Тестостерон - Эр хүний аз жаргалын даавар

Үнэлэх
(1 үнэлгээ)

Бидний идэвхтэй амьдралыг “дааврууд” хариуцдаг гэдгийг та мэдэх байх. Даавар гэдэг нь асар хүчтэй биологийн идэвхит бодис бөгөөд хүний биемахбодод зүйл бүрээр нөлөөлж, бодисын солилцоог хянан, бусад олон нарийн ажиллагааг удирдаж зохицуулдаг.
Андроген (”андрос” буюу эрэгтэй хүн гэсэн грек үгнээс гаралтай) гэдэг нь эр бэлгийн дааврууд юм. Энэ нь эрэгтэйчүүдийн бие махбодод чухал үүрэг гүйцэтгэж насанд хүрсэн эр хүний бие махбодод бэлгийн хэвийн үйл ажиллагаа болон эр бэлгийн шинж тэмдгийг барьж байдаг. Тестостерон нь эрэгтэй хүний үндсэн андроген даавар нь юм.
Сексийн дур хүсэл цусанд ялгарсан даавруудын улмаас үүсдэг. Эр хүний хувьд тестостерон, эмэгтэй хүний цусанд эстроген гэсэн дааврууд ялгардаг. Энэ удаа бид тестостерон буюу эр хүний эрхэм байдлыг бий болгогч тэрхүү гайхамшигт дааврын тухай мэдээллүүдээс хүргэе.
Тестостерон нь хүч чадал, эр зориг, сэтгэл татам байдлын бэлэг тэмдэг юм. Төмсгөнд боловсордог. Тестостерон багасах тусам эр хүн шаналал, бухимдалд өртөх нь ихэсч ууртай болж, сулрал үүсээд зогсохгүй биеийн ерөнхий байдал муудаж, ажиллах чадвар илт буурдаг. Ерийн үгээр бол энэ даавар эрэгтэй хүний “аз жаргалын” даавар юм.
Сексийн дур хүсэл буурна гэдэг мэдээж бэлгийн сулралын эхлэл явж байгаа гэсэн үг. Энэ асуудал сүүлийн үед улам илүү залуу хүмүүсийг хамрах болсон нь судлаач, эмч нарын санааг ихээр зовоож байна. Гэвч өвчин бүр хүндрээгүй байгаа бол эмчилж эдгэрүүлэх аргыг өнөөгийн анагаах ухаан олж чадсан билээ. Гол нь эр хүний бүрэн дүүрэн амьдралыг хангагч дааврыг нэмэгдүүлэх нь чухал байдаг ажээ. Хэрвээ тестостерон бага бол эр хүн секс хүсдэггүй, бүр багасвал секс хийж чадахгүй гэсэн үг юм.
Хамгийн сүүлийн үед хийсэн судалгаагаар нийт эрчүүдийн 30 хувь бэлгийн түр зуурын болон байнгын сулралтай болсон байна. Үүний гол шалтгаан нь цусан дахь тестостероны хэмжээ буурсан явдал гэж эрдэмтэд үздэг. Учир нь энэ ид шидэт даавар эр хүний бараг л бүх эд эрхтэнд чухал нөлөөтэй аж.
30 наснаас хойш эр хүний тестостероны ялгарал жил бүр 1-2 хувиар багасч байдаг. Энэ үйл явцыг бүрэн дүүрэн зогсооно гэж байхгүй ч удаашруулж болно. Үүний тулд хамгийн түрүүнд илүүдэл жинтэй тэмцэх хэрэгтэй. Хэт илүү жинтэй эрчүүдийн хувьд тестостероны хэмжээ жилд 1-2 биш бүр 10-20 хувиар буурч байдаг байна. Хэрвээ эр хүний бэлхүүсний тойрог 94 см-ээс их байвал уг дааврын ялгарал бараг байхгүй болдог гэнэ. Учир нь өөхөн давхрага үнэт чухал тестостероны хаалт болж байдаг ажээ. Эр даавар өөхөн давхрагаар дамжихдаа “эмэгтэй” болон хувирч байдаг тул эр хүн таргалах тусмаа л сексээс улам хойргошиж улмаар чадавхигүй болдог байна.

Нийтэлсэн: 2012-08-09 09:59:17

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Ойролцоо мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.