Б.БАТ-ЭРДЭНЭ: ЭНЭ ӨДӨР ДАРГА НАРЫГ СОНСДОГ БУС, БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧДАА СОНСДОГ ӨДӨР БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ БАЙНА

​​ Бид байгаль хамгаалагчид үндэсний чуулганд албан үүргээ гүйцэтгэж байгаа нийт 1016 байгаль хамгаалагчдыг төлөөлөн хүрэлцэн ирсэн 21 аймаг, 121 тусгай хамгаалалттай газрын 220 гаруй байгаль хамгаалагчид, БОАЖГ, Хамгаалалтын захиргааны удирдлагууд, үе үеийн байгаль орчин, аялал жуулчлалын сайд нар, байгаль орчны олон улсын төсөл, ТББ-ын төлөөлөгчид Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Юуны өмнө байгаль орчны салбарын анхан шатны үүргийг гүйцэтгэгч байгаль хамгаалагч нарын нийгмийн бүхий л асуудалд анхаарал хандуулан бидэнтэй хамтран ажиллаж байгаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Сайд А.Ариунзаяа, ХНХ-ын яамны төлөөлөлд байгаль хамгаалагчдын өмнөөс талархал илэрхийлье. Эх дэлхий, унаган байгалийг ирээдүйд бүрэн бүтэн үлдээх зорилгоор Монгол Улсын байгаль орчны анхан шатны салбарт ажилладаг байгаль хамгаалагчдын ажлын үр дүнг дүгнэдэг шалгуурт үзүүлэлт, ажлын байрны тодорхойлолт, зэрэг, дэвийн онцлог, ялгарлыг тодорхойлох, ажлын байрыг аюулгүй эрсдэлгүй байлгах эрхзүйн орчныг шинэчлэх шаардлага тулгарч энэхүү чуулганаар өнөөгийн нөхцөл байдлыг олон талаас нь хэлэлцэж шийдлийг хамтдаа олох болно. Байгаль хамгаалагчид хариуцан хамгаалж буй нутагтаа байгаль орчны багц хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Соёлын өвийг хамгаалах тухай болон бусад салбарын 20 орчим хуулийн хэрэгжилтийг хангуулан мэргэжлийн хяналтын чиг үүргийн тодорхой хэсгийг хэрэгжүүлж байна. Байгаль хамгаалагчдын ажлын байрны эрсдэлийг бууруулах, ажил мэргэжлийн ахин дэвших боломж, гэр бүлийн амьжиргаа, хүүхдийн сурах нөхцлийг бүрдүүлэх, байгаль хамгаалагчдын мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх, нийгмийн бусад салбар байгаль хамгаалагчдыг хүлээн зөвшөөрөх хүртэлх бүхий л талыг хамруулсан БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧДЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН төслийг боловсруулж байна. Тус хөгжлийн хөтөлбөрийг ХНХ-ын сайдтай хамтран батлан хэрэгжүүлэх саналыг тавьж байгаа болно. Байгаль хамгаалагчийн ангилал, зэрэглэл, нийгмийн баталгааг дээшлүүлэх үндэслэлийг боловсруулах зорилгоор ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээнөхцөл байдал, хэрэгцээт байдлын судалгааг бүсчлэн хийж, сайжруулах хууль зүйн үндэслэл боловсруулах ажлыг нийгмийн зөвлөх баг Монголын байгаль хамгаалагчдын холбоотой хамтран хийж ажиллаж байна. Байгаль хамгаалагчид хариуцан хамгаалдаг нутгийнхаа газар, ус, амьтан, ургамал, экосистемийн бүрэн бүтэн байдлыг хариуцахдаа ажиглах, судлах, иргэдийн эерэг хандлагыг нэмэгдүүлэх, хуулийг хэрэгжүүлэх үүргийг хүлээдэг бол одооноос тэдний үүрэг хөтөч буюу байгаль, соёл, түүхийн тайлбарлагч түүнчлэн ногоон хөгжлийг бий болгодог зан үйл, дадлыг сурталчлах шинэ үүрэг нэмэгдэж байна. Тиймээ бид хүнээ бодох цаг нь болсон. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, ногоон хөгжлийн дадлыг бий болгох, хариуцлагатай аялал жуулчлалд анхан шатны тайлбар, чиглэлийг өгдөг, анхдагч экосистемийн тэнцвэрийг хангахад байгаль хамгаалагч ТА бүхний үнэ цэнийг хүлээн зөвшөөрч, ажил мэргэжлээрээ бахархан түүчээлдэг байх нөхцөлийг бүхий л талаас бүрдүүлэхэд шаардлагатай шийдвэрийг гаргаж, зохион байгуулалтыг ханган ажиллах болно. Бат-Өлзийн Бат-Эрдэнэ Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам -

