Ард түмэн, эх орныхоо төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэх гэж төрийн түшээ болдог жишиг сүүлийн үед эвдэгдэж, хувийн ашиг сонирхлын төлөө, хуулийнхнаас бултаж, хамгаалтад орохын тулд УИХ руу зүтгэдэг болсон нь нууц биш.
Өнгөрсөн дөрвөн жилд ч ийм байдал ажиглагдаж, төрийн тусгай хамгаалалтад орсон УИХ-ын гишүүд хуулийнхнаас бултаж, мултарч чадаж байлаа. Харамсалтай нь хэрэг хуучирдаггүй гэгчээр аавын хаалга татангаа алдаж байсан гишүүн аснуудын хувь заяа хутганы ирэн дээр ирээд байна.
Гишүүн асан Ц.Шинэбаярыг л гэхэд өнгөрөгч долоо хоногоос ТЕГ салавч үзүүлж, үндэсний аюулгүй байдлыг зөрчсөн гэдэг асуудлаар шалгаж эхэлсэн бол түүний араас нэлээд олон хүний амьдрал бүрхэг болж магадгүй байна. Тодруулбал улсын хөрөнгө шамшигдуулсан, улсад болон бусдад их хэмжээний хохирол амсуулсан, залилсан гэх зэрэг но-той, ноцтой асуудлуудад Л.Гүндалай, Х.Наранхүү, Д.Дондог, О.Чулуунбат, Д.Загджав, Ц.Батбаяр, Х.Бадамсүрэн, Л.Гансүх, Д.Дамба-Очир, Д.Зоригт, Д.Очирбат, Ш.Сайхансамбуу, Г.Занданшатар нар яригдаж байв. Тэгвэл УИХ-д сонгогдож амжаагүй эдгээр том тул загаснуудыг хуулийн байгууллагынхан агнахаар шийдсэн нь Ц.Шинэбаяртай холбоотой үйл явдлаас харагдаж байна. Ц.Шинэбаяр зөвхөн салаавч үзүүлснийхээ төлөө ТЕГ-т шалгуулж байхад том том мөнгө идэж уусан, авлигад өртсөн гэх бусад хүмүүсийн хувь заяа ихэд бүрхэг болж байгаа нь ойлгомжтой юм.
Тухайлбал Ш.Сайхансамбуу гэхэд л авлига өгч байснаа хэвлэлээр зарласнаас болж АТГ-т дуудагдаж байсан бол Л.Гансүх, Д.Зоригт нар сайдын албан тушаалаа ашиглаж Оюу толгойн гэрээнээс их хэмжээний авлига авсан гэх ярианд орж байлаа. Д.Загджав сонгуульд амжилт олохын тулд Зайсангийн газрыг иргэд, аж ахуйн нэгжүүдэд давхар олгосон асуудалд өртөж, Д.Дамба-Очир Лүнгийн замыг там болгосныхоо төлөө хуулийнхны анхаарлыг татаж байсан. Харин эдэн дундаас “аавынх” руу татагдангаа алдсан нь Х.Наранхүү, Д.Дондог, О.Чулуунбат, Л.Гүндалай, Ш.Сайхансамбуу нар бөгөөд тухайн үед хуулийнхнаас мултраад, хорхойтой араанд нь нэгэнт зуугдсан гишүүдийн хэргийг дахин сөхөх тухай шум нисч эхэлсэн нь оргүй гэнэ шүү.
Л.Гүндалай: Л.Гүндалай улсын нууц задалсан, Эрүүл мэндийн сайд байхдаа улсын хөрөнгө шамшигдуулсан хэрэгт холбогдож байв.
Түүнийг Эрүүл мэндийн яамнаас зарласан MRI аппарат нийлүүлэх тендерт “Булгат-Овоо” компанийг шалгаруулж, улсад 620 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт сэжиглэсэн. Мөн Тайванийн Тайпэй хотоос тусламжаар илгээсэн түргэн тусламжийн зориулалттай 10 автомашинаас хоёрыг нь ХӨСҮТ-д 11 сая төгрөгөөр, гурвыг нь Батлан хамгаалах яаманд 13.5 сая төгрөгөөр зарсан гэж шалгасан ч хэрэгсэхгүй болгосон билээ.
