"Лондон-2012" зуны XXX олимпийн наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд барилдаж, мөнгөн медаль хүртсэн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр өчигдөр МҮОНРТ-ийн Лондон-2012 студид зочилж, шууд ярилцлагад орсныг Mongolcomments.mn цахим хэвлэлийн уншигчдадаа хөрвүүлэн хүргэсэн байна.
-Нэн түрүүнд Лондонгийн олимпоос мөнгөн медаль хүртэж, эх орныхоо нэрийг таван тивдээ дуурсгасанд баяр хүргэе. Олимпийн хос медальтан аваргын маань сэтгэл өндөр байгаа байх?
-За маш их баярлалаа. Лондонгоос алт биш ч мөнгөн медаль хүртээд ирсэндээ сэтгэл өндөр байна. Ард түмэн маань их сайхан хүлээж авсан. Ард түмэн, эх орныхоо итгэлийг алдахгүйн төлөө улам хичээж барилдана гэж бодож байна даа.
-Хөл тань бэртээгүй бол алт авахад ойрхон байлаа. Гэхдээ алтын дайтай мөнгөн медаль хүртлээ гэж эх, орон, элэг нэгтнүүд нь хүлээж авсан шүү дээ?
-Тийм ээ. 2006 оны хавар би шилбэнийхээ нарийн ясыг барилдаж байгаад хугалчихсан юм. Түүнийгээ мэдэхгүй явж байгаад зун нь зураг авахуулахад том бороолчихсон байсан. Тэгж байтал эдгэчихэж байгаа юм л даа. Намар нь зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болох гээд бэлтгэл хийж байхдаа давхар ачих гээд тулгуур хөл дээрээ хүнээр даруулахад сунаад нэг эвгүй болчихсон юм. Ингээд тэмцээн өнгөрөөд, өвдгөвчтэй яваад, гайгүй л байгаад байлаа. Дараа нь 2007 онд улсын аварга шалгаруулах тэмцээнд орох гээд бэлтгэл хийж байтал бас тэр хөлөө гэмтээгээд, сэдрээчихсэн. Улсын аваргыг боолттой, бараг нугарахгүй шахам хөлтэй өнгөрөөж, төдийлөн амжилт гаргаж чадалгүй, хүрэл медаль аваад дуусгаж байлаа.
-Тэгвэл бэртэлтэй их удаан явжээ?
-Бэртлээ тоохгүй, улсын аваргаар хүрэл медаль авсандаа жаахан сэтгэлээр унасан байдалтай байсан. Ер нь 2007 оны хавраас эхлээд бага зэрэг эмчилгээ хийлгээд явж байсан ч хөл маань гацдаг болчихсон байсан гэх үү дээ. Тэгээд яваад байхаар сүүлдээ нөгөө өвчтэй хөлөө хөндөхгүй, эвтэйхэн аргалаад сурчихдаг юм билээ.
-2008 оны Бээжингийн олимпод өвчтэй хөлтэй барилдсан хэрэг үү?
-Тийм. 2008 оны олимпоор тэрчигээрээ орсон. Өмнөхөн нь Тайвань руу явж жаахан эмжичлгээ хийлгэсэн. Тэр нь амжилт үзүүлэхэд нөлөөлсөн байх. Эмчилгээ хийлгэхдээ оношийг нь тодруулахад холбоос нь тасарчихсан байсан. Түүнээсээ болоод зөөлөн эд нь гэмтсэн байсан. Өвдөгний холбоос нь тасарчихаар хойшоо, урагшаа хөдөлдөг нь гацдаг болчихдог юм билээ. Олимпийн дараа эмчилгээ сайн хийлгээд баруун хөл уг нь их гайгүй болсон юм.
-Сүүлд бичлэгийг харахад хөл тань эвгүй болж байгаа нь харагдаж байсан. Хөлөө эвгүй болоход сандарч тэвдсэн л биз. Одоо яах билээ гэдэг ч юм уу?