Б.Жавхлан: Шатахууны нийлүүлэлтэд доголдол үүсэхгүй, тайван байж болно

​ ​ Засгийн газрын хуралдааны дараах мэдээллийн үеэр Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө. ТэрээрУкраин-Оросын асуудлаар Украин-Оросын хооронд болж буй зэвсэгт мөргөлдөөнөөс үүдэн эдийн засгийн ямар эрсдэл үүсэх боломжтой вэ гэдгийг судалж хэлэлцэж байна. Манай улс 36-70 хоногийн шатахууны нөөцтэй. Энэ нь хэвийн хэмжээ бөгөөд нийлүүлэлтийн хувьд дараагийн гурван сард доголдол гарахгүй. Шатахууны төлбөр тооцоонд зургаадугаар сарын 24 хүртэл ямар нэг саад гарахгүй. Иргэд энэ хүнд үед эх оронч байх ёстой. Хэрэглээнээс эхлээд эв нэгдэлтэй, эх оронч байж хүнд үеийг хохирол багатайгаар давна. ОХУ-тай хийдэг гол худалдаа бол шатахуун. ОХУ-ын талаас манайд шатахууны нийлүүлэлтэд саад гарахгүй гэж мэдэгдсэн. Европоос ОХУ-аар дамжиж ирдэг гадаад худалдаанд цаашдаа ямар нөхцөл байдал үүсэх нь тодорхойгүй байна. Богино хугацаандаа ямар нэг шок үүсэхгүй гэж үзэж байна. гэв.

ЗГ: Эрдэнэбүрэнгийн УЦС-ын барилга угсралтын ажил дөрөвдүгээр сард эхэлнэ

​ Засгийн газрын ээлжит хуралдаанд өнөөдөр Шинэ сэргэлтийн бодлого-ын хэрэгжилтийн явцын талаар танилцуулга хийлээ. Энэ хүрээнд хэрэгжиж буй Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц төслийн талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх мэдээлэл хийлээ. Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг цаг алдалгүй хэрэгжүүлэх зорилгоор Эрчим хүчний яамны зүгээс гүйцэтгэгч компанитай түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээг 2021 оны есдүгээр сард байгуулж, 2022 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс барилга угсралтын ажлыг эхлүүлж, 61 сарын хугацаанд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц нь баруун таван аймагт Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкны уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг сангийн хөрөнгөөр баригдаж буй 40MBт-ын нар, салхины хувьсамтгай эх үүсвэртэй хослон ажиллаж, горим тохируулгын үүрэг гүйцэтгэн тухайн бүс нутгийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг 2027 оноос эхлэн 100 хувь сэргээгдэх эрчим хүчээр хангах боломж бүрдэх юм. Нийтэлсэн:Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Тендерийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

