засаглалыг сайжруулах, хувьчлах, төр бүх бизнес рүү хутгалдахыг болиулах гэж байхад жолоочоос албадаж авдаг даатгалаар төрийн сан, корпораци байгуулж үр дүнгүй, үйлчилгээ тааруухан төрийн байгууллагын тоог нэмэх гэснээрээ Т.Аюурсайхан намынхандаа ч, төр, засгийнхандаа ч ам руугаа алгадуулсан нь энэ явдал болов. Яам нь асуудлыг цогцоор нь оруулаад ирсэн бол Т.Аюурсайхан ч хүнд байдалд орж, шүүмжлүүлэхгүй байлаа. Ж.Сүхбаатар

"Иргэд галт зэвсгээ үлдсэн 14 хоногт амжиж бүртгүүлэхгүй бол Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээнэ"

​​ Иргэн, хуулийн этгээд өөрийн эзэмшдэг галт зэвсгээ хэрхэн бүртгүүлэх, шилжүүлэх мөн Зэвсэг-2021 нэгдсэн арга хэмжээний талаар ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвийн галт зэвсгийн бүртгэл, шилжилт хөдөлгөөн, мэдээллийн нэгдсэн сан хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Гансүхээс тодрууллаа. - Галт зэвсгийг ямар шаардлага хангасан иргэн, хуулийн этгээд эзэмшдэг вэ? Мөн галт зэвсэг худалдан авах зөвшөөрөл авахын тулд хаана хандах ёстой вэ? -Иргэн, хуулийн этгээд Монгол Улсад албан ёсны үйл ажиллагаа явуулж буй тусгай зөвшөөрөлтэй газраас болон гадаад улс орноос галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл худалдан авахаар бол Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төвд хүсэлтээ холбогдох материалын хамт ирүүлж, заавал зөвшөөрөл авна. Учир нь Галт зэвсгийн тухай хуулиар галт зэвсгийн гэрчилгээ авснаар өмчлөх эрхтэй болно гэж тусгасан байдаг. Тодруулбал, тус хуулийн 9 дүгээр зүйлд Хуульд өөрөөр заагаагүй бол 21 нас хүрсэн, иргэний эрх зүйн бүрэн чадамжтай, галт зэвсэг ашиглаж гэмт хэрэг санаатай үйлдэж байгаагүй, галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан Монгол Улсын иргэн иргэний зориулалттай галт зэвсэг өмчилж болно, мөн Энэ хуульд заасан шаардлага хангасан иргэн, хуулийн этгээд энэ хуулийн 10.2 дахь хэсэг, 12 дугаар зүйлд заасны дагуу галт зэвсгээ бүртгүүлж, 13 дугаар зүйлд заасан галт зэвсгийн гэрчилгээ авснаар галт зэвсэг өмчлөх эрх үүснэ гэж заасан байдаг. - Дэлгүүрээс болон, хувь хүнээс галт зэвсэг худалдан авсан тохиолдолд хэрхэн, хаана бүртгүүлэх, шилжүүлэх талаар дэлгэрэнгүй хэлж өгөхгүй юу? - Иргэний зориулалттай галт зэвсэг худалдаж авсан, улсын хилээр оруулсан нийслэлд оршин суудаг иргэн ажлын арван өдрийн дотор галт зэвсгээ Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төвд, харин орон нутагт оршин суух иргэн тухайн нутаг дэвсгэрийн буюу аймгийн цагдаагийн газар, хэлтэст бүртгүүлнэ. Иргэн нь өөрийн өмчид байгаа галт зэвсгийг энэ хуульд заасан шаардлага хангасан иргэнд худалдаж болно.Гэхдээ галт зэвсгээ бусдад шилжүүлсэн, бусдаас авсан бол холбогдох материалыг бүрдүүлэн тус төвд хүсэлтээ ирүүлж, албан ёсоор шилжилт хийлгэхийг анхаарах хэрэгтэй. Иргэд хоорондоо галт зэвсгээ алан хэлэлцээр болон бичгийн гэрээ хийж нэгэндээ өгч явуулах буюу шилжүүлэх тохиолдол цөөнгүй бий. Ингэснээр галт зэвсгийн албан татвар тухайн иргэн дээр гарах, жил бүр галт зэвсгийн тооллогодоо хамрагдахгүй байх зэрэг асуудлууд гардаг. Тиймээс галт зэвсэг шилжүүлсэн даруй цагдаагийн байгууллагад холбогдох материалыг ирүүлж, бүртгүүлээрэй гэж уриалмаар байна. - Та түрүүн сургалтад хамрагддаг гэж хэлсэн.Тэгэхээр тухайн сургалт нь хаана, хэд хоногийн хугацаатай үргэлжилдэг вэ? - Галт зэвсэг өмчлөх, эзэмших, ашиглах, аюулгүй ажиллагааны сургалтыг Хууль зүйн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүний баталсан журмын дагуу Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар хөтөлбөр, төлөвлөгөөг батлан Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв дээр зохион байгуулдаг. Тус сургалт нь хоёр хоногийн хугацаатай зохион байгуулагддаг. Сургалтын эхний өдөр галт зэвсэг эзэмшиж байгаа иргэд маань ямар эрх зүйн зохицуулалтын хүрээнд ашиглах, эзэмших, аюулгүй байдлаа хэрхэн хангаж хадгалах гэх мэт эрх зүйн талаас нь онолын мэдлэг олгодог. Хоёр дахь өдөр практик сургалт буюу галт зэвсгээр хэрхэн буудлага хийх, буудлага хийхдээ хэрхэн аюулгүйн ажиллагааны дүрэм баримтлах, суралцагчдад буудлагын шагайвар хийх, буудлага үйлдэх аргачлал, галт зэвсгийн аюулгүй ажиллагааг хангах, сургалтын буудлага үйлдэх дадлагыг явуулдаг. Ингээд шалгалт авч тэнцсэн иргэдэд гэрчилгээ олгодог. Иргэд ургалтад хамрагдах хүсэлтээ байгаа бол сургалтын төвийн70190092дугаарын утсаар бүртгэл хийлгэж, сургалтад хамрагдах боломжтой юм. - Эрүүл мэндийн