Лондонгийн олимпийн бөхийн дэвжээнд эх орноо төлөөлсөн дэлхийн аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин С.Батцэцэг хүрэл медалийн төлөө Канадын бөхтэй барилдаж, ялалт байгууллаа.
Олон улс, тив, дэлхий, олимпийн тавцанд гаргасан амжилт, дуудуулсан суугаар Монголын топ дөрвөн спортын нэг гэгдэх чөлөөт бөхийн төрөлд дэлхийн аварга анхны эмэгтэй тамирчин болж, Монголын спортын түүхэнд нэрээ мөнхөлсөн тэрбээр чөлөөтийн тамирчдын 32 жилийн хүлээлтийг тайлж, олимпийн медалийн буухиаг үргэлжлүүлээд зогсохгүй олимпийн хурц өрсөлдөөний талбараас медаль зүүсэн Монголын чөлөөт бөхийн анхны ЭМЭГТЭЙ тамирчин болж байна.
С.Батцэцэг Лондонгийн олимпийн дэвжээнд эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойргийн барилдаанд Төв Африкийн Бүгд найрамдах улсын бөх Силви Датти-Нгонга Тара-Агоуиг 4-0; 4-0 харьцаатай, дараа нь Европын аварга, Латвийн тамирчин Анастасия Григорьеваг 5-0; 5-4 харьцаатай буулган авснаар хагас шигшээд шалгарч, мөнгөн медалийн төлөө Японы бөхтэй барилдсан юм. Олимпийн хошой аварга, дэлхийн долоон удаагийн аварга Каори Ичотой барилдсан тэрбээр 1-0; 4-0 харьцаатай хоёр үед ялагдал хүлээснээр хүрэл медалийн төлөө өрсөлдөх болсон. Ингээд 67 кг-ын жинд дэлхийн аваргаас гурван алт, гурван мөнгөн медаль хүртэж байсан Канадын тамирчинтай хүч үзэж, 2-0; 1-0 харьцаатай хоёр үед ялснаар медалийн тавцанд гарах эрхтэй болсон юм.
С.Батцэцэг ийнхүү Лондонгийн олимпийн наадмаас Монголын гурав дахь медалийг эх орондоо авчирлаа. Монголын олимпийн тамирчдаас жүдо бөхийн төрөлд ОУХМ С.Ням-Очир хүрэл, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр мөнгөн медаль зүүсэн билээ. Мөн боксын 52 кг-ын жинд залуу гавьяат Н.Төгцогт хүрэл медалийн болзол хангаад байгаа. Мөнгө, цаашлаад аваргын алтан медалийн төлөө тоглох түүний амжилтыг оруулж тоолбол монголчууд Лондонгийн олимпиос нийт дөрвөн медаль хүртээд байна.
Нийт сэтгэгдэл: 1
-
Battcetcegt tcaasid ni olon temtceenii avraga bolooroi gej eree. Ee. Muu har hel am gargagch naraa boliooochee. Saihan amjilt gargaad l irlee
Зочин 2012-08-15 10:54:06 122.201.18.134
(0)
(0)
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