-Барилдаан эхлээд бараг минут гаруйн л хугацаа өнгөрсөн байх. Хөлөө хаяад өрсөлдөгчөө үүрч суусан чинь яг тэр хөл дээрээ эвгүй дарчихсан юм билээ. Тэгээд л хамаг бие сулраад явчихсан. Хөл бэртэлтэй болчихсон учраас доошоо дарж хамгаалж болдоггүй, дээшээ л харж барилдаж байлаа.
-Хоёр хөлөө гэмтээсэн ч эмчилгээгээ сайн хийлгээд, удахгүй барилдана биз дээ?
-Нэн түрүүнд эрүүл мэндээ бодож байна. Бие эрүүл байж амжилт гаргах учраас хөлөө эмчлүүлэх хэрэгтэй байгаа.
-Ингэхэд мөнгөн медаль хүртчихээд доголоод гарч ирэхэд тань манай хэвлэлийнхэн ярилцлага авъя гэхэд нь уйлаад, дараа ярилцлага өгье гэж байсан. Тэр үеийн сэтгэл хөдлөл ард түмэнд олон зүйлийг бодогдуулсан шүү?
-Тэр үед шоконд орчихсон байсан. Зооны аваргын төлөөх барилдаанд ороод, бэртсэний дараах барилдаан учраас юу болоод өнгөрснийг бараг мэдээгүй л дээ.
-Хөлний тань гэмтэл сэтгэл зүйд нөлөөлсөн байсан байх л даа. Гэхдээ алт авч чадаагүйдээ уйлаад байгаа ч юм шиг, эсвэл мөнгө хүртсэндээ баярлаад байна уу ч гэмээр сэтгэгдэл төрүүлж байсан шүү?
-Өвчтэй ч гэсэн гүрийгээд барилдах хэрэгтэй байсан юм. Тухайн үед хамаг юм өнгөрлөө л гэж бодогдож байсан шүү дээ. Мөнгөн медалийн төлөө барилдаж чадахгүй бол хүрэл медалийн төлөө ийм хөлтэй барилдахаасаа өнгөрнө дөө гэж бодогдоод сэтгэл санаа их хүнд байсан.
Нөгөөтэйгүүр мөнгөн медалийн төлөө барилдаад ялсан баярлах сэтгэл байсан ч алт авч чадаагүй гэсэн харуусал давхар орж ирээд байсан. Ингээд ямар сэтгэгдэлтэй байгаагаа хэлж мэдэхгүй, давхар давхар юм болсон л доо. /Инээв. сурв/.
-Хван Хи-тэй барилдсан тухайгаа яриач. Барилдахын өмнө яг юу бодогдож байв?
-Узбекийг ялсны дараа финал хүртэл завсарлага авсан юм. Гурав барилдаад ялчихсан учраас сэтгэл санаа, зүрх ачааллаа дийлэхгүй жаахан тэвдсэн. Манай хэд намайг аль болох тайван байлгах гээд хоол унд зөөж гүйгээд л байсан. Тулга захирал хүртэл орж ирчихсэн сэтгэл зүйн зөвлөгөө өгч, хөлөнд массаж хийж байсан. Бараг надаас илүү тэвдээд байгаа нь мэдрэгдэж байлаа. Найз Энхбат болоод багш нар, ер нь бүгд л сэтгэл санааг маань дэмжиж байсан. Намайг барилдахаас илүү тэр хүмүүс л нервитэж байсан шиг санагдсан шүү.
-Хван Хи-тэй зэрэгцээд дэвжээн дээр гарч байхад юу бодогдож байв. Өөрийгөө зоригжуулах нь тамирчин хүний зан байх?
-Тухайн үедээ ялна л гэсэн бодолтой байсан. Өрсөлдөгчийг зөөлнөөр бодож болохгүй. Ямар нэгэн дайралт ирвэл хамаг хүчээ дайчлан барилдана гэсэн бодолтой байсан. Тэгэхдээ учиргүй би түүнийг ялчихна, амархан савчихна гэсэн бодол орж ирээгүй л дээ.