шаардлага хангасан байх ёстой гэсэн шаардлагад сэтгэцийн эрүүл мэндээс гадна өөр ямар шалгуур тавигддаг вэ? - Тийм, жолооч болж байгаа хүн эрүүл мэндийн үзлэгт хамрагддаг шүү дээ. Түүнтэй л адил галт зэвсэг эзэмших гэж байгаа иргэн маань эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж, тодорхой төрлийн шаардлага хангасан байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл сэтгэц, мэдрэлийн зүгээс эрүүл байна уу, мөн хараа зүйн буюу харах, сонсох эрхтэн, хоёр гарын хуруу зэрэг биеийн эрхтэн тогтолцооны зүгээс тодорхой шаардлага хангасан байх хэрэгтэй. Эрүүл мэндийн байдал гэхээр иргэд зөвхөн сэтгэц, мэдрэл гэсэн талаас нь харах буруу ойлголттой байдаг. Эрүүл мэндийн үзлэгийн тухайд орон нутгийн иргэд аймгийн эрүүл мэндийн нэгдсэн төв эмнэлэгт, Нийслэл хотын иргэд оршин суугаа харьяаллынхаа дагуу дүүргийнхээ нэгдсэн төв эмнэлэгт очиж Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2017.03.16-ны өдрийн А/33 дугаар тушаалаар баталсан хуудасныдагуу үзлэгт хамрагдана. Түүнээс биш аль нэг хувийн эмнэлэг, амбулаторид хамрагддаггүй гэдгийг анхаараарай. - Сүүлийн үед гарч буй галт зэвсэгтэй холбоотой гэмт хэргүүд ихэвчлэн ямар шалтгаан нөхцөлөөс үйлдэгдэж байна. Иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд өөрсдийн эзэмшдэг галт зэвсгийг хэрхэн хадгалах ёстой байдаг вэ? - Галт зэвсэгтэй холбоотой, галт зэвсгээр үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлүүд нь ихэвчлэн санамсар, болгоомжгүй байдлаас үүдэлтэй байдаг. Өөрөөр хэлбэл, гол шалтгаан, нөхцөл нь галт зэвсгийг буруу хадгалснаас, буруу тээвэрлэснээс үүдэлтэй. Галт зэвсэг эзэмшиж байгаа иргэн галт зэвсгээ хадгалахдаа гох болон замгийг зориулалтын түгжээгээр түгжиж, сумыг тусад нь хадгалах ёстой. Цагдаагийн байгууллагаас, галт зэвсгийн аюулгүй ажиллагаа, хадгалалт, хамгаалалтыг холбогдох сургалтаар хамгийн түрүүлж заадаг. Энэ талаар ч нийтэд мэдээллийг тогтмол хүргэсээр ирсэн. Хэрвээ энэ түгжээ байхгүй тохиолдолд бууны замгийг салгаад буу, замаг хоёрыг тусад нь хадгална. - Цагдаагийн байгууллагаас галт зэвсэг эзэмшдэг иргэн, аж ахуй нэгжид хэрхэн хяналт тавьж ажилладаг вэ? - Галт зэвсгийг Иргэний, Харуул хамгаалалтын, Хууль сахиулах, Байлдааны гэж дөрвөн төрөлд ангилдаг. Үүнээс иргэний зориулалттай галт зэвсгийг иргэн хүн эзэмших эрхтэй гэж хуулиар зохицуулсан. Иргэний галт зэвсгийг мөн дотор нь зориулалтаар нь ангийн, спорт сургалтын, үзмэр цуглуулгын зориулалттай гэж ангилдаг. Иргэн, хуулийн этгээд нь өөрсдийн өмчлөл, эзэмшилд бүртгэлтэй галт зэвсгээ зориулалтынх нь дагуу ашиглаж байгаа эсэх аюулгүй байдлыг ханган хэрхэн хадгалж байгаа болон тээвэрлэлт хийхдээ галт зэвсгийн тухай хуульд заасан журмын дагуу тээвэрлэж байгаа эсэх дээр тогтмол хяналт тавьж, тодорхой төрлийн ажил арга хэмжээнүүдийг зохион байгуулан ажиллаж байна. - Зэвсэг-2021нэгдсэн арга хэмжээний хүрээнд хийж хэрэгжүүлж буй онцлог ажлын талаар дурдвал? - Галт зэвсгийн тухай хууль болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2015 оны А/220 дугаар тушаалаар батлагдсан Галт зэвсгийн тооллого явуулах журам-д заасны дагуу иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд байгаа галт зэвсгийн тооллогыг 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн 36 хоногийн хугацаанд галт зэвсгийг бүртгэх, гэрчилгээжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж эхлээд байна. Энэхүү арга хэмжээ нь галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслээр үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлэх, галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл, сумны хууль бус наймааг таслан зогсоох, эрэн сурвалжлагдаж, алдагдсан, олдсон судалгааг шинэчлэх, нуугдмал бүртгэлд хамрагдаагүй галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг бүртгэн авч, гэрчилгээжүүлэх ажлыг эрчимжүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой байдаг. - Иргэд тооллогод хэр идэвхтэй хамрагдаж байна вэ. Заасан хугацаанд бүртгүүлээгүй бол хуулийн ямар хариуцлага хүлээлгэх вэ? - Энэ оны галт зэвсгийн тооллогын ажлыг эхний гурван долоо хоногийн байдлаар авч үзвэл улсын хэмжээнд 47 хувьтай байна. Одоо 14 хоног үлдэж байгаа тул иргэдүлдсэн хугацаанд галт зэвсгийн тооллогод илүү идэвхтэй хамрагдаж, өөрийн эзэмшил, өмчлөлд байгаа галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслээ харьяа нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад заасан хугацаанд бүртгүүлж, хуулиар олгогдсон үүргээ биелүүлэхийг уриалж байна. Хэрэвзаагдсан хугацаанд галт зэвсгээ бүртгэлд хамруулаагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцохыг анхаарна уу. - Ярилцсанд баярлалаа. Эх сурвалж:Цагдаагийн ерөнхий газар