​​ Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны гуравдугаар сарын 02-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тендерийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Эдийн засгийг эрчимжүүлэх Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжүүлэх хөгжлийн төслийн жагсаалтад багтсан төсөл, арга хэмжээг хэлэлцээ хийж гэрээ байгуулах аргаар зохион байгуулах, энэ төсөл, арга хэмжээний санхүүжилтийн 30-аас доош хувийг төрийн өмчит, төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдээс санхүүжүүлэх бол Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг мөрдөхгүй байх тухай зохицуулалтыг нэмж тусгажээ. Худалдан авах ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулах, шаардлагатай мэдээллийг төрийн мэдээллийн сангуудаас авах технологийн нөхцөл бүрдсэн. Энэхүү дэвшилтэд талыг ашиглан захиалагч шийдвэр гаргаж, гэрээ байгуулах 30 хоногийн хугацааг багасгаж ажлын 15 хоногт шийдвэр гаргахаар тусгасан байна. Урт хугацаанд хэрэгжих зарим төсөл, арга хэмжээний хувьд захиалагч, гүйцэтгэгчээс үл хамааран төсөвт өртөг зайлшгүй нэмэгдэх тохиолдол байдаг тул хуулиар төсөвт өртгийг шинэчлэн баталсан бол гэрээний үнийг нэмэгдүүлэн өөрчлөх боломжийг бий болгосон байна. Захиалагч байнгын хэрэгцээтэй бараа, үйлчилгээний нэгж үнэ болон бусад нөхцөлийг тохиролцон гурав хүртэл жилийн хугацаагаар гэрээ байгуулах боломжтой. Тендерт оролцогч иргэн, аж ахуйн нэгжид тулгарч буй санхүүгийн ачааллыг бууруулах зорилгоор тендерийн болон гүйцэтгэлийн баталгааны хувь хэмжээг бууруулна зэрэг нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгажээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2022 онд шинээр хэрэгжих төсөл, арга хэмжээний 80,3 хувьд нь тендер зарлаад байна Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд батлагдсан улсын төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилт, төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны явцын талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр хэрэгжих 716 төсөл, арга хэмжээнээс тендер зарласан 575 буюу 80,3 хувьтай байна. Тендер шалгаруулалт зарлаагүй 141 төсөл, арга хэмжээ байна. Тендер шалгаруулалт зарласан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг Засгийн газраас өгсөн чиглэлийн хүрээнд яаралтай зохион байгуулж, 2022 оны дөрөвдүгээр сарын 1-ний дотор гэрээ байгуулан ажиллахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгалаа. Эрдэнэбүрэнгийн УЦС-ын барилга угсралтын ажил дөрөвдүгээр сард эхэлнэ Шинэ сэргэлтийн бодлого-ын хэрэгжилтийн явцын талаар танилцуулга хийлээ. Энэ хүрээнд хэрэгжиж буй Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц төслийн талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх мэдээлэл хийлээ. Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг цаг алдалгүй хэрэгжүүлэх зорилгоор Эрчим хүчний яамны зүгээс гүйцэтгэгч компанитай түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээг 2021 оны есдүгээр сард байгуулж, 2022 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс барилга угсралтын ажлыг эхлүүлж, 61 сарын хугацаанд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц нь баруун таван аймагт Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкны уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг сангийн хөрөнгөөр баригдаж буй 40MBт-ын нар, салхины хувьсамтгай эх үүсвэртэй хослон ажиллаж, горим тохируулгын үүрэг гүйцэтгэн тухайн бүс нутгийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг 2027 оноос эхлэн 100 хувь сэргээгдэх эрчим хүчээр хангах боломж бүрдэх юм. Товч мэдээ Газрын тос дамжуулах хоолой барихад шаардагдах хөрөнгө оруулалтын гэрээнд заасан мөнгөн дүн болох 397 сая ам.долларыг нүүрс урьдчилан борлуулах замаар санхүүжүүлэхийг Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд даалгаж, Газрын тос дамжуулах хоолойн барилга угсралт, бүтээн байгуулалтын ажилд хяналт тавьж ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонд даалгалаа. Эрдэнэт үйлдвэр төрийн өмчит үйлдвэрийн газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 52 айлын орон сууцыг одоо амьдарч байгаа албан хаагчдад үнэ төлбөргүй хувьчилна. Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 онд Орхон аймагт хийсэн албан томилолтын үеэр орон нутгийн удирдлага, иргэдээс гаргасан хүсэлтийн дагуу Эрдэнэт үйлдвэрт бүртгэлтэй 375 айлын орон сууцыг ажилтнуудад нь үе шаттай хувьчлах ажлыг зохион байгуулж байна. Коронавируст халдварын цар тахлын үед экспортын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор хилийн Гашуунсухайт боомтод 66 га газарт автомат удирдлага бүхий жолоочгүй чингэлэг тээврийн терминал байгуулах, түүний зориулалтаар газар ашиглахыг зөвшөөрлөө. Монгол Улсын төсвийн цаглабарын талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Монгол Улсын төсвийн цаглабарт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзлээ. Төрөл бүрийн үүлдэр, омгийн малыг үржүүлэх бүс, байршлыг тогтоох журмыг баталлаа. Удам зүйн үнэт чанарын хувьд өвөрмөц, хязгаарлагдмал нөөц, тархалт бүхий мал, амьтныг хамгаалах, зохистой үржүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо. Кино урлагийн зөвлөлийн Ажлын албаны зохион байгуулалтын бүтцийг баталлаа. Тус зөвлөл нь кино урлагийг дэмжих бодлого, шийдвэрийн төсөлд санал өгөх, гадаадын иргэн, хуулийн этгээдэд Монгол Улсын нутаг дэвсгэрт кино зураг авах зөвшөөрөл олгох, тусгай сангаас санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ болон кино бүтээх зардлын буцаан олголтын үйл ажиллагаанд санал, дүгнэлт гаргах чиг үүрэгтэй байх юм. Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар Засгийн газрын хуралдаан

Б.Батцэцэг: Монголын 58 иргэн Украинаас Польш руу гарлаа

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар: Агаарын ачаа тээврийн өнөөгийн байдал, цаашид хөгжүүлэх боломж, тулгамдаж буй асуудлууд, Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх 2022 онд шинээр эхлэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны явц, Төсвийн цагалбар, Хөгжлийн банкны талаар гэх мэт 20 гаруй асуудлыг хэлэлцэв. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар мэдээлэл хийж байна. Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг:Хоёрдугаар сарын 25-наас иргэдээ татаж авч эхэлснээс хойш өнөөдрийн байдлаар хүсэлтээ гарсан иргэдээ бүгдийг нь 100 хувь татаж авлаа. Үлдсэн оюутнууд Польшийн хилээр гарсан. Ийнхүү нийт 58 иргэн Польш руу гарсан бөгөөд тэднийг эх оронд нь авчрах ажил үргэлжилнэ. Энэ үйл явцад Польш дахь Монгол иргэдийн оролцоо чухал байсан. Польшийн хил гарсан иргэдээс 13 нь эх орон руугаа ниссэн, 15 нь Истанбулд байна. Дайнаас үүдэх эдийн засгийн эрсдэлүүдээ тооцон хэлэлцэж байна. Одоогоор 20 гаруй иргэн Польшид үлдсэн. Манай улс гадаад бодлын үзэл баримтлалынхаа дагуу энхийг эрхэмлэсэн нээлттэй олон тулгуур зарчмыг баримталдаг. Иймд Монгол Улс хурцадмал байдлыг яриа хэлэлцээний замаар шийдэж, галыг зогсоож намжаах нь чухал гэдэг байр суурьтай. Байгалийн хийн хоолойн гэрээ нь урьдчилан төлөвлөсөн байсан ажил. Дайны үетэй холбоогүй. Украинд Монголын элчин сайдын яам, консул байхгүй. Харин өргөмжит консул нь Киев хотод байдаг. Польш улс дахь элчин сайдын яамны дипломат төлөөлөгчид дөрвүүлхнээ 24 цагаар ажиллаж оюутан татах ажлыг гүйцэтгэсэн. Ингэхдээ ядарч буруу мэдээлэл өгсөн тохиолдол байсан. Бид хоёр хөрш болон гурав дахь хөршийнхөө бодлыг ойлгодог тул ямар нэг үл ойлголцол гарахгүй.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.