-Тэгвэл С.Ням-Очирыг хүрэл медаль авч байхад ард нь байсан уу. Их баярласан биз?
-С.Ням-Очирыгоо хүрэлийн төлөө барилдахад нь их баярласан. Олимпийн медаль л бол олимпийн медаль шүү дээ. Бид багаараа сайхан баярласан. Өмнөх хоёр өдөр нь манайхан тааруухан барилдаад багш нартаа жаахан загнуулчихсан байсныг ч хэлэх үү, С.Ням-Очирыгоо медаль авахад сэтгэл дүүрэн байлаа. Маргааш өглөө нь бэлтгэл хийхэд ч сэтгэл өег байсан шүү.
- Харин өөрийг тань мөнгөн медаль хүртээд орж ирэхэд танай багийнхан хэрхэн хүлээж авав. Өмнө нь Бээжингийн олимпийн шигшээд барилдчихаад орж ирэхэд манайхан баярлаад өөдөөс гүйж ирэх байх гэж бодож байтал чимээгүй хараад суугаад байхаар нь их гайхаж байлаа гэж ярьж байсныг тань санаж байна?
-Бээжингийн олимпийн аварга болох үедээ тамирчин хүний зовлон гэдгийг нэг их үзээгүй байсан шиг байгаа юм. 2008 оноос хойш бэртэл гэмтэл, жиндээ орох асуудал, олон удаа ялагдсан гээд нэлээн юм үзсэн болохоор сэтгэл зүйн хувьд бэлтгэлтэй болчихдог юм билээ. Манайхны хувьд их баяртайгаар хүлээж авсан.
-Мөнгөн медаль хүртэхэд тань Монгол Улс даяараа баяр хөөрөөр бялхаж байлаа. Жинхэнэ олимпийн аварга гэж Н.Түвшинбаярыг л хэлнэ, би бурханыг биш Н.Түвшинбаярыг шүтнэ гэх яриа ч гарсан байсан. Харин дэлхийн хүнийг төрүүлсэн аав, ээж бүр ч агуа байх?
-Хүүхэд наснаас минь тэвчээртэй, зөв хүмүүжил олгосон аав, ээждээ баярлалгүй яах вэ. Аав, ээжийн хүмүүжлээс үргэлжлүүлээд жүдо гэдэг спорт намайг хүн болгосон. Жүдо бусад спортоос ялгарах зүйл нь ёс жаягийг маш сайн баримталдаг юм. Амьдралд хэрэгтэй асар их зүйлийг надад өгсөн гэж боддог доо.
-Олимпийн аварга болсоны дараа бүх хүн баяр хүргээд агаарт яваа юм шиг л байлаа. Тэгж байтал аав минь загнаад буулгачихсан гэж 2008 онд ярьж байсныг тань бас санаж байна. Нэг ёсондоо од болчихсон хүмүүс өөрийгөө барих их хэцүү байх. Дараа дараагийн олимпийн медальтнууддаа энэ талаар сургамж хэлээч?
-2008 оны олимпийн дараа хүн болгон хүндлээд л агаарт хөөрөөд байгаа мэт сэтгэгдэл төрүүлж байлаа. Тэр үед аавдаа загнуулсан нь том ухаарал өгсөн. Хүний алдаа, дутагдлыг аав, ээж л хэлж өгнө шүү дээ. Залуучууддаа хэлэхэд эцэг, эхийнхээ үгийг сайн сонсоорой. Бас сэтгэл зүрхээрээ зүтгэвэл заавал юманд хүрдэг юм шүү гэж хэлмээр байна.
Манай Тулга захирал ч гэсэн 2008 оноос хойш олон тэмцээн уралдаанд ялагдсаны дараа “Одоо чиний сэтгэл хөөрөл бууж, юм хэлэхэд ойлгохоор болж байна уу” гэж байсан. Баттулга захирал бол миний хувьд багш шиг минь байдаг хүн. Өглөө болгон надтай гүйж бэлтