Өмнөговь аймагт нүүрсний хэд хэдэн томоохон төсөл эзэмшиж буй “Саутгоби Ресорсез” компанийн хувьцаа одоогийн байдлаар Хонконгийн бирж дээр (HKG:1878) 20.15 хонконг доллар болж буураад байна.
Харин Торонтогийн биржид (TSE:SGQ) 2.69 канад доллар болжээ. Тус компани дээрх хоёр биржид бүртгэлтэй бөгөөд одоогийн хувьцааны үнэлгээ нь хувьцаагаа биржид гаргаснаас хойшхи хамгийн доод түвшиндээ хүрээд байгаа юм. Энэ жилийн хувьд тус компанийн хувьцаа өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлээр 7.60 канад долларт хүрсэн нь энэ оны хамгийн өндөр үзүүлэлт байв.
Харин тэр үеэс хойш 64 хувиар үнэлгээ нь буурчээ. Хонконгийн бирж дээрх хувьцааны үнэлгээ ч мөн адил оны эхэн үеийнхээсээ 66 хувиар буураад байна. Тодруулбал өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлээр тус компанийн хувьцаа Хонконгийн бирж дээр 59.4 хонконг долларт хүрч байсан юм. Гэхдээ Хонконгийн бирж дээр өглөөний 09:40 цагийн байдлаар “Саутгоби”-ийн хувьцаа 21.55 хонконг доллар болж, 4.6 хувиар дээшлээд байгаа бол Торонтогийн бирж дээр өсөлт ажиглагдахгүй байна.
“Саутгоби”-ийн хувьцаа өнгөрсөн оны хоёрдугаар сард хамгийн дээд үнэдээ хүрч байсан бөгөөд Хонконгийн биржид 127 хонконг доллар, Торонтогийн бирж дээр16.56 канад доллар болж өсч байжээ.
“Чалко” “Саутгоби”-ийг худалдаж авах санал тавих болсноо зарлах үеэр тус компанийн хувьцаа одоогийнхоос гурав дахин өндөр үнэлгээтэй байсан юм.
Гэхдээ цаашид нүүрсний зах зээл сэргэж эхэлбэл “Саутгоби”-ийн хувьцаа төдийлөн унахгүй байх боломжтой. Учир нь тус компанийн эзэмшилд нүүрсний үлэмж их нөөц бүхий ордууд байгаа билээ.
Нийт сэтгэгдэл: 1
-
muusain har gadnii guilagchanguud*** da
ganaa 2013-04-01 19:03:00 103.20.152.34
(0)
(1)
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