Япончууд гурван арал худалдаж авахаар болжээ

Үнэлэх
(1 үнэлгээ)

Токио, Бээжин хоёрын хооронд газар нутгийн маргаантай байдаг Сэнкаку арлын гурвыг нь Япон улсын засгийн газар худалдаж авахаар шийдвэр гаргасан байна. Японы засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Осума Фудзимура ярихдаа “Засгийн газар Даваа гаригийн хуралдаанаараа “Сэнкаку ольтрог арлуудын гурван арлыг” аль болохоор хурдан худалдан авах шийдвэр гаргасан” гэжээ.

Тэрбээр энэ талаар Токиод болсон хэвлэлийн шуурхай хурал дээр сэтгүүлчидэд мэдээлэл өгсөн юм. Өнгөрсөн Баасан гаригт засгийн газар Японы газар эзэмшигчидтэй тохиролцож худалдаж авахаар болсон гэж Фудзимура мэдэгдсэн боловч үнийн дүнг одоогоор нууцлаад байгаа аж. Энэ наймааны үнэ 2,05 тэрбум иен буюу 26 сая доллар гэж урьд нь Японы хэвлэлүүд мэдээлж байсан юм.

Худалдааны дараа эдгээр арлууд нь Япон улсын Эргийн хамгаалалтын мэдэлд шилжих юм. Наймааны гуравдагч талаар Токио хотын Засгийн газар оролцож байгаа гэж Фудзимура ярьсан байна. “Харин гэрээнд гарын үсэг зурах асуудал ирээдүй цаг дээр байна” гэжээ. Бээжинд Дяоюйдао гэж нэрлэдэг энэ ольтрог арал хятадын нутаг гэж Хятад улс урьд нь нэг бус удаа мэдэгдэж байсан юм. Дяоюйдао арлыг бас Тайвань улс булаацалдаж байгаа аж.
 
 

Нийтэлсэн: 2012-09-11 09:27:14

Нийт сэтгэгдэл: 4

  • Зочин

    jaafan xoopxiiltei yamaa

    Зочин 2012-09-12 01:08:49     178.53.33.155          (0)       (0)
  • Зочин

    "Ирээдүй цаг дээр байна" гэж юугаа бичээд байгаа юм бэ. Цаг хугацааны асуудал гэхчилэн найруулж орчуулаач дээ.

    Зочин 2012-09-12 07:27:53     180.149.93.12          (0)       (0)
  • Зочин

    tegeed ***i ulsad mongiig ni toloj avah gej baigaa yum be?

    Зочин 2012-09-12 09:54:44     211.108.12.202          (0)       (0)
  • Зочин

    Tokyo hotiin zasgiin gazar??? Bitgii iim bai l daa, orchuulahdaa ene chini Mongol helniihee utgachilliig gargaj orchuul l daa

    Зочин 2012-09-12 10:26:29     210.125.146.79          (0)       (0)

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.