Япон Улсын эдийн засаг, аж үйлдвэрийн хөгжлийн туршлагаас суралцах хамтарсан хэлэлцүүлэг болов

​ Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА) хамтран өнөөдөр (2021.11.30) Японы эдийн засаг, аж үйлдвэрийн бодлого, Япон улсын эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамны чиг үүрэг сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулав. Энэ нь Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын дэвшүүлсэн Япон лугаа адил хөгжье санаачилгын хүрээнд болж буй цуврал хэлэлцүүлгийн хоёр дахь нь юм. Эхний хэлэлцүүлгийг Боловсролын шинэчлэл ба хүмүүнлэг болосврол сэдвийн хүрээнд өнгөрөгч есдүгээр сард зохион байгуулсан билээ.Хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Кобаяши Хироюки, ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Тамүра Эрико нар үг хэллээ. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ Барууны болон Азийн тэргүүлэх улс орнуудыг хамруулсан судалгаа хийж, эндээс Ази, Дорно дахины буюу Япон маягийн хөгжлийн загвараас жишиг авч, өөртөө тохируулан хэрэгжүүлэх нь Монголын нөхцөлд илүү тохиромжтой гэсэн дүгнэлт гаргасан. Энэ бол Японы хөгжлийн загварыг шууд хуулбарлан дуурайхгүйгээр, ололт амжилтад хүрсэн туршлагаас нь суралцаж, өөрийн орны нөхцөл байдалд зохицуулан хэрэгжүүлэх уриалга, санаачилга юм Бид Япон, БНСУ, Сингапур зэрэг богино хугацаанд эрчимтэй хөгжсөн Азийн улс орнуудын жишгээр хөгжихийн тулд эдийн засгийн алсын хараатай бодлого боловсруулж, түүнээ шат дараатай, үр дүнтэй хэрэгжүүлэх, үйлдвэржүүлэх бодлого хэрэгжүүлж, үйлдвэрлэгч үндэстэн болох, ялангуяа боловсруулах үйлдвэрлэлийн салбарыг дэмжин хөгжүүлэх, экспортод суурилсан хөгжлийн загварын элементүүдийг нутагшуулах, үйлдвэрлэл, экспортыг санхүүжилтийн нэгдсэн бодлогоор удирдаж, зээл, хүүгийн таатай нөхцөлөөр дэмжих, хөгжлийн бодлого төлөвлөлтийн бие даасан яамтай болох, төр-хувийн хэвшлийн түншлэлийг бодитой хангах зэрэг олон зорилтыг хэрэгжүүлэх шаардлагатай. Үүнд Японы эдийн засгийн өндөр өсөлтийн он жилүүдэд аж үйлдвэржилт-экспортын бодлогыг зангидаж байсан Олон улсын худалдаа, аж үйлдвэрийн яамны бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа, үйлдвэрлэлийг дэмжих Main bank-ны тогтолцоо, төсвийн хөрөнгө оруулалтын FILP хөтөлбөр, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх зорилтыг төр, хувийн хэвшил хамтран шийдвэрлэдэг Deliberative council систем, эдийн засгийн төлөвлөгөөгөө мөн хамтран боловсруулдаг Ерөнхий сайдын дэргэдэх зөвлөл буюу Economic Council, Зөвлөлийн ажлын алба, үйл ажиллагааны уялдааг хангадаг Эдийн засгийн төлөвлөгөөний агентлаг буюу Economic Planning Agency зэргийн туршлагыг судлах нь чухал байна гэж онцлон тэмдэглэв. Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Кобаяши Хироюки хэлсэн үгэндээ өнөөдрийн хэлэлцүүлгийн гол сэдэв болох Японы эдийн засаг, аж үйлдвэрийн бодлогыг чиглүүлж ирсэн Эдийн засаг, аж үйлдвэрийн яамны гүйцэтгэх үүргийн талаарх шинжилгээ, судалгаа нь Монгол Улсад шинээр байгуулагдах Эдийн засаг, хөгжлийн яамны эрх, чиг үүргийг тогтоох болон үйл ажиллагааг чадавхжуулахад хувь нэмэр болох бол баяртай байна гээд улс орон бүр өөрийн гэсэн ёс заншил, соёл, тогтолцоотой байдаг. Дэлхийд Монгол Улстай яг адилхан улс байхгүй ч дайны дараах сэргээн босголт, бүтээн байгуулалтыг амжилттай өрнүүлсэн Япон Улсын туршлагыг судалснаар Монголын эдийн засаг, аж үйлдвэрийн бодлогын гол санааг олж харна гэдэгт итгэж байна хэмээн тэмдэглэсэн. Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Тамүра Эрико цуврал хэлэлцүүлгүүдийг хоёр талын хамтын ажиллагааны хүчин чармайлт, дэмжлэгийн хүрээнд зохион байгуулж буйг дурьдаад, хэлэлцүүлгүүд нь Монгол, Япон Улсын эдийн засгийн харилцааны хөгжил, түншлэлд ихээхэн нөлөө үзүүлэх чухал ажил болно хэмээн итгэж байна гэлээ. Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын дэд дарга, Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Эдийн засгийн байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Т.Аубакир, Х.Булгантуяа, Д.Батжаргал, Д.Батлут, Х.Ганхуяг, Т.Доржханд, Д.Сарангэрэл, Д.Өнөрболор, О.Цогтгэрэл, Т.