УИХ-ын дарга З.Энхболд ээлжит бус чуулганыг энэ сарын 19 хүртэл хуралдуулахаар захирамж гаргасан билээ. Уг чуулганаар төсвийн тодотгол, аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хууль зэрэг хэлэлцэхээр төлөвлөсөн гол ажлаа нугалсан. Дээрээс нь жагсаалтад багтаагүй Монголбанкны ерөнхийлөгчийн томилгоо зэрэг асуудлыг ч хэлэлцэн шийдсэн юм.
Төлөвлөсөн асуудлаа хэлэлцэж дууссан тул чуулганыг өнөөдөр завсарлуулж магадгүй байна. Тамгын газрын дарга Ц.Шаравдоржоос энэ талаар лавлахад “Ээлжит бус чуулган хугацаандаа завсарлана. Өнөөдөр амжихгүй бол маргааш гэхэд дуусгана” гэлээ. Гэвч өчигдөр үдээс хойш УИХ дахь МАН-ын гишүүд ээлжит бус чуулганыг сунган хуралдуулах шаардлагыг ангийн даргадаа хүргүүлсэн байна. Тэд Бүлэг байгуулах асуудлыг нь хэлэлцэн шийдэж өгөхийг шаардаж буй юм.
“Хэлэлцэх асуудлын дараалалд байхгүй учраас ярих боломжгүй гэсэн хариуг УИХ-ын дарга өмнө нь тэдэнд өгсөн ч, МАН-ынхан “Олонх өөртөө ашигтай зүйлээ цаг алдалгүй хэлэлцэн шийддэг атлаа Бүлэг байгуулах асуудалд хоёр нүүр гаргаж болохгүй. Бид хуулийн хүрээнд шаардлагаа тавина” хэмээн тайлбарлаж байна.
С.УУЛ
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