С.Батцэцэг арын хаалганы тамирчин биш гэдгээ батална

Үнэлэх
(0 үнэлгээ)

О.Насанбурмаа сарын тэмдэг ирэх төдийхнөөр олимпийн эрхээ хасуулжээ
Монголчуудын олимпийн түүхэнд арвин намтартай чөлөөтийнхөн “Лондон-2012” наадмын сонгон шалгаруулах тэмцээнээс эрэгтэй, эмэгтэй тус бүр дөрвөн жинд тамирчдаа сойх эрх авсан билээ. Тодруулбал, эмэгтэйчүүдээс Д.Отгонцэцэг /48 кг/, С.Бямбацэрэн /55 кг/, О.Насанбурмаа /63 кг/, О.Бурмаа /72 кг/ нар, харин эрэгтэйчүүдээс Б.Наранбаатар /55 кг/, П.Өнөрбат /74 кг/, О.Үйтүмэн /84 кг/, Ж.Чулуунбат /120 кг/ нарын тамирчид олимпийн эрх олгох тэмцээнд амжилттай зодоглосноор Лондонг зорих эрхээ аваад байлаа.
Гэвч эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Гавьяат тамирчин О.Насанбурмаагийн оронд Гавьяат тамирчин С.Батцэцэгийг олимпод явуулахаар гэнэт шийдвэрлэсэн нь чөлөөтийнхний дунд эвгүй яриаг газар авахад хүргэсэн гэж болно. Өөрөөр хэлбэл олимпийн үеэр О.Насанбурмаагийн сарын тэмдэг ирнэ гэх шалтгаанаар эрхийг нь түдгэлзүүлсэн нь С.Батцэцэг арын хаалганы тамирчин гэдэг ойлголтыг төрүүлжээ. О.Насанбурмаагийн сарын тэмдэг ирэх мөчлөгөөр далимдуулж тэмцээнд явуулахгүй байх шалтаг хайж, С.Батцэцэгийг арын хаалгаар явуулчихлаа гэдэг яриа өвсөнд тавьсан түймэр мэт чөлөөтийнхний дунд ассан аж. Тиймээс С.Батцэцэг маргааш болох эхний барилдаанаасаа авахуулаад л арын хаалганы тамирчин биш гэдгээ батлах хэрэгтэй болжээ.
Харин Монголын Чөлөөт бөхийн холбооны удирдлагын тухайд “Эмэгтэй тамирчдын сарын тэмдгийн мөчлөг гэж чухал асуудал байдаг. Мөчлөг нь таарвал бие организм болоод сэтгэл зүйн хувьд үзүүлэлт бүтэн 50 хувиар буурдаг шинжлэх ухааны үндэслэлтэй зүйл бий тул хувь хүнээс шалтгаалахгүй нөхцөл болдог” хэмээн тайлбарлаж байв.
 Мэдээж спортын том наадамд оролцох нь тоглоом биш, тусдаа судалгаа шинжилгээ, хөдөлмөрийн үр дүнд амжилт үзүүлдэг болохоор иймэрхүү асуудлуудыг МЧБХ тооцоолсон байх учиртай л биз. Тэгэхдээ үнэхээр болгоё гэвэл энэ нь асуудал биш төдийгүй О.Насанбурмааг явуулахгүй байх зүгээр л инээдтэй, хөгийн шалтгаан байсан гэж зарим мэргэжилтнүүд үзэж байна. Тэгээд ч О.Насанбурмааг зөвхөн олимпод оролцож, амжилт үзүүлэхийн төлөө бүхнээ золиосолж, сургуулиа хүртэл хаяж, дэлхийн аваргаас хоёр ч удаа хүрэл медаль хүртэж байж гавьяат тамирчин болж байсан гэж чөлөөтийнхөн өмгөөлж байгаа юм.
Ямартай ч эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргах энэхүү хариуцлагатай тэмцээнд МЧБХ арын хаалганы тамирчинг шургуулах мэтээр хариуцлагагүй хандаагүй гэж найдахаас өөр арга үлдсэнгүй. Зүгээр л олимпийн наадмыг зарим тамирчинд үзүүлэхийн төлөө МЧБХ ийм алхам хийгээгүй гэдгийг С.Батцэцэг харуулна гэдэгт монголчууд бид ч итгэхийн хүсч байна. С.Батцэцэгтээ амжилт ерөөе.    
 

Нийтэлсэн: 2012-08-08 09:26:39

Нийт сэтгэгдэл: 5

  • Зочин

    m*** yum bichihee bolioch, Nasanburmaa chini olimpiin erh avsan ni unen, gehdee Battsetsegiig neg udaa y***j uzeegui, Battsetseg chini 59 kg-d barilddag dood jingiinh ni buh shuu de. daan ch olimp-d 59 kg baidaggui, tiimees erh avah bolomjgui, Nasanburmaag jindee erh avsnaas ni hoish 3 udaa Battsetseg y***laa. Uls ornoo boddog bol ***i sainiig ni yavuulah ni zuv biz

    Зочин 2012-08-08 11:20:17     122.201.28.98          (2)       (0)
  • Зочин

    Iim teneg yariag suhbaatar gedeg dasg***juulagch l hun hund yariad yvsiinshdee. Ene hun unheer. Tamirchin hun men yum bol. Iim hov jiv yarij yvdag ni ih l muuhai yumdaa. Unheer nasan burmaa. Mongold hiisen soriliin barildaand 1 bish 3 udaa ylagdchihaad. Ingej yarij baih ni shivshig l bn. Ter suhbaatar. Mash muuhai yarij bnleedee. Yag. L. Duvchingiin***viig ariin ha***gaar avch yvlaa geed. L. Suhbaatar. Bol sain tamirchin baisan ch gesen. Muu dasg***juulagch. Hov. Uusgegch. Hun bn. Mongo

    Зочин 2012-08-15 10:48:04     122.201.18.137          (0)       (0)
  • Зочин

    ХУЦААД Л БАЙХ ЮМАА

    Зочин 2012-08-20 13:51:03     202.179.14.121          (0)       (0)
  • Зочин

    humuus hen ni ymar we gedgiig medej bga shte

    otgoo 2012-08-21 16:03:21     124.158.74.8          (0)       (0)
  • Зочин

    arai bolimor yma hawgvi dr hvniig nasanburmaa bol ilv ilv

    Зочин 2013-01-06 13:33:18     122.201.18.145          (0)       (0)

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.