Энхтүвшин болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Үндэсний хөгжлийн газар, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Монгол банк, Хөгжлийн банк, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим болон олон улсын байгууллагуудын төлөөлөл, эрдэмтэн судлаачид, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлага, ажилтнууд оролцлоо. Нээлтийн дараа Япон Улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайдын зөвлөх Сабүри Масатака Япон Улсын эдийн засаг, аж үйлдвэрийн бодлогын шинэчлэл, экспортын үйлдвэрлэлийн хөгжил сэдвээр Япон улсаас онлайнаар илтгэл тавилаа. Тэрбээр илтгэлээрээ Япон Улсын Эдийн засаг, аж үйлдвэрийн яамны түүхэн замнал ба улсын хөгжилд гүйцэтгэсэн үүрэг, аж үйлдвэрийн бодлогын бодит нөхцөл байдал, Японы төрийн захиргааны байгууллагын өөрчлөлт, шинэчлэлтийн туршлагаас сонирхолтой мэдээлэл танилцуулсан бол үргэлжлүүлэн Үндэсний хөгжлийн газрын дэд дарга Б.Дөлгөөн Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хязгаарлагч хүчин зүйлс ба авч буй арга хэмжээ сэдвээр илтгэл тавьсан. Мөн Япон Улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийняамны Бодлого төлөвлөлт зохицуулалтын газрын дэд дарга Иший Такаюки онлайнаар Япон Улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамны бүтэц ба бусад яамдын уялдаа, ажил үүргийн хуваарилалт сэдвээр илтгэл тавив. Тэрбээр илтгэлдээ Япон Улс 1945 оны дэлхийн хоёр дугаар дайнд ялагдаж, газар нутаг, улсын эдийн засаг, аж үйлдвэрийн салбар ч сүйрлийн байдалтай болсон хэдий ч богино хугацаанд дэлхийд дээгүүрт орох эдийн засгийн хүчтэй орон болсон талаар мэдээллийг хуваалцахын зэрэгцээ хөгжилд хүрч чадсан шалтгааныг төрөөс үр дүнтэй бодлого, төлөвлөгөө гарган, хэрэгжүүлж, төр, хувийн хэвшил нэгэн цул болж хамтран ажиллаж ирсний үр дүн гэж тодорхойлов. Тэрбээр мөн Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн яамны бүтэц, чиг үүрэг, санхүүгийн бодлогын сүүлийн үеийн өөрчлөлтийн мэдээллээс хуваалцлаа. Сүүлийн илтгэлийг Санхүү эдийн засгийн их сургуулийн ректорын зөвлөх З.Шагдарсүрэн Японы эдийн засгийн хөгжилд хөгжлийн санхүүжилтийн гүйцэтгэсэн үүрэг, Монгол Улсад авах сургамж сэдвээр тавьсан. Хэлэлцүүлгийг хааж Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр хэлсэн үгэндээ Бид Засгийн газрын бүтэцдээ өөрчлөлт оруулж, Эдийн засаг, хөгжлийн яамыг шинээр байгуулан гадаад, дотоод худалдааны бодлогыг нэгтгэн зангидах бүтэцтэй болж байна. Манай улс Япон Улстай хийж буй худалдааг тэнцвэржүүлэх, өөрийн орны экспортын бараа, бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг нэмэгдүүлэх, ашигт малтмал болон уламжлалт мал аж ахуйдаа тулгуурласан үндэсний үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд Япон Улсын өндөр технологийг нутагшуулах нь маш чухал гэв. Япон лугаа адил хөгжье санаачилгын хүрээнд болж буй цуврал хэлэлцүүлгүүд Япон Улсын хөгжлийн туршлагыг судлах гол ач холбогдолтойг хэлэлцүүлгийн чиглүүлэгч Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга О.Номинчимэг тэмдэглэж, хэлэлцүүлэгт хүрэлцэн ирж оролцсон болон онлайнаар оролцсон бүх хүмүүст, тэр дундаа хамтрагч байгууллага Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-д, туршлага, мэдээллээ харамгүй хуваалцсан илтгэгчдэд талархал илэрхийлэв. Нийтэлсэн:УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Орос, Монголын цэрэг техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцов

​ Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхэд ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, Батлан хамгаалахын нэгдүгээр орлогч сайд, Армийн генерал В.В.Герасимов бараалхав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол, Оросын ард түмэн дайны хүнд үе, энх цагийн бүтээн байгуулалтад хамтдаа байж ирснийг тэмдэглэв. Жанжин штабын даргын айлчлал хоёр орны батлан хамгаалах салбар, тэр дундаа Зэвсэгт хүчний харилцаа, хамтын ажиллагаанд чухал түлхэц өгнө гэдэгт итгэлтэй байгааг хэлэв. Харилцаа, хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байдгаа ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, Батлан хамгаалахын нэгдүгээр орлогч сайд, Армийн генерал В.В.Герасимов илэрхийллээ. Тухайлбал Монгол Улсын цэргийн алба хаагчдыг цэргийн академи, их, дээд сургуульд сургаж бэлтгэхийн зэрэгцээ жил бүр Сэлэнгэ хамтарсан хээрийн сургууль зохион байгуулдгийг хэлэв. Уулзалтын үеэр хоёр орны цэрэг, цэрэг техникийн харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр санал солилцов.

