Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цар тахлын үед ажиллаж байгаа эмэгтэйчүүдэд талархал илэрхийллээ
2022-03-07 09:39:21 Нийтлэгдсэн: Улс төр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ковидын сорилт-Эмэгтэйчүүдийн манлайлал хүндэтгэлийн арга хэмжээнд оролцож, цар тахлын амаргүй үед ажиллаж, эдийн засгаа сэргээхэд манлайлан оролцсон эмэгтэйчүүдэд талархал илэрхийллээ. Тэрбээр Цар тахлын эсрэг өөрсдийн амь нас, аюулгүй байдал, ар гэрийн амьдрал, ажлын цагийг үл хайхран өдөр шөнийг ялгалгүй зүтгэсэн нийт төрийн албан хаагчдын 62 хувь буюу 101 мянга нь эмэгтэйчүүд байсныг миний бие Ерөнхий сайдын хувьд энэ өдөр онцолж, түүхийн хуудаст тэмдэглэн үлдээхийг хүсч байна. Та бүхэн Монгол Улсад Вакцинжуулалтыг цаг алдалгүй эхлүүлж, бүрэн тунд зорилтот бүлгийн 90-ээс дээш хувь, дархлаа сэргээх 3-р тунд 53 хувь, нэмэлт 4-р тунд 100 гаруй мянган иргэдийг хамруулж, болзошгүй эрсдэлээс 40 гаруй мянган хүний алтан амийг хамгаалж чадсан. Хатуу хөл хорионоос улбаалж -5.3 хувь хүртэл унасан байсан улсынхаа эдийн засгийг алхам алхмаар сэргээж, 200 гаруй мянган ажлын байрыг аварч, хичээл сургууль танхимаар хичээллэхээс эхлээд энгийн амьдралын хэмнэлийг эргүүлэн авчрах эхлэлийг та бүхэн тавьж чадсан гээд иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг авран эх орондоо өргөсөн тангарагтаа чин үнэнчээр зүтгэж, Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой Комиссын шийдвэрийг тууштай хэрэгжүүлж ажилласан Та бүхэндээ болон ар гэрийнхэнд нь Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд чин сэтгэлийн талархал илэрхийлье гэлээ. Энэ арга хэмжээг Шадар сайд С.Амарсайхан санаачилж, өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулж байна. Цар тахлын нөхцөлд ачааны хүндийг үүрсэн төрийн албаны, тэр дундаа эрүүл мэнд, онцгой байдал, цэрэг, цагдаа, мэргэжлийн хяналтын 800 гаруй алба хаагч эмэгтэйг урьж хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр ОБЕГ-ын харьяа Давтан сургалт сэргээн заслын төв, 113 дугаар ангийн ахлах ахлагч Д.Цолмонтуяа Цар тахлын хүнд үеийг хамт олныхоо хүчээр даван туулсан. Төрдөө тангараг өргөсөн алба хаагч учраас ар гэрээ хойш тавьж, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цаг наргүй ажилласан. Одоо ч бид Ковид-19-ийн дараах нөхөн сэргээх эмчилгээг хийж байна хэмээлээ. Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд ирэх тавдугаар сарын 1-нээс бүх иргэдээ эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хамруулахаар болсон. Энэ ажлын томоохон хэсэг нь Ковид-19-ийн халдвараар өвчилсний дараах нөхөн сэргээх эмчилгээ гэдгийг Ерөнхий сайд эмэгтэйчүүдийн төлөөлөлтэй уулзах үеэрээ мөн хэлж байсан юм. Нийтэлсэн:Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар
Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн төслийг өргөн барилаа
2022-03-07 08:16:21 Нийтлэгдсэн: Улс төр УИХ-ын 2021 оны 12 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл-д батлан хамгаалах чиглэлээр тусгагдсан Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын батлан хамгаалахын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичгийг Улсын Их Хурал 2015 онд, Батлан хамгаалахын багц хуулийг 2016 онд тус тус шинэчлэн баталсан. Энэхүү хууль тогтоомжийн шинэчлэлтэй уялдуулан эрх зүйн цогц байдлыг хангах арга хэмжээний хүрээнд Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага бий болсон юм. Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар Цэргийн тагнуулын байгууллага Зэвсэгт хүчний бүтцэд шилжиж, Монгол Улсын тагнуулын байгууллагын тогтолцоо шинэчлэгдэх юм. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль нь 1994 онд батлагдсан ба Зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, тагнуул, төрийн тусгай хамгаалалт, цагдаа, шүүхийн шинжилгээ, авлигатай тэмцэх, онцгой байдлын асуудал эрхэлсэн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, цэрэг, цагдаагийн сургуулийн сонсогч нарт тэтгэвэр, тэтгэмж тогтоож, олгохтой холбоотой олон салбарын алба хаагчдын нийгмийн хамгаалал, эрх зүйн байдалтай холбогдох харилцааг зохицуулж байгаа гол хууль юм. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр энэ хуулийн үйлчлэлд хамаарах байгууллагуудын алба хаагч нарын тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхтэй холбогдсон асуудал байхгүй юм. Харин энэ хуулийн үйлчлэлд хамаарах байгууллагуудын эмэгтэй алба хаагч нарын жирэмсний болон хүүхэд харах чөлөөтэй байх хугацааны эрүүл мэндийг даатгалын шимтгэлийн төлбөл зохих хэмжээг ажил олгогч буюу төрийн байгууллага хэрхэн төлөхтэй холбогдсон эрх зүйн зохицуулалт байхгүйгээс дээрх хугацаанд алба хаагчийн ажилласан жил болон цэргийн алба хаасан хугацааг хэрхэн тооцох зэрэг эрх зүйн зохицуулалтууд нарийвчлан тусгагдана. Түүнчлэн цэргийн алба хаагч цэргийн алба хаах хугацаандаа нийгмийн даатгалын шимтгэл цалин хөлснөөс төлдөггүй эрх зүйн зохицуулалттай холбоотойгоор цэргийн алба хаагч цэргийн тэтгэвэр тогтоолгоод Ахмад настны тухай хуульд заасан насанд хүрээгүй байх хугацаандаа нас барсан тохиолдолд түүнд оршуулгын зардал олгогддоггүй байгаа хуулийн хийдэл байгааг засаж, тус хуулийн төслөөр цэргийн тэтгэвэр авагч эрэгтэй 60, эмэгтэй 55 нас хүрээгүй байх хугацаандаа нас барсан тохиолдолд ар гэрт нь оршуулгын зардлыг төрөөс хариуцан олгож байх эрх зүйн зохицуулалтыг шинээр нэмж оруулсан. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсанаар энэ хуулийн үйлчлэлд хамаарах байгууллагуудын алба хаагчдын тэтгэвэр, тэтгэмж олгохтой холбогдсон эрх зүйн зохицуулалтууд илүү нарийвчлан тодорхойлогдож, нийгмийн хамгаалал сайжирч баталгаажих эрх зүйн үндэслэл бүрдэх болно.
“Улсын Их Хурал ба сэтгүүл зүй” цуврал сургалтын гурав дахийг зохион байгууллаа
2022-03-04 12:09:22 Нийтлэгдсэн: Улс төр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар Улсын Их Хурлын Тамгын газраас хэвлэл мэдээллийн ажилтнууд, сэтгүүлчдэд зориулан Улсын Их Хурал ба сэтгүүл зүй сэдвийн хүрээнд цуврал сургалтуудыг зохион байгуулж байна. Авлигатай тэмцэх газар, Үндэсний аудитын газар, Үндэсний статистикийн хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Төрийн албаны зөвлөлтэй хамтарсан сургалтыг өнөөдөр (2022.03.03) хийлээ. Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга С.Батбаатар сургалтыг нээж хэлсэн үгэндээ, Сэтгүүлчид Улсын Их Хурлын үйл ажиллагааг олон нийтэд мэдээлдэг. Хариуд нь парламентын мэргэшсэн сэтгүүлчийг төлөвшүүлэхэд Улсын Их Хурлын үүрэг зайлшгүй байх ёстой гэж Улсын Их Хурлын дарга үзэж байгаа. Тиймээс ч Улсын Их Хурлын дарга сургалтуудад өөрөө манлайлан оролцож, чуулганы завсарлагааны хугацаанд Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллагуудтай хамтран сэтгүүлчдийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн цуврал сургалтыг зохион байгуулж байна. Монгол банктай хамтарсан эхний сургалтаар банк санхүү, эдийн засаг, төсөв мөнгөний асуудал, Хүний эрхийн үндэсний комисстой хамтарсан хоёр дахь сургалтаар хүний эрхийг хангах, шударга ёс тогтоох асуудлаар сэтгүүлчдээ сургалтад хамруулсан гэв. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Үндсэн хууль ба засаглалын харилцан хяналт-тэнцэл сэдэвт илтгэлийнхээ эхэнд цуврал сургалтын үндсэн зорилго нь олон нийтийг үнэн зөв, тэнцвэртэй мэдээллээр хангах үндсэн үүрэгтэй ажилладаг сэтгүүлчдийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэж буйг тэмдэглэхийн зэрэгцээ орчин үед дайн хүртэл хэвлэлээр явагддаг болсон учир олон нийтэд мэдээлэл хүргэх хэвлэлийн байгууллагуудын үүрэг, хариуцлага маш чухал гэдгийг тэмдэглэсэн. Тэрбээр илтгэлээрээ өмнөх сургалтуудынүеэр сэтгүүлчдээс тавьсан хүсэлтийн дагуу Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай хуулийн гол зохицуулалтыг тодруулан мэдээлэл өглөө. Авлигатай тэмцэх газрынХэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах ажилтан Т.Мөнхтунгалаг, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан А.Цэдэн-Иш нар Авлигатай тэмцэхэд хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллах, түүний ач холбогдол, Гэмт хэргийн мэдээ, мэдээллийг үнэн зөв бодитой хүргэх нь сэдэвт илтгэлдээ авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд сэтгүүлчид хамтран ажилласнаар ямар амжилт, үр дүн гаргах вэ гэдгийг тодруулан,сургалтын агуулгыг тодотгосон мэдээлэл өгсөн. Үндэсний аудитын газрын Хөгжлийн бодлого төлөвлөлтийн газрын захирал Б.Бундхорол Улсын Их Хурлын хяналт шалгалтыг хэрэгжүүлэхэд төрийн аудитын байгууллагын үүрэг, хараат бус байдал, олон нийтийн оролцоо сэдвээр илтгэл тавив. Илтгэлийнхээ агуулгыг сэтгүүлчид аудитын мэдээллийг олон нийтэд хэрхэнзөв байршуулж, хүргэх вэ гэдэгт чиглүүлж,энэ үеэрээopen.audit.mn сайтад олон нийтийн анхаарал татдаг болон аудитын бусад мэдээлэл, тайлангуудыг нийтэлдэг болохыг дурдлаа. Үндэснийстатистикийн хорооны дарга Б.Батдаваа Статистик мэдээг мэдээллийн эх сурвалж болгон ашиглах боломж, шаардлага сэдэвт илтгэлдээ дата сэтгүүлзүйг дэмжиж ажиллахыг статистикийн байгууллагуудад НҮБ зөвлөмж болгож буйг дурдаад, статистикийн өгөгдлийг мэдээлэлдээ хэрхэн ашиглаж олон нийтэд хүргэх талаар сэтгүүлчдийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх мэдээллийг өглөө. Тэрбээр1212.mn сайтыг сэтгүүлчид болон олон нийтэд ашиглахад хялбар болгон шинэчилж буйг мөн дурдсан. Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны дарга Т.Жамбаажамц Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтын салбарын онцлог, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн зохицуулалт сэдвээр илтгэл тавьж, салбарын бүх талын тоон мэдээллийг танилцууллаа. Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхан Дата судалгаанд суурилсан төрийн алба сэдэвт илтгэлээрээ улсын хэмжээнд байгаа төрийн бүх байгууллага болон төрийн албан хаагчидтай холбоотой дата мэдээллийг танилцуулав. Мөн төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбоотойгоор Төрийн албаны зөвлөл хэдэн нэхэмжлэл гаргасан, хэрхэн шийдэгддэг талаар зэрэг төрийн албаны үйл ажиллагаатай холбоотой тоон мэдээллийг өгсөн юм. Сэтгүүлчдэд зориулсан сүүлийн илтгэлийг Глоб интернейшнл ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Х.