НИТХ-ын тэргүүлэгч Л.Наранбаатар, Г.Пунцагбалжир асны эхнэр И.Эрдэнэцэцэг нар хүн дарамталжээ

Үнэлэх
(0 үнэлгээ)

АН-аас НИТХ-д нэр дэвшин итгэл хүлээн сонгогдсон ИТХ-ын тэргүүлэгч гишүүн нийслэлийнхний итгэлийг хөсөрдүүллээ.

Түүний сувдаг сэтгэлээс болж 98 айл халуун ус, дулаангүй өвөлжих болоод байна.

НИТХ-ын тэргүүлэгчдийн нэг Л.Наранбаатарын үүсгэн байгуулж, удирддаг “Асар өргөө” компанитай холбоотой маргаан үүсээд байгаа юм. “Асар өргөө” гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин бизнесийн түншээсээ их хэмжээний мөнгө нэхэж дарамталжээ.

 “Асар өргөө” ХХК-ийн эзэн, НИТХ-ын тэргүүлэгч Л.Наранбаатар 2010 оны 8 сарын 6-нд “Тэргүүн чансаа” ХХК-ийн анхлан авсан  дулааны техникийн нөхцөл дээр хамтран  дулааны шугамаа татахаар гэрээ байгуулжээ. Гэрээ ёсоор 58 сая төгрөг хоёр талаасаа гарган дулаанаа татсан байна. Гэтэл тус дулааны шугам “Асар өргөө” ХХК-ийн доод хонгилоор явдаг нь сувдаг Л.Наранбаатарын сэтгэлийг хөдөлгөсөн байна. “Манай хонгилоор шугам явж байгаа тул танайх 150 сая төгрөг өг. Өгөхгүй бол дулааныг чинь хаана” хэмээжээ.

2011 оны 11-р сарын ид хүйтнээр П.Энхмөнх гэгч бөхчүүдийн хамт дулааны шугамыг огтолж, тус хонгилыг 150 сая төгрөгөөр худалдаж авахыг шаардаж “Тэргүүн чансаа” ХХК-ийн удирдлагыг дарамталжээ.
 УБДС ХК-наас батлагдсан зургийн дагуу хийгдэж Улсын комисс хүлээн авсан барилга учраас УБДС ХК-ийн  диспетчерийн албанаас хүмүүс ирж шаардлага тавин дахин холбуулсан байдаг байна.

Маргаан өрнөж байтал өөр нэгэн компани дундуур нь орж ирсэн байна. “Асар өргөө” ХХК нь “Их өргөө” ХХК-ийн охин компани аж. Тиймээс том нь багыгаа хамгаалах ёстой гэж үзсэн бололтой “Их өргөө” гэгч том компанийн Ерөнхий захирал И.Эрдэнэцэцэг маргаан дундуур орж иржээ. И.Эрдэнэцэцэгийг манай уншигчид “Мон Эрдэнэ” ХХК-ийн захирал Г.Пунцагбалжир асны эхнэр гэдгээр нь танина. Харин бөхчүүдтэй ирж шугамыг нь огтолж, дарамталдаг хүн бол Г.Пунцагбалжир асны хүү Энхмөнх.

П.Энхмөнхийг ер нь хүн дарамталдаг гэсэн яриа гадуур байдаг юм билээ. Тэгсэн харин энэ нь үнэн болж таарсан байна. “Тэргүүн чансаа” ХХК-ийн хүмүүс эдгээр үл бүтэх нөхдийг Л.Наранбаатар, И.Эрдэнэцэцэг нар илгээсэн гэж “Тэргүүн чансаа”-гийнхан батлан хэлж байна.

Гэрээний үүргээ зөрчинө, мөнгө нэхнэ, эцэст нь шантаажилна. “Асар өргөө”, “Их өргөө” компаниудын удирдлагуудын арга барил нэг иймэрхүү байна. Ийм явуургүй бодолтой хүмүүст итгэж хамтран бизнес хийдэг хүн байдагт гайхах нэгэн байна.

УБДС ХК-иас Л.Наранбаатарын “Асар өргөө” ХХК-д 2012-09-11-ний өдөр албан шаардлага хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл 98 айл халуун ус, дулаангүй байсаар байна.

Нийтэлсэн: 2012-09-26 10:28:31

Нийт сэтгэгдэл: 3

  • Зочин

    Эрдэнэцэцэг авгай бол шуналын тулам шүү дээ

    ҮҮЖУУ 2012-09-29 14:33:32     202.9.47.129          (0)       (0)
  • Зочин

    Çàðèì õ¿ì¿¿ñ åð íü ñîíèí ø¿¿. ¯õñýí íºõðèéíõºº íýðèéã õàéðëàà÷.

    Зочин 2012-10-01 10:44:47     49.0.195.14          (0)       (0)
  • Зочин

    nuxriinxuu tolgoig z***gisan*** em

    Зочин 2012-10-02 00:03:06     103.11.192.46          (0)       (0)

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.