МОНГОЛ УЛСЫН НЭЭЛТТЭЙ ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН 2021-2023 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДЭСНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

Монгол Улсын Засгийн газар Нээлттэй Засгийн түншлэл (НЗТ)-д 2013 онд нэгдэн орсон бөгөөдхоёржилийнүндэснийтөлөвлөгөөгхамтаар бүтээж, олон нийтэд ил тодоор тайлагнаж хэрэгжүүлдэг төр, иргэний нийгмийн түншлэл юм. Монгол Улсын Засгийн газар,иргэд, иргэний нийгэм, аж ахуйн нэгж, төрийн байгууллагуудаар хэлэлцүүлэнгарсан 120 саналаас2021-2023 оныҮйл ажиллагааныүндэснийтөлөвлөгөөний төсөлд 10үүрэгамлалтыгтусгаад байна. НЗТ-ийн зарчмын дагуу төлөвлөгөөндтусгасанүүрэг амлалтуудын төсөлдолон нийтээс санал авсныдараа баталдагбөгөөдиргэн, аж ахуйн нэгж, иргэний нийгэм, төрийн байгууллагын төлөөлөл табүхэндараах 10 зорилттой танилцаж,Засгийн газрын олон нийттэй харилцах 11-11 утсанд хандан2021 оны 12 сарын 6-ны доторсаналаа өгнө үү. Саналаа өгөх заавар: Төлөвлөгөөний төсөлд туссан амлалт тус бүрийг сайтар уншиж танилцах, Хэрэв тандсанал байгаа бол 11-11 утас руу холбогдож1 дугаараар дамжинE-mongolia үйлчилгээ рүү холбогдох, 3.E-mongolia үйлчилгээний оператортой холбогдож дараах 10 амлалтын алинд нь саналаа өгөхөө тодорхой хэлж саналаа тэмдэглүүлэн үлдээх, 4.Саналаа өгч буй иргэн та хувь иргэний төлөөлөл эсэх эсвэл аль байгууллагын төлөөлөл гэдгээ тодорхой дурдаж саналаа өгөх, Санал хүсэлтийг арванхоёрдугаар сарын 6-ны 18:00 цаг хүртэл авах бөгөөд хамгийн их ирсэн санал хүсэлтийг амлалтуудад тусгаж Засгийн газрын вебсайтаар эргэн мэдээлнэ. Зорилт-1 Зорилт:ИРГЭНИЙ ОРОН ЗАЙГ БЭХЖҮҮЛЭХ БА ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦОО Хариуцагч: Төрийн захиргааны төв байгууллага (Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам) Хүрэх үр дүн: Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийг батлан гаргах замаар уг салбарт ил тод байдлын дэлхийн стандартыг нэвтрүүлж, гэрээ, эцсийн өмчлөгчийн ил тод байдлыг хангах, уул уурхайн үйл ажиллагаа эрхэлдэг төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын засаглалыг сайжруулах, шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэний нийгмийн оролцоог баталгаажуулах эрх зүйн үндсийг бүрдүүлнэ. Хүрэх үе шатуудын [майлстоун] хэрэгжилтийн байдал Эхлэх огноо: Дуусгах огноо: Биелэлтийн түвшин -Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийн УИХ-ын 2021 оны Намрын чуулганаар хэлэлцүүлэхээр өргөн барьж, хэлэлцүүлэх 2021 2022 оны 6 сарын 30 -Эрдэс баялгийн мэдээллийн нэгдсэн сан байгуулж, нээлттэй өгөгдлийг бүрдүүлэх 2022 оны 6 сарын 30 2023 оны 6 сарын 30 -Ил тод байдлыг хангах чиглэлээр төрийн холбогдох байгууллага, төрийн өмчит компаниудын чиг үүрэг, хариуцлагыг тодорхой болгож, өөрийн үйл ажиллагаанд хамаарах мэдээллийг тухай бүр нээлттэй өгөгдөл хэлбэрээр мэдээллийн санд байршуулж хэвшүүлэх 2022 оны 6 сарын 30 2023 оны 6 сарын 30 -Мэдээллийн сангийн хэвийн, аюулгүй үйл ажиллагааг хангах техник, технологийн шийдлийг олж хэрэгжүүлэх, 2022 оны 6 сарын 30 2023 оны 6 сарын 30 Зорилт-2 Зорилт:Мэдээллийн ил тод байдлын эрх зүйн орчныг боловсронгуй болгох замаар төрөөс мэдээлэл авах иргэдийн эрхийг баталгаатай хангаж, төрийн ил байдлыг сайжруулах Хариуцагч: Төрийн захиргааны төв байгууллага (Хууль зүйн, дотоод хэргийн яам) Хүрэх үр дүн: Мэдээлэл олж авах эрхийг хангаснаар төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрх зүйн таатай орчныг бий болгох. Үүний тулд дээр дурдсан хууль эрх зүйн зохицуулалтыг олон улсын эрх зүйн хэм хэмжээнд, тухайлбал Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 19 дүгээр зүйл, түүний үзэл санаанд нийцүүлэн өөрчлөх Хүрэх үе шатуудын [майлстоун] хэрэгжилтийн байдал Эхлэх огноо: Дуусгах огноо: Биелэлтийн түвшин -Төрийн болон албаны нууцын жагсаалтыг мэдээллийн ил тод байдлын зорилгод нийцүүлэн өөрчлөх 2021 2023.09 -Нийтийн мэдээллийн тухай хуулийн төслийг олон улсын зарчимд нийцүүлэн сайжруулах 2021 2022.06 -Цар тахал, хямралын үеийн мэдээллийн ил тод байдлыг сайжруулах 2021 2023.09 -Монгол Улсын Үндсэн Хуульд оруулсан Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй гэх эрхийг холбогдох хуульд нэмж оруулах 2021 2023.09 Шийдвэр гаргах үйл явцын ил тод байдлыг хангах, иргэдийн оролцоог хангахтай холбоотой Хууль тогтоомжийн тухай хууль, Нийтийн сонсголын тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийн хэрэгжилтэд үнэлгээ хийх, баримтнотолгоонд үндэслэсэн сайжруулах арга хэмжээний төсөл боловсруулж хэрэгжүүлэх 