Арнольд Шварцнеггер сонин хэвлэл, телевизээр дамжуулан эхнэрээсээ уучлал гуйсан олон ч ярилцлага өгсний эцэст салах өргөдлөө шүүхэд өгөөд байсан эхнэр нь түүнийг сая нэг уучилсан бололтой. Сүүлийн өдрүүдэд Мария Шривер хуримын бөгжөө байнга зүүх болсныг паппарацуудын зураг гэрчилж байна.
А.Шварцнеггер өнгөрсөн долоо хоногт CNN-ийн Пирс Морганы ток шоунд оролцохдоо эхнэр Мария нь түүний амьдралын цорын ганц үнэн хайр байсан хэмээн ярьсан юм. Өөрийн амьдралын түүх, нэн ялангуяа Калифорнийн амбан захирагчаас буусны дараа нууц хүүхэд нь илэрч, улмаар гэр бүлээсээ салахад хүрсэн шуугиантай явдлынхаа талаар өгүүлсэн “Total recall” хэмээх номоо сурталчлан завгүй байгаагийнхаа хажуугаар А.Шварцнеггер телевизийн “60 минут” ток шоунд ч бас оролцож, “Эхнэрээ хуурч, гэрийн үйлчлэгчтэйгээ орооцолдсон нь түүний амьдралдаа хийсэн хамгийн тэнэг зүйл байсан” хэмээн ярьжээ. Ийнхүү гэм буруугаа ухаарч, бас үнэн хайраа илчилсэн удаа дараагийн ярилцлагад нь хатагтай Шриверийн сэтгэл уярсан бололтой. А.Шварцнеггерийн хуримынхаа үеэр бэлэглэсэн цэнхэр алмаазан шигтгээтэй бөгжийг зүүж явах болжээ.
Хамтдаа дөрвөн хүүхдийн эцэг эх болсон тэд А.Шварцнеггерийн гэрийнхээ үйлчлэгчтэй холбогдсон явдлаас хоёр тийш болж, 2011 оны долдугаар сард гэр бүлээ цуцлуулахаар шүүхэд өргөдлөө өгсөн юм. Гэвч өнгөрсөн жил гаруйн хугацаанд А.Шварцнеггер хэвлэлээр дамжуулан хүүхдүүдийнхээ ээжтэй эргээд эвлэрэх байх гэсэн горьдлого тээж яваагаа мэдэгдсээр байсан билээ.
.jpg)
.jpg)
.jpg)
Нийт сэтгэгдэл: 2
-
kk teneg yumdaa
Зочин 2012-10-16 23:44:29 122.201.18.154
(0)
(0)
-
see you
alertek 2012-10-16 23:45:22 122.201.18.179
(0)
(0)
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