О.Чулуунбат: О.Чулуунбатыг Монголбанкны ерөнхийлөгч байхдаа дансны аргаар мөнгө “идсэн” хэмээн шалгаж байв. 2006 онд эрх мэдлээ хэтрүүлэн “Стоунлей интернэшнл” компанитай 200 сая ам.долларын баримтат аккредитив гэрээ байгуулснаас “Монголбанк”, “M and P” компанид гурван сая гаруй долларын хүү болон торгуулийн хамт их хэмжээний хохирол учруулсан гэсэн асуудлыг дэлгэж байсан.
Мөн 2003, 2004 онд валютын улсын нөөцийг гадаадын банк санхүүгийн байгууллагад байршуулахад тогтоосон таван сая долларын хэмжээг хэтрүүлэн 10 сая долларыг ОХУ-ын “Кредит транс” банканд байршуулсан гэх мэдээлэл байдаг. Хуулийн байгууллага дээрх асуудлыг нэхэн шалгасан ч УИХ-ын гишүүн гэдгээр нь түдгэлзүүлээд байлаа.
Ш.Сайхансамбуу: Ш.Сайхансамбуу өөрийгөө авлигал өгч байсан гэж хэвлэлээр зарласан нь АТГ-т өгөөш, бусад гишүүдэд инээдэм болж байлаа.
Тэрбээр “Хэнд авлигал өгч байсан бэ гэвэл би нэрлэнэ дээ. Өгч байсан юм чинь нэрлэж чадна. Авлига авч байсан нөхөдтэйгээ би зэрэгцээд л сууж байна” гэсэн гэнэн үгнээсээ болж хуулийнханд шалгуулаад авсан.
Ц.Батбаяр, Х.Наранхүү: Хамгийн сүүлд АТГ-ын “цонхоор шагайсан” УИХ-ын гишүүд. Тэднийг МАХН-ын дарга Н.Энхбаярын авлига авсан, хууль бусаар эд хөрөнгө хувьдаа авсан гэх хэрэгт шалгаж эхлээд байна.
УИХ-ын гишүүн Ц.Батбаярыг Нийслэлийн засаг даргаар ажиллаж байхдаа Н.Энхбаярыг "Өргөө", "Дүнжингарав" зочид буудлыг өмчилж авахад гар бие оролцсон гэж үзсэн байна. Дээрх зочид буудлуудыг хувьд шилжүүлэхдээ хотын дарга асан ямар ч тендерийн сонгон шалгаруулалт явуулаагүй гэдгийг АТГ-ынхан мэдэгдээд байгаа.
Х.Наранхүүгийн хувьд “Эрдэнэт үйлдвэр”-ийн даргаар ажиллаж байхдаа Н.Энхбаярын үүрэг өгсний дагуу Хонконгод бүртгэлтэй “Хэнланд”, “Грийн глобал интернэшнл” гэдэг компанийн захирал Мягмаржаргал гэдэг хүнтэй ган бөмбөлөг нийлүүлэх гэрээ хийсэн гэгдээд байгаа. Тэгэхээр энэ мэт асуудалтай гишүүд ар араасаа “аавын” хаалга татах нь бараг л ойлгомжтой болоод байна.
Нийт сэтгэгдэл: 21
-
sain yavtsgaagaarai bye
Зочин 2012-08-08 10:33:32 202.179.20.192 (1) (0) -
хамгийн эхний шалгуулах хүн бол Занданшатар,*** Зоригт, Л, гансүх нар байх ёстой. эд нар идсэн уусан. гэхдээ бусдаасаа ялгаатай нь Монгол ороноо харийнханд зарж идсэн, монгол орноо цөмийн хог хаягдлын нүх болгохыг санаархсан, эх орны тусгаар тогтнолд заналхийлсэн ноцтой гэмт хэрэг үйлдсэн улсууд
Зочин 2012-08-08 10:41:35 202.126.89.171 (3) (0) -
Badamjunai, Khurelbaatar, Zagdjav geed budliany ezed yaaj bulhaigaa daraad zugeer yavaad bdag yum be? Huuliinhan geed bgaa humuus bas uursduduu dugnelt hiihgui bol tsag tur ergeh gedeg amarhan asuud*** uursduu daraa heregt unah vii
Зочин 2012-08-08 10:54:00 202.70.34.59 (3) (0) -
ardiin huvsg*** baguulsan D.SVHBAATAR helsenbaidag tord ard ulsad***irol uchiruulsan hench bolov tsaad etsediig ni hvrtel barih oloh heregtei gesen baidag shvv dee tiim uchiraas ter .TS.NAYAMDORJ .M.ENHBOLD .SV.BATBOLD ELBEGDORJ gadaad dotoodiin hahuulaar gazar shoroogoo tsarsan ulsuudiig bas ekis eronhiilogch P.OCHIRBAT en hvmvvs huuli tagnuuliin baiguulaguud zvgeer l yavuulaad baih yum hurdan y***iig ni ogoojee sh***gaajee ard olon niiteeree medeed bna shvv dee muu muuhai yum hiigeed baigaag ni
irgen 2012-08-08 10:59:45 85.119.89.39 (4) (0) -
МАН - ын бүлэг луйварчид болох ХҮРЭЛСҮХ, СОДБААТАР, МИЕГ. ЭНХБОЛД, Сү. БАТБОЛД, ЗОРИГТ, БАДАМЖУНАЙ, ЗАНДАНШАТАР, НЯМДОРЖ, ГАРАМЖАВ, ХҮРЭЛБААТАР, БАДАМСҮРЭН гэх мэт, АН - ын ЭХ ОРОН, БАЯЛГАА ХУДАЛДАЖ ГАДНЫ ЛУЙВАРЧДЫН ГАР ХӨЛ БОЛСОН ГАНСҮХ, БАЯРЦОГТ нар бол жинхэнэ ХУВАЛЗНУУД, ХУЛГАЙЧУУД, УЛААН ЛУЙВАРЧИД ШҮҮ ДЭЭ????? ЭД НАРЫН ХАЖУУД ЭНХБАЯРЫН ИДСЭН УУСАН ЮУ Ч БИШ?????
Зочин 2012-08-08 11:08:23 124.158.73.17 (2) (0) -
МАН - ын бүлэг луйварчид болох ХҮРЭЛСҮХ, СОДБААТАР, МИЕГ. ЭНХБОЛД, Сү. БАТБОЛД, ЗОРИГТ, БАДАМЖУНАЙ, ЗАНДАНШАТАР, НЯМДОРЖ, ГАРАМЖАВ, ХҮРЭЛБААТАР, БАДАМСҮРЭН гэх мэт, АН - ын ЭХ ОРОН, БАЯЛГАА ХУДАЛДАЖ ГАДНЫ ЛУЙВАРЧДЫН ГАР ХӨЛ БОЛСОН ГАНСҮХ, БАЯРЦОГТ нар бол жинхэнэ ХУВАЛЗНУУД, ХУЛГАЙЧУУД, УЛААН ЛУЙВАРЧИД ШҮҮ ДЭЭ????? ЭД НАРЫН ХАЖУУД ЭНХБАЯРЫН ИДСЭН УУСАН ЮУ Ч БИШ?????
Зочин 2012-08-08 11:08:24 124.158.73.17 (2) (0) -
Хүн бүрт хууль тэгш үйлчилдэг бол, хуулийнхан нь хууль дүрмийн дагуу үнэн зөв ажилладаг бол Монгол улс их л хөгжих байхдаа. Их хурлын гишүүн үнэхээр хэрэгт орооцолдсон л бол энгийн иргэн адил хуулийн өмнө хариуцлага хүлээх хэрэгтэй ш дээ. УИХ-ын хамгаалалтаас гарахыг нь хүлээх***рдлагагүй л баймаар юм.
Зочин 2012-08-08 11:19:20 202.179.20.239 (1) (0) -
М. Энхболдыг мартваа бас түүний жолооч нарыг бас шалгаарай ингэж байж бидний үр хүүхэд сайхан амьдрах нөхцөлийг бүрдүүлж өгцгөөе.