Наранжаргал Хүний эрхийг мэдээлж, сурвалжлахад ёс зүйн хэм хэмжээг баримтлах нь сэдвээр танилцуулав. Сэтгүүл зүйн чиглэлээр ажилладаг олон улсын байгууллагуудын зөвлөмж дээр тулгуурлан хүний эрхийн талаарх мэдээлэл, сурвалжлагадаа ёс зүйн ямар зарчмыг сэтгүүлч хүн баримтлах талаар тэрбээр сонирхолтой мэдээллийг хуваалцсан. Өдрийн сонины сэтгүүлч П.Батзаяа,Inews.mn сайтын сэтгүүлч Ц.Булганзаяа, Snews.mn сайтын сэтгүүлч Ц.Эрдэнэтуяа, Itoim.mn сайтын сэтгүүлч Н.Саруулдөл,UIH.mn сайтын сэтгүүлч Б.Уянга, Star телевизийн сэтгүүлч З.Энхбаяр, Live телевизийн сэтгүүлч Б.Баярцэцэг, Eguur.mn сайтын сэтгүүлч Б.Бурмаа, Zuv.mn сайтын сэтгүүлч С.Гандэлгэр нарын олон сэтгүүлчидУлсын Их Хурлын даргын болон албан тушаалтнуудын танилцуулсан илтгэл, мэдээлэлтэй холбогдуулж олон нийтийн дунд эргэлзээтэй байдаг болон бусад асуудлаарасуулт асууж, харилцан ярилцлаа. Цуврал сургалтуудад бүрэн хамрагдсан зарим сэтгүүлчдийн сэтгэгдлийг сонсов. Niisleltimes.mn сайтын сэтгүүлч Б.Түвшинтөгс Улсын Их Хурлын Тамгын газраас сэтгүүлчдэд зориулан цуврал сургалтууд зохион байгуулж буйд талархаж байна. Төрийн эрх барих дээд байгууллага болох Улсын Их Хурал, түүний харъяа байгууллагууд иргэн бүрийн өдөр тутмын амьдралд хамаатай чухал шийдвэрүүдийг гаргадаг учир тухайн шийдвэр, мэдээллийг олон нийтэд түгээдэг хэвлэлийнхэн мэдэх, мэдэхгүй зүйлээ тодруулж, илүү боловсруулсан, эргэлзээгүй мэдээлэлтэй болоход сургалтын ач холбогдол оршиж байгаа болов уу. Сэтгүүлч хүн мэдээлэл хомс, хагас хугас ойлголттой бол тэр хэмжэtгээр олон нийтэд буруу зөрүү мэдээлэл түгээх болно. Тиймээс өргөн хүрээний мэдлэг мэдээллээр өөрийгөө боловсруулах нь сэтгүүлч хүний үүрэг хэмээсэн. Өдрийн сонин-ы сэтгүүлч П.Батзаяа Улсын Их Хурлын Тамгын газраас зохион байгуулж буй сургалтуудад ач холбогдол өгч хамрагдаж байгаа. Сэтгүүлчид энгийн иргэдийн түвшинд мэдээлэл, ойлголттой байх юм бол нийгмийг зөв чиглүүлэх үүрэг нь гажуудна. Тиймээс салбар бүрийн үйл ажиллагааны талаар нарийн мэдлэг, ойлголттой болох нь их чухал санагддаг гэсэн. Тус сургалтын чиглүүлэгч,Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгийн захирал Ц.Цогзолмаа Энэ сургалтыг санаачилсан Улсын Их Хурлын даргын барьсан бас нэг чиглэл нь Улсын Их Хурлаас удирдлагыг нь томилдог байгууллагуудын үйл ажиллагааны талаарх иргэдийн мэдээлэл, ойлголтыг зөв болгох, үүнийг нийгэмд мэдээлэл түгээдэг сэтгүүлчдээр дамжуулан хийе гэсэн санаа юм. Нөгөө талаар Улсын Их Хурлаар хэлэлцэж буй хуулийн төслүүдэд иргэдийн санаа бодлыг тусгахад, иргэдийн оролцоотой батлахад сэтгүүлчдийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд энэ сургалтын зорилго чиглэсэн. Сургалтын зорилго тодорхой хэмжээгээр биелэгдлээ хэмээн санал бодлоо хуваалцлаа гэжУИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Унгар улсын урилгаар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зураад ирлээ. Унгар улсын Эгер хоттой Булган аймаг хамтын ажиллагаатай хотууд болж үйлдвэр үйлчилгээ ажлын байр нэмэгдүүлэх, оюутны тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх, дадлагажигч бэлтгэх урьдчилсан хэлэлцээрийг хийлээ. Мөн Чех улсын Fenip корпорацийн барилга байгууламжтай танилцаж иргэдийн орлого эдийн засагт тохирсон үнэ бүхий евро стандартын орон сууцыг Булган аймагт ирэх 4 сард эхлүүлэх ажлыг эцэслэн шийдвэрлэлээ. Булган аймагт Унгар, Чех улсуудын оролцоотойгоор барилгын ханын дулаалгын үйлдвэр, Чех улсын бизнесийн хөрөнгө оруулалтаар пивоны үйлдвэр, ясны үйлдвэр, загасны хоол тэжээлийн үйлдвэр барьж ажлын байр нэмэгдүүлэх боломжтой боллоо.
