Төрийн ордны “Г” танхимд маргааш 11.00 цагаас УИХ-ын гишүүн С.Эрдэнэ хүүхдийн мөнгөний асуудлаар хэвлэлийн бага хурал хийх гэнэ. Засгийн газрын өнгөрөгч сарын хуралдаанаар Хүүхдийн мөнгө олгох шийдвэрийг гаргасан юм.
Хүний хөгжил сангаас Монгол улсын 0-18 хүртэлх насны хүүхэд бүрт 2012 оны 10 дугаар сарын 1-нээс тооцон, хүүхдийн мөнгө олгож эхлэх тухай Засгийн газрын тогтоол гаргаж, энэ ажлыг зохион байгуулахыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэд даалгасан.
Хүүхдийн мөнгөнд шаардагдах хөрөнгийг тухай бүрт нь санхүүжүүлэх, хүүхдийн мөнгө олгох ажлыг улсын хэмжээнд зохион байгуулахтай холбогдуулан маягт хэвлэх, сургалт, сурталчилгаа хийх, холбогдох программ боловсруулах зардалд зориулан 154.8 сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гаргаж ажиллахыг Сангийн сайд Ч.Улаанд даалгасан билээ.
Хуралдаанаар Иргэдэд хүүхдийн мөнгө олгох арилжааны банкийг шууд гэрээ байгуулах аргаар сонгон шалгаруулахыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэд зөвшөөрсөн юм.
Үндэсний статистикийн хорооны 2011 оны тайлангаар Монгол улсад 0-18 хүртэлх насны 967.9 мянган хүүхэд байдаг юм байна. Эдгээр хүүхдэд сар бүр 20000 төгрөг олгоход 2012 онд 58.1 тэрбум төгрөг зарцуулагдах тооцоо гарчээ. Хүүхдийн мөнгийг иргэдийн зүгээс өргөдөл, хүсэлт гаргасан нөхцөлд олгохоор журмын нөхцөлд тусгасан бөгөөд мөн гэрээт банкнаас шууд авахаар зохицуулалт хийгдсэн байна.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