УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан гацаанд ороод байна. Энэ нь гишүүдийн ирц бүрдэхгүй байгаатай холбоотой юм. Хэсэг нь төр засагтаа гомдоллож, зарим нь гадаадад томилолтоор зугаалж буйгаас болоод гишүүдийн ирц бүрдэхгүй, гишүүдийн ирц бүрдээгүйгээс төсвийн тодотголоо хэлэлцэх боломжгүй, төсвийн тодотголоо хэлэлцэн, батлаагүйгээс болоод төсвийн байгууллагынхан цалингаа авч чадахгүйд хүрээд байгаа юм байх. Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2012 оны төсвийн тодотголыг хэлэлцэх ёстой байсан ч ийнхүү гацаанд орлоо.
Арга нь барагдсан Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Хуучин төсөв чинь будаа болчихсон шүү дээ. Төсвийнхний цалинг өгмөөр байна, хүүхдийн мөнгө, хөгшдийн тэтгэврээр барьцаалж болохгүй. Нөхцөл байдал хүнд байна, татварын орлого 1.2 тэрбум төгрөгөөр тасарчихсан, ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ бид Хүний хөгжлийн сангийн нэг сая төгрөгийн үлдэгдэл 340 мянган төгрөгийг олгох ёстой ч энэ бүхэн болохгүй болчихоод байна. Тиймээс та бүхэн төсвөөр бойкот хийж болохгүй, төсвийн тодотголыг дэмжихгүй байгаа бол дэмжихгүй гэдгээрээ саналаа өг” хэмээн бухимдав.
Харин УИХ-ын дарга З.Энхболд “Өглөө 54 гишүүн ирцэнд орж бүртгүүлсэн. Одоо байхгүй гараад явчихсаныг ажил тасалснаар тооцно. Хурал зохион байгуулагчид гишүүдийн картыг хий, хийхгүй бол ажлаас чинь хална” гэж мэдэгдлээ.
Ер нь бол Ерөнхий сайд Н.Алтанхуягийн бухимддаг нь яах аргагүй зөв. Төсвийнхөн, тэтгэврийнхэн гээд л төсвийн тодотголоос шалтгаалж цалин, мөнгөний гацаанд ороод буй иргэд гишүүдийн гоморхол, тунирхал, зугаа цэнгэлээс шалтгаалаад өрнөөс өр, өлөн зэлэн байдалд орж болохгүй шүү дээ.
Энэ өдрүүдэд амьдрал буцалдгаараа буцлаад, үр хүүхэд, ар гэрийнхнээс эхлээд мөнгөний асуудал ундарсаар л байна. Амьдрал мэдэхгүй, мөнгөгүйн зовлонг амсаагүй гишүүдээс болж цалин, тэтгэвэр хэзээ буух бол хэмээн өдрийн бодол, шөнийн зүүд болж буй асуудал хэрээс хэтэрлээ, хэцүүдлээ гэж гомдоллох хүмүүс олон байна даа. Гишүүдээ ээ, хэт улстөржиж, намчирхахаасаа өмнө ард түмнийхээ амьдралыг бодолцоод, ажлаа хийж болсонгүй юу. Та бүхнийг гоморхож, зугаалаад явж байх зуур төрийн ажлыг явуулж буй доодсууд чинь өлсөхийн ирмэгт ирээд байна.
Нийт сэтгэгдэл: 4
-
ARDIIN NAM GEJ DENDVV TENEG LALRUUD BNA BID TSALINGAA AWMAAR BNA
Зочин 2012-09-15 18:30:08 182.160.33.78
(0)
(0)
-
ajlaa hiigeechee
buman 2012-09-16 13:51:39 202.179.20.137
(0)
(0)
-
тасалсан гшүүүдийг нэр устай мэдээлж байвал сонгогчид өөрсдөө хариу тооцож чадна
Зочин 2012-09-16 15:41:58 49.0.155.122
(0)
(0)
-
eersdee olonkhioroo shiideed yavj boldoggyi yum uu
Зочин 2012-10-30 17:07:35 202.70.45.138
(0)
(0)
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