2021.11 2023.06 2023.06 2023.09 Зорилт-3 Зорилт:Төрийн худалдан авах ажиллагаанд сүүлийн үеийн дэвшилтэт технологид тулгуурлан хүний оролцоог багасгах, иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог хангах Хариуцагч: Төрийн захиргааны байгууллага (Төрийн худалдан авах ажиллагааны газар) Хүрэх үр дүн: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авч буй худалдан авах ажиллагааны үнэлгээ, хууль журамд заасны дагуу өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, хариуцлагатай зохион байгуулагдсанаар төсвийн хөрөнгө оруулалтын үр өгөөж дээшилсэн байна. Худалдан авах ажиллагааны дагуу зохион байгуулагдсан гэрээний гүйцэтгэлийн мэдээллийг ил тод нээлттэй өгөгдөл хэлбэрээр түгээснээр иргэд, олон нийтийн зүгээс дүн шинжилгээ хийх, эрсдлийн менежментийг нэвтрүүлэх, мэдээлэлдсуурилсан шийдвэр гаргах боломж бүрдэнэ. Хүрэх үе шатуудын [майлстоун] хэрэгжилтийн байдал Эхлэх огноо: Дуусгах огноо: Биелэлтийн түвшин -Хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох 2021 2022.09.30 -Цахим каталогийн системийн өгөгдлийг цуглуулж, ашиглалтад оруулах 2021 2022.06.30 -Худалдан авах ажиллагаанд оролцогч талуудын системүүдтэй ХУР систем болон бусад арга хэлбэрээр холбох, мэдээлэл солилцоог нэмэгдүүлэх, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах 2021 2023.06.30 -Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн үйлчлэх хүрээнд хамаарах бүр захиалагч байгууллагын худалдан авах ажиллагааны гэрээний гүйцэтгэл, явцын мэдээллийг бүрдүүлж, OCDS форматаар нээлттэй түгээнэ. 2021 2022.06.30 -Худалдан авах ажиллагааны хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж,RED FLAG INDICATORбий болгоно, олон нийт ил тод түгээнэ. 2022.02.01 2022.12.01 -Захиалагч, тендерт оролцогч цахим системийн үйл ажиллагааг сурталчлан таниулж, хяналт сайжирсан эсэхэд судалгаа хийж, хэлэлцүүлэг өрнүүлсэн байна. 2021 2023.06.30 Зорилт-4 Зорилт:Иргэний нийгмийн орон зай, төлөвшил, эвлэлдэн нэгдэх эрхийг дэмжиж, хараат бусаар бие даан, өөрийгөө удирдан явуулах боломжийг бүрдүүлсэн эрх зүйн орчныг боловсронгуй болгох Хариуцагч:Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Хууль зүй, дотоод хэргийн яам Улсын бүртгэлийн ерөнхий газар Хүрэх үр дүн: Иргэний орон зай, иргэний нийгмийн суурь зарчим, үнэт зүйлсийг агуулсан Төр, иргэний нийгмийн түншлэлийг хөгжүүлэх бодлогын баримт бичигтэй болсон байна. Түүнчлэн иргэд сайн дураар эвлэлдэн нэгдэж ашгийн төлөө бус байгууллага байгуулах, төрөөс хараат бусаар нээлттэй, ил тод, хариуцлагатайгаар үйл ажиллагаагаа явуулах, улмаар төрийн бодлого, шийдвэрийн төслийг боловсруулах, батлуулахад оролцох, хэрэгжилтэнд хяналт тавих, тодорхой бүлгийн эрх ашгийг хамгаалах боломжийг нэмэгдүүлсэн эрх зүйн орчныг бүрдүүлсэн байна. Хүрэх үе шатуудын [майлстоун] хэрэгжилтийн байдал Эхлэх огноо: Дуусгах огноо: Биелэлтийн түвшин -Иргэдийн эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо, илэрхийлэх иргэний нийгмийн төрөөс хараат бус ажиллах орон зайг хангах эрх зүйн орчныг бүрдүүлэх 2021.10.01 2022.12.25 -Иргэний нийгмийн суурь зарчим, үнэт зүйлсийг багтаасан Төр, иргэний нийгмийн түншлэлийг хөгжүүлэх бодлогын баримт бичгийг боловсруулан батлуулах 2021.12.01 2023.12.31 -Иргэний нийгмийн байгууллагын бүртгэлийн журмыг хялбаршуулж, цахим бүртгэлийн системийг нэвтрүүлэх 2022.01.01 2023.01.01 Иргэний нийгмийн байгууллагын нээлттэй ил тод байдлыг бий болгох хүрээнд мэдээллийн цахим санг үүсгэн ажиллуулах 2022.01.01 2023.01.01 -Иргэний нийгмийн байгууллагын үндсэн зорилгоо хэрэгжүүлэх, санхүүжилтийн тогтвортой эх үүсвэрийг бий болгох хүрээнд тэдгээрийн аж ахуйн болон нийтэд тустай үйл ажиллагаа явуулснаас олсон орлогыг татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ. 2021.10.01 2022.12.25 -Төрөөс иргэний нийгмийн хөгжлийг дэмжих суурь тогтолцоог бүрдүүлэх зорилгоор иргэний нийгмийн суурь хөгжлийн асуудлаар төртэй харилцах, зөвшилцөх, холбон ажиллах Иргэний нийгмийн хөгжлийг дэмжих зөвлөл, иргэний нийгмийн хөгжлийг дэмжих санг иргэний нийгмийн байгууллагын оролцоотойгоор байгуулах, 2023.01.01 2023.12.31 Зорилт-5 Зорилт:Нийтийн сонсголын тухай хууль,Захиргааны ерөнхий хууль, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу хэрэгжилтийн үнэлгээ хийх, Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, батлуулах Хариуцагч: Төрийн захиргааны төв байгууллага (Хууль зүйн, дотоод хэргийн яам) Хүрэх үр дүн: Төрийн байгууллагад иргэдийн гаргасан гомдлыг шийдвэрлэх талаар хоёр хуульд зэрэгцсэн буюу давхардсан зохицуулалт бий болоод байгаа боловч практикт Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх хугацаа нь 20 гаруй жилийн өмнө нийгэм, цаг үедээ нийцэж байсан бол цаг хугацаа өнгөрч, техник технологи хөгжсөн, захиргааны байгууллагын үйл ажиллагааны чиг хандлага, үзэл баримтлал өөрчлөгдөж байгаатай уялдуулан иргэн, хуулийн этгээдэд захиргааны байгууллагаас учруулах хүндрэл бэрхшээлийг багасгах, гомдол шийдвэрлэх хугацааг цаг үеийн шаардлагад нийцүүлэн одоо байгаагаас богиносгон өөрчлөх Хүрэх үе шатуудын [майлстоун] хэрэгжилтийн байдал Эхлэх огноо: Дуусгах огноо: Биелэлтийн түвшин -Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах. -Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх. -Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх. -Нийтийн сонсголын тухай хуульд хяналт үнэлгээ хийх баг бүрдүүлэх 2022.02.01 2022.03.15 -Нийтийн сонсголын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт үнэлгээ хийх 2022.03.20 2022.05.20 -Нийтийн сонсголын тухай хуулийн хэрэгжилтийн үнэлгээг УИХ-ын байнгын хороогоор хэлэлцүүлэх 2022.05.25 2022.06.30 -Шинэчлэгдсэн хууль тогтоомжийг таниулах, сурталчлах 2023.04.01 2023.06.30 Зорилт-6 Зорилт:Хог хаягдлын менежментийг сайжруулж, дахин боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааг дэмжих Хариуцагч: Төрийн захиргааны төв байгууллага (Байгаль орчин, аялал жуулчлалын яам) Хүрэх үр дүн: Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд Байгальд ээлтэй, нөөцийн хэмнэлттэй, үр ашигтай хэрэглээ, үйлдвэрлэлийг дэмжиж, хог хаягдлыг дахин боловсруулж, эрчим хүч үйлдвэрлэх, аюултай хог хаягдлыг боловсруулах үйлдвэр байгуулна., Аймаг, сумын төвүүдийн хог хаягдлын асуудлыг шийдвэрлэж, хог боловсруулах үйлдвэрийг үе шаттайгаар байгуулна, Хог хаягдлын менежментийг сайжруулж, гэр хорооллын айл өрхийг үнс хадгалах зориулалтын савтай болгож, дахин боловсруулах бүх төрлийн үйлдвэрийг байгуулна Хүрэх үе шатуудын [майлстоун] хэрэгжилтийн байдал Эхлэх огноо: Дуусгах огноо: Биелэлтийн түвшин -Нийслэлд хог хаягдлын төвлөрсөн цэгүүдийн нөхцлийг сайжруулах, олон жил хог дарж булсан ландфилын талбайг хэсэгчлэн хааж, нөхөн сэргээлт хийх 2021.09.09 2023.09.09 -Улаанбаатар хот болон зарим орон нутагт хүнсний хог хаягдлыг дахин ашиглах, бордоо хийх технологийн туршилтын төслийг 4 байршилд хэрэгжүүлэх 2021.09.09 2022.12.31 -Нийслэлийн ахуйн хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн менежментийг боловсронгуй болгох 2021.09.09 2023.09.09 Зорилт-7 Зорилт:Улсын төсөв, төсвийн хөрөнгө оруулалтын мэдээллийн ил тод байдал, хүртээмж, иргэдийн оролцоо, хяналтыгнэмэгдүүлэх Хариуцагч: Төрийн захиргааны төв байгууллага (Сангийн яам) Хүрэх үр дүн: Эдгээр амлалт нь улсын төсөв, хөрөнгө оруулалтын төслүүдийнмэдээллийн ил тод байдлыг нэмэгдүүлж,иргэдийн оролцоо, хяналтыг бий болгон төсвийн зарлагын үр ашгийг нэмэгдүүлж, төсвийн удирдлагыг сайжруулах, Олон улсын төсвийн түншлэл байгууллагаас хийдэг Төсвийн нээлттэй байдлын индекс сайжрах, Авлигын индексийг бууруулахад эерэг нөлөө үзүүлнэ. Хүрэх үе шатуудын [майлстоун] хэрэгжилтийн байдал Эхлэх огноо: Дуусгах огноо: Биелэлтийн түвшин -Монгол Улсын улсын төсөв, хөрөнгө оруулалт, тусгай сангууд, зээл тусламж, төсөл хөтөлбөрийн төлөвлөлтөөс эхлээд хэрэгжүүлж дуусах бүхий л үйл явцын мэдээллийн ил тод, шуурхай бөгөөд иж бүрэн байдлыг хангах зохицуулалтыгтөсвийн хууль тогтоомжинд оруулах, үүний тулд одоо байгаа зохицуулалтад дүн шинжилгээ хийж, тэдгээрийн хэрхэн боловсронгуй болгох санал боловсруулах үүрэг бүхий зөвлөлдөх механизмыг талуудын оролцоотойгоор ажиллуулж үр дүнд хүргэх 2022.03.01 2022.12.31 -Засгийн газрын 2016 оны 29 дүгээр тогтоолоор батлагдсан Шилэн дансны цахим хуудсанд тавигдах мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох тухай журамд батлагдсан төсвийн тоон мэдээллийг дэлгэрэнгүй байдлаар оруулах зохицуулалт оруулах 2022.06.30 2022.12.31 -Шилэн дансны систем ямар байх талаар олон нийтийн хэлэлцүүлэг хийх; 2022.01.01 2022.06.30 -Шилэн дансны нэгдсэн системийг иж бүрэн шинэчлэн ашиглалтад оруулах 2022.01.01 2022.12.31 -shilendans.gov.mn сайтыг шинэчлэхдээ төсвийн хэрэгжилт, ил тод байдлыг хангахад ашиглагдаж буй систем хоорондын уялдааг хангах, талуудын оролцоог тэгш хангаж санал солилцох, судалгаан дээр тулгуурлан хөгжүүлэх 2022.06.01 2023.02.30 -Төсвийн төлөвлөлт, зарцуулалтад иргэд жилийн турш саналаа өгч болох цахим талбар бий болгох 2022.08.01 2023.03.31 -Төсвийн төлөвлөлт, зарцуулалтад иргэд өгсөн саналыг хэрхэн шийдвэрлэсэн талаар иргэд харах боломжтой болгох 2022.10.01 2023.03.31 -Төсвийн хөрөнгө оруулалтынpublicinvestment.gov.mnсайт дах хайлтын системд төслийг эхлэх огноо-гоор нь хайлт хийх сонголт оруулах. 2022.06.01 2023.03.31 Зорилт-8 Зорилт:Эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалт, чанар, аюулгүй байдал, ханган нийлүүлэлтийн ил тод байдал, хяналтыг сайжруулах Хариуцагч: Төрийн захиргааны төв байгууллага (Эрүүл мэндийн яам) Хүрэх үр дүн: Олон нийтийн дунд эмийн зохистой хэрэглээний талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, зайлшгүй шаардлагатай эмийн сонголтыг оновчтой хийж, иргэдэд эмийг эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй, хүртээмжтэй олгох боломжийг бүрдүүлэн, эмийн бүртгэл мэдээллийн нэгдсэн цахим системийг нэвтрүүлж, мэдээллийн ил тод байдал хангагдана. Хүрэх үе шатуудын [майлстоун] хэрэгжилтийн байдал Эхлэх огноо: Дуусгах огноо: Биелэлтийн түвшин -Эмийн зохистой хэрэглээний талаар олон нйитэд хүргэх мэдээллийн үндсэн агуулгыг боловсруулж, мэдээлэл, сурталчилгаа хийх 2021 2023 -Эмийн үнийн эрх зүйн орчны үнэлгээг хийж, хууль эрх зүйн баримт бичигт үнийн зохицуулалтын талаар өөрчлөлт оруулах 2021 2022 -Хөнгөлөлттэй үнээр олгох зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг боловсруулахад ашиглахгадаад, дотоодын жишиг үнийг тогтоодог болох 2022 2023 -Эмийн зохицуулалтын болон Гаалийн ерөнхий газрын цахим мэдээний сангийн мэдээллийг ашигладаг болох 2022 2023 Зорилт-9 Зорилт:Хэвлэлийн эрх чөлөөг хангах эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх Хариуцагч: Төрийн захиргааны төв байгууллага (Хууль зүйн, дотоод хэргийн яам) Хүрэх үр дүн: Хэвлэлийн эрх чөлөөг хангах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх зүйн таатай орчныг бий болгох. Үүний тулд дээр дурдсан хууль эрх зүйн зохицуулалтыг олон улсын эрх зүйн хэм хэмжээнд, тухайлбалИргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 19 дүгээр зүйл, түүний үзэл санаанд нийцүүлэн өөрчилнө. Хүрэх үе шатуудын [майлстоун] хэрэгжилтийн байдал Эхлэх огноо: Дуусгах огноо: Биелэлтийн түвшин -Үүрэг амлалтын хэрэгжилтийг хангах ажлын хэсэг байгуулах 2021.12.20 2021.12.31 -Үүрэг амлалтад дурдсан хууль эрх зүйн зохицуулалтад үнэлгээ хийх, үр дүн оролцогч талуудад танилцуулах 2022. 1.15 2022.4.15 -Үүрэг амлалтад дурдсан хууль эрх зүйн зохицуулалтыг сайжруулах олон улсын хэм хэмжээг судлах, нэмэлт өөрчлөлтийн санал боловсруулах 2022. 4.15 2022.6.15 -Холбогдох хуулийн нэмэлт өөрчлөлтөд иргэд, олон нийт, оролцогч талуудын санал авах 2022. 6.15 2022.9.15 -Хууль оруулах нэмэлт өөрчлөлтийг эцэслэн боловсруулж өргөн барих. Лобби үйл ажиллагаа зохион байгуулах 2022.9.15 2022.11.15 Зорилт-10 Зорилт:Төрийн үйлчилгээг бүрэн цахимжуулах, хувийн хэвшилд өгч буй төрийн үйлчилгээг цахимжуулах (тусгай зөвшөөрлүүдийг бүрэн цахимжуулах, мэргэжлийн холбоод хамтрах) Цахим үйлчилгээг хүртээмжтэй болгох Хариуцагч: Төрийн захиргааны байгууллага (Харилцаа холбооны мэдээллийн, технологийн газар) Хүрэх үр дүн: Энэ нь харилцан ялгаатай чиг үүрэг бүхий олон төрлийн төрийн байгууллагуудын зохион байгуулалтыг сайжруулах, үйл ажиллагааны зардлыг бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэх, хэрэглэгчдэд хүргэж буй үйлчилгээг ил тод, түргэн шуурхай, чирэгдэлгүй, хүнд сурталгүй болгох боломжтойгоос гадна том төрөөс ухаалаг төр рүү шилжих улмаар иргэн төвтэй төрийн үйлчилгээг хөгжүүлэхэд чухал алхам болно. Хүрэх үе шатуудын [майлстоун] хэрэгжилтийн байдал Эхлэх огноо: Дуусгах огноо: Биелэлтийн түвшин -Төрийн үйлчилгээний нэгдсэн систем eMongolia-аар үзүүлэх төрийн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, илүү хялбар болгох 2021 2023 -Иргэдээс төрийн үйлчилгээний хүнд суртал, шат дамжлага бусад хүндрэлийн талаар мэдээлэл авах цахим цонхыг e-Mongolia системд байршуулах. 2021 2023 -Хиймэл оюун ухаанд суурилсан технологи ашиглан иргэдэд төрөл бүрийн мэдээлэл, мэдэгдэл хүргэх нэгдсэн платформ хөгжүүлж нэвтрүүлэх. 2022 2023 -Төрийн үйлчилгээний талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг тогтмол хангах, тухай бүр шинэчлэх, иргэд, олон нийттэй харилцах төвийн 1111 тусгай дугаараар төрийн байгууллагын хүнд суртал, авилгын шинж чанартай гомдол, мэдээллийг хүлээн авах, хариу өгөх үйл ажиллагааг сайжруулах 2021 2023 -Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн стандарт боловсруулж, батлуулах 2022 2023

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.