2013-02-25-ны өдөр НИТХ-ын ээлжит бус чуулган боллоо. Энэ удаагийн чуулганаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг хийж гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулах журам, Гэр хорооллыг дахин төлөвлөх ажлын төсөл, гудамжны хаяг рекламыг байршуулах журмын талаар хэлэлцлээ. Гэр хорооллыг дахин төлөвлөх журмын төсөл төлөөлөгч нарын дунд ихээхэн маргаан санал шүүмжлэлийг хөврүүлсэн юм. Энэ талаар НИТХ-ын намын бүлгүүдийн байр суурийг сонслоо.
НИТХ дахь Шударга ёс вэслийн бүлгийн дарга Н.Баяраа: Бид бүхэн хотын даргын санаачилсан гэр хорооллыг дахин төлөвлөх ажлыг анхнаасаа дэмжсээр ирсэн. Бид энэхүү журмыг явуулах ёстой. Энэ журам гарч байж л бидний баталсан гэр хорооллыг дахин төлөвлөх долоон байршлын ажил явна. Гэхдээ нэг анхаарах зүйл байгаа нь НИТХ-аас гэр хорооллыг дахин төлөвлөх долоон байршлыг тогтоож, энийг хийж хэрэгжүүл гэсэн үүргийг хотын даргад өгөөд байхад өөрийнхөө чиг үүрэгт хамаарах ажлыг дахин оруулж ирж иргэдийн хурлаар батлуулж байгааг би хувьдаа буруушааж байгаа. Түүнчлэн энэ удаагийн чуулганыг ээлжит бусаар зарласан нь буруу. Ээлжит бус чуулганыг ямар үед зарладаг вэ гэхээр хотод гэнэтийн байгалийн гамшиг, аюул нүүрлэх, гоц халдварт өвчин тархах зэрэг огт хойшлуулж болшгүй, нэн даруй шийдвэрлэх шаардлагатай асуудал үүсэхэд л ээлжит бус чуулганыг зарладаг. Гэтэл хугацаа ёсоороо 4хөн өдрийн дараа болох чуулганыг гэнэт зарласан нь буруу юм.
Төлөөлөгч А.Гантулга “НИТХ-ын чуулганаар гэр хорооллын 12 байршлыг дахин төлөвлөж төвийн дулаантай холбох асуудлыг шийдсэн. Мөн энэхүү тогтоолыг хэрэгжүүлэх үүргийг Э.Бат-Үүл дарга хүлээлгэсэн. Гэтэл өөрийнхөө эрх үүргийн хэмжээнд шийдээд хийчих журмаа эргүүлж НИТХ-д дахин оруулж байгаа нь буруу юм. Ингэснээр эцсийн хариуцлагыг ИТХ-д өгөхөөр болж байна. Тиймээс энэ журмыг НИТХ-аар оруулж батлуулахыг эсэргүүцэх саналтай байна. Яагаад засаг дарга өөрөө мэдээд харьяа агентлаг, тамгын газраараа хийчих ажлыг энд оруулж ирээд байгаа юм бэ?” гэсэн саналыг гаргасан гэв.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