Гэнэтийн осол, аваараас амиа алдсан иргэдийн тоо өдрөөс өдөрт өсч ард түмэнд амьд явах баталгаа үгүй болжээ. Хэдхэн хоногийн өмнө Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг Хөх толгой хэмээх газарт нутаглаж байсан малчин Б.Отгонтулгын гэрийг согтуу этгээд дайрч дөрвөн хүний аминд хүрсэн. Эл явдлаас хойш арав гаруй хоног өнгөрчээ. Харин хэргийг хэрхэн шалгаж, хэн гэгч хүний аминд хүрснийг олон нийтэд мэдээлсэнгүй. Гэгээн цагаан өдөр тал газарт нутаглаж байсан айлыг тавхан хормын дотор хүйс тэмтэрнэ гэж хэний ч санаанд орохгүй. Гэмт этгээдийг Д.Алтангэрэл гэдэг. Тэрбээр Австралийн хөрөнгө оруулалттай “Terra energy” компанийн ажилтан гэх. Өдгөө 35 настай нэгэн. Түүнийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан гэх мэдээлэл бий. Албан мэдээллээс үзвэл, түүний согтолтын хэмжээ 0.35 гарсан аж. Архи амссан л бол машин барьж болохгүй гэх дүрэм түүнд үйлчилдэггүй бололтой. Сэжигтэнг аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж буй ч хэрэг нь хэрхэн шийдэгдэх нь тодорхой бус байна. Учир нь тус сумын иргэд “Энэ хэрэг ингээд өнгөрөх вий” гэсэн айдастай сууна.
Ослоор ээжүүдийгээ алдсан зургаан хүүхдийн элэг нь эмтэрч, нааш харсан нэгнийг царайчилж хүний гар харж суугаа. Осол гарсан өдөр Б.Отгонтулгынх хадлангаасаа буцаж явахдаа гэрээ барьж ахан дүүсээрээ цайгаа ууж суусан гэнэ. Гэтэл “Ланд ровер” маркийн 72-81 УНИ улсын дугаартай машин гэрийг нь зүглэн ирж явааг харж гэрийн эзэд “Айраг асуух гэсэн хүмүүс байх аа” хэмээн тайвширсан аж. Гэтэл “нүд ирмэх зуур” гэрийг нь дайрч гурван том хүн, нэг хүүхдийн аминд хүрсэн аж. Талийгаач болох Н.Бадамлянхуацэцэг нь 1976 онд төрсөн. 1993 онд хоёрдугаар 10 жилийг, 2006 онд “Засагт хан” дээд сургуулийг төгсчээ. Түүнийг нутгийнхан нь “Намуун” зоогийн газар, “Таван эрдэнэ” малчны нөхөрлөлөөр нь андахгүй гэнэ. Тэрээр хайрт хань охиноо үлдээгээд 10 настай хүүтэйгээ энэ ертөнцөөс явжээ. Харин Б.Алтанзул нь Баяндалай суманд төрсөн. Хохирогч Д.Алимаа нь 1975 онд Ханхонгор сумын Мандах багийн нутагт мэндэлжээ. Ханхонгор сумын найман жилийн сургуулийг 1991 төгсч, Налайх дүүргийн техникийн лицей сургуулийг төгссөн аж.
ХЭРЭГТЭН ХЭН БАЙВ
Дөрвөн хүний аминд хүрсэн этгээдийг Бумбааш овогтой Алтангэрэл гэх. Эх сурвалжийн мэдээлснээр “Terra energy” компанийн туслан гүйцэтгэгч “Polaris” компанийн ажилтан аж. Тэрбээр гэмт хэрэг үйлдэхээсээс өмнө тухайн нутаг хэд хоногийн турш тэнүүчилсэн гэнэ. Улмаар айл, өрхүүдээр орж архи, дарс нэхэн хононо хэмээн айлган сүрдүүлж байсныг нутгийн иргэд гэрчлэв. Түүнд Эргүүгийн хуулийн 215.3 зааснаар хэрэг үүсгэн шалгаж буй юм. Уг зүйл ангид “Энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон, эсхүл онц их хэмжээний хохирол учирсан бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь дөрвөн жил хүртэлх хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 251-500 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 5-10 жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэнэ” хэмээн заажээ. Нутгийн иргэдийн хэлж буйгаар энэ хэргийг санаатайгаар үйлдсэн хэмээн таамаглаж байгаа аж. Бидэнд ирсэн мэдээллээр хохирогчдын ар гэрийнхэнтэй компанийн удирдлагаас авахуулаад ажилчид нь ч яриагүй аж.
Б.ЧАНЦАЛ
Эх сурвалж: "Нийгмийн толь"
Нийт сэтгэгдэл: 2
-
Ай муухай этгээд юмаа. Эвий, хөөрхөн хүүхдүүдийг Тэнгэр ивээг.
Зочин 2012-09-22 21:12:35 182.160.60.178
(0)
(0)
-
Урьд айлуудаас архи нэхэж танхайрч явсан энэ этгээдийн үйлдэл нь санаатай үйлдэл байх шинжтэй байна.Энэ этгээдийг хорьж байгаад асуудлыг нь шийдвэл таарна.Гэр орон өмч хөрөнгийг нь хурааж хохирогч нарын хохирлоос бага ч гэсэн барагдуулах хэрэгтэй.Монголын мулгуу хууль,мунхаг шүүгчид иймэрхүү хэргүүдэд 3-4 жилийн ял оноогоод хохирлыг нь ч барагдуулахгүй орхидог шүү дээ.
Зочин 2012-09-23 07:13:25 202.179.10.150
(0)
(0)
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