иргэн 2012-08-08 11:23:23 203.160.52.21 (2) (0) -
2,7хон сая байж хоорондоо ***алцаад. 2тэрбум луунууд амаа ангайгаад хэвтэж байна шүү.
чоно 2012-08-08 11:31:46 122.254.127.66 (1) (1) -
Ed nar tom akuluud bish tul zagasnuud bn Akuluudig MAN-n udirdah zovloloos haih heregtei C.Bayar Batbold Nyamdorj Hvrelsvh geed jinhene mongoloos tom ulsuud bii Ed narig sh***gaj ehelbel jinhene shudarga es togtoj bgaan bn gehees oor heleh vg ***ga Alban tusha*** geed baih uymgvi Enhbayart delgvvr uhsan hvvhdiin y*** ogoh gej 80 uym bolj bgaam chini edniig bariad sh***gaad irtel ch lai ch bii zai ch bii biz de
Зочин 2012-08-08 11:51:12 202.72.247.244 (1) (0) -
GUNDALAI
Зочин 2012-08-08 12:14:01 202.72.245.122 (0) (0) -
Çîðèãòèéã õóðäõàí áàðèàðàé
Зочин 2012-08-08 13:16:01 182.160.62.36 (0) (0) -
Bugdii n sh***gax xeregtei.ix yum garna da.Enxbayrin xareg yush bish
Зочин 2012-08-08 14:41:53 49.0.143.40 (1) (0) -
Ene arai gaigui humuus ni ingej yarigdaj bichigdeed shuuh, tsagdaagaar yavaad bhaar nuguu aimar garuud ni yuu bodoj yavdag bol? Bulhaigaa b***lahiig ni b***laad ul murgui bolgoh arga hemjee avdag bh aa.
Зочин 2012-08-08 15:25:50 202.70.34.59 (1) (0) -
bugdiig ni sh***gah heregtei.ene 76-aas t*** ni lav idej uusan baihaa...
Зочин 2012-08-08 19:16:06 182.160.22.106 (1) (0) -
Ерөнхийлөгч минь та шударга байцгаая гэж уриалсанаа мартагдаагүй л бол, М.Энхболдоос газар гуйж аваагүй л бол энэ хүн хамгийн түрүүнд шалгагдах ёстой. Бүгд түүнээс газар гуйсан учир энэ хүнд хэн ч халдаж чадахгүй, улам л том, дандаа дарга болоод байгаа хүн шүү.
Зочин 2012-08-19 17:51:34 182.160.14.129 (3) (0) -
Muusain avilgachid, shiitguuleesi
Зочин 2012-08-20 15:21:05 203.91.119.18 (1) (0) -
Билэгт гэж нөхөр АНУ-д очоод чад хийсэн биш үү.
зочин 2012-08-27 17:44:31 103.9.91.41 (0) (0) -
sanjiin bayriig sh***gaach ee!oyutolgoig ter luibarchin dood t*** ni terbum dollaraar zarsan daa.bayriig sh***gaad abilga ogsoniig ni bas hamt horichih.tegeed baylagaa butsaagaad abch undesniihee kompaniudad ogii.mongol hun bayjig l dee.mongolchuud yug ch hiij chadna.ene luibarchid hudlaa manaihan chadahgui geed gadaad tunsh haigaad baidag ni ym ogch ab***tsahad hel amgui gedegtei ni l holbootoi shuu.
Зочин 2012-10-30 16:32:00 202.179.28.243 (0) (0) -
энэ бол жирийн шоовуу байна,дандаа нэг талыг барьсан та нар өөрсдөө муугаа үзнэ бас идэж уугаа виз дуу
Зочин 2012-10-31 00:50:59 208.54.80.191 (0) (0) -
энэ бол жирийн шоовуу байна,дандаа нэг талыг барьсан та нар өөрсдөө муугаа үзнэ бас идэж уугаа виз дуу
Зочин 2012-10-31 00:51:00 208.54.80.191 (0) (0)
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.