Мэргэжлийн боловсрол, сургалтыг шинэчлэх зорилтын нэг чухал чиглэл нь төгсөгч бүрийг ажилтай болгох тэр дундаа тэднийг өндөр шаардлагатай ажлын байранд тэнцүүлэх явдал болоод байна. Энэ нь сургууль,багш, сурган хүмүүжүүлэгчдийн ажлын үр дүнг харуулах гол шалгууруудын нэг юм.
Энэ ажлын хүрээнд Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехникийн коллежид 2 жилийн өмнөөс Японы мэргэжлийн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, арга зүйд суурилсан өндөр зэрэглэлийн мастер үсчин бэлтгэх анхны ангийг нээн хичээллүүлж, өнөөдөр төгсөх ангийн оюутнуудаасаа шалгалт авч байна. Шалгалтыг Япон улсад хэрэглэгддэг аргачлалаар авч байгаа нь орчин үеийн нийгмийн шалгуурт тэнцэнхүйцүйл явдал болж буйг сургуулийн хамт олон онцолж байна.
Тус сургуулийнхан шалгалтыг зөвхөн оюутан, багш нарын оролцоотой, нуугдмал хэлбэрээр явагддаг үеийг халж оюутнуудаас гадна тэдний эцэг, эх, мэргэжлийн үсчин, гоо засалч, мастерууд, ажил олгогчдыгоролцуулах боломж олгосон нь энэхүү арга хэмжээний онцлог байлаа.
Мэргэжлийн үсчин гоо, засалчдын хувьд мэргэжлийн талаас үнэлгээ өгч байгаа бол эцэг эхчүүд хүүхдээ хэрхэн суралцаж, ямар чадвар эзэмшсэнийг бодитоор харах боломж энд нээлттэй байв.
Японы “ЖАЙКА” байгууллагаасэнэхүү сургалтыг санхүүжүүлж, мэргэжлийн зөвлөх багшаар хангах, сургалтад зориулсан орчинг бүрдүүлэх, сурах бичгээр хангахад нийтдээ 130орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна.
Оюутнууд Япон улсын өндөр чанартай багаж төхөөрөмж дээр хамгийн сүүлийн технологийг амжилттай эзэмшсэнийг мэргэжлийн үсчин, гоо засалчид өндрөөр үнэлж байв. Шинэ арга технологийг эзэмшсэн төгсөгчид бүгд манай улсын урдаа барьдаг гоо сайханы салонуудад ажлын байртай болсон нь энэхүү сургалтын үр дүнг харуулсан юм. Зарим төгсөгчдийн хувьд дадлагын хугацаандаа хувийн салоноо нээснээ энэ үеэр дуулгаж байлаа.
Японы “ЖАЙКА” байгууллагын ахмад сайн дурын мэргэжилтэн, зөвлөх багш Мочи Зүки Нобуко тус сургалтыг удирдан явуулсан бөгөөд түүний 2 жилийн зүтгэл, хүч хөдөлмөрийн үр дүн ийнхүү биелэлээ олж, Монголын хөдөлмөрийн зах зээлийг өндөр ур чадвартай, мэргэжилтэй ажилтнаар хангах зорилтыг биелүүлэхэд нэгэн шинэ боломжийг нээж өглөө.
Тэрээр энэ үеэр “Япон, Монголын багш нарын хамтын хүч, хөдөлмөрөөр бид тавьсан зорилгоо ийнхүү амжилттай биелүүлж чадсандаа би өнөөдөр туйлын баяртай байна. Миний шавь нар удахгүй Монголын, улмаар дэлхийд нэрээ гаргах тийм үсчид болно гэдэгт илтгэлтэй байна” хэмээн Монгол шавь нараараа бахархаж ярьсан юм.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