С.Амарсайхан: Нэгдсэн шуурхай штабын бүтцийг цомхотгон оперативын бүлгийн хэлбэрт шилжүүлнэ
2022-03-04 08:50:56 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өнөөдөр УОК-ын Нэгдсэн шуурхай штабын үйл ажиллагаатай танилцаж, үүрэг чиглэл өглөө. Энэ үеэр УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр УОК-ын Нэгдсэн шуурхай штаб анх хэрхэн байгуулагдсан болон энэ хоёр жилийн хугацаанд үе шаттай хийж хэрэгжүүлсэн ажлын талаар товч мэдээлэл танилцуулсан юм. Мөн Нэгдсэн Шуурхай штабаас цаашдын үйл ажиллагааны чиглэлээр гаргасан саналыг холбогдох удирдлагуудад танилцууллаа. Харин Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан уулзалтын үеэр хэлсэн үгэндээ, Коронавируст халдвар (Ковид-19)-т цар тахлын нөхцөл байдал тогтворжсонтой холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг бууруулж, гамшгаас хамгаалах өдөр тутмын бэлэн байдалд шилжиж, эдийн засаг, аж ахуйн нэгж, байгууллага, ард иргэдийн амьжиргааг дэмжих бодлогыг баримталж байна. Энэ үр дүнд хүрэхэд Та нөхдийн хичээл зүтгэл нөр их байсныг онцлон хэлье. Шуурхай штабаас гардан зохион байгуулж, хойд, өмнөд хилийн боомт болон 644 удаагийн чартер нислэгээр 81161 иргэнийг татан авч, тусгаарлалтын арга хэмжээг хэрэгжүүлж ажилласныг онцлох нь зүйтэй Анх өмнөд хөршид Коронавируст халдвар дэгдсэн мөчөөс эхлэн Монгол улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд цар тахалтай тэмцэх чиглэлээр анх төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл багтсан Улсын онцгой комиссын шуурхай штабыг байгуулж, удирдлага, зохицуулалтаар хангах ажлыг төвлөрүүлэн ажилласан билээ. Бид бүгд цар тахлын урьдчилан тааварлахын аргагүй шинэ тутам нөхцөлд үйл ажиллагаагаа эхлүүлж байлаа. Улсын онцгой комиссын даргын шийдвэрээр байгуулагдсан Шуурхай штаб Коронавируст халдвар (Ковид-19)-т цар тахалтай тэмцэх стратеги, төлөвлөгөө боловсруулж, үйл ажиллагаатай холбоотой түр журмуудыг боловсруулан батлуулж, гадаад улс орноос иргэдээ татан авах, эрүүл мэндийн болон бусад салбарын хүн хүч, нөөц хангамж, техник, тоног төхөөрөмжийн нөөцийн судалгааг хийхээс ажлаа эхлүүлсэн. Сүүлийн хоёр жилд Коронавируст халдвар (Ковид-19)-т цар тахалтай тэмцэх чиглэлээр Засгийн газрын тогтоол-125, Улсын онцгой комиссын тогтоол-18, Улсын онцгой комиссын даргын тушаал-76, Улсын онцгой комиссын албан даалгавар-8-ыг боловсруулан гаргаж, хэрэгжүүлж ажилласан байна. Цар тахалтай тэмцэх бэлэн байдлын төлөвлөгөөг хоёр удаа шинэчлэн боловсруулж, Улсын онцгой комиссын даргаар батлуулж, хэрэгжилтэд хяналт тавьж, орон нутгийн онцгой комиссын дэргэдэх шуурхай штабуудыг удирдлага, зохицуулалтаар тухай бүр хангаж, хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэж ажиллалаа. Засгийн газраас гадаадад байгаа өөрийн улсын иргэдийг эх орондоо ирэх боломж нөхцөлийг хангахын төлөө тууштай ажиллаж, ямар ч хүнд хэцүү цаг байсан иргэдээ татан авах арга хэмжээг хэрэгжүүлсэн. Энэхүү асар чухал бөгөөд нүсэр их ажлыг Шуурхай штабаас гардан зохион байгуулж, хойд, өмнөд хилийн боомт болон 644 удаагийн чартер нислэгээр 81161 иргэнийг татан авч, тусгаарлалтын арга хэмжээг хэрэгжүүлж ажилласныг онцлох нь зүйтэй. Тухайн үед ДЭМБ-ын гаргасан судалгаагаар 40-50 мянган хүний амь эрсдэх тооцоолол гарч байсан ч Та бид хамтдаа хичээсний үр дүнд цар тахлын учруулах хохирлыг 20 дахин бага үзүүлэлттэйгээр даван туулж байна Мөн Монгол Улсын урд, хойд хилээр бараа, материалын тээвэрлэлтийг тасралтгүй байлгах, эдийн засгийн хүндрэлээс сэргийлэх чиглэлээр олон улсын тээвэрлэлт эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, аюулгүй байдлыг хангуулж, тухай бүрд шаардлагатай зохицуулалт хийж ажилласан. Энэ мэтээр Улсын онцгой комиссын Шуурхай штаб нь байгуулагдсан цагаас өнөөдрийг хүртэл Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх, бүх шатны онцгой комисс, шуурхай штаб, гамшгаас хамгаалах албад, аж ахуйн нэгж, байгууллагыг удирдлага, зохицуулалтаар хангах, дэмжлэг үзүүлэх, хорио цээрийн дэглэмийг сахиулах, халдвар хамгааллын дэг журмыг хангуулах, вакцинжуулалтыг эрчимжүүлэх, хяналт тавих, бодит мэдээлэл, судалгаагаар хангах зэрэг оролцоогүй салбар, хийгээгүй ажил ховор юм. Цаашид Коронавируст халдвар (Ковид-19)-т цар тахлын нөхцөл байдал, цаг үеийн ажилтай холбогдуулан Улсын онцгой комиссын Нэгдсэн шуурхай штабын бүтцийг цомхон хэлбэрт шилжүүлж ажиллуулах шаардлага байна. Тухайн үед ДЭМБ-ын гаргасан судалгаагаар 40-50 мянган хүний амь эрсдэх тооцоолол гарч байсан ч Та бид хамтдаа хичээсний үр дүнд цар тахлын учруулах хохирлыг 20 дахин бага үзүүлэлттэйгээр даван туулж байна. Үүнд Улсын онцгой комиссын Шуурхай штабын оруулсан хувь нэмрийг Улсын онцгой комиссын даргын зүгээс өндрөөр үнэлж байна хэмээн онцоллоо. Түүнчлэн цаашид Коронавируст халдвар (Ковид-19)-т цар тахлын нөхцөл байдал, цаг үеийн ажилтай холбогдуулан Улсын онцгой комиссын Нэгдсэн шуурхай штабын бүтцийг цомхон хэлбэрт шилжүүлж ажиллуулах шаардлага байна. Иймд Нэгдсэн шуурхай штабын бүтцийг цомхотгон оперативын бүлгийн хэлбэрт шилжүүлж, тасралтгүй, тогтвортой ажиллуулах, эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, Малын гоц халдварт өвчинтэй тэмцэх чиглэлээр мэргэжлийн байгууллагад дэмжлэг үзүүлж, зохицуулалтаар хангаж ажиллахыг үүрэг болголоо гэжУОК-ын Нэгдсэн шуурхай штабаас мэдээллээ. Эх сурвалж: ОБЕГ
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй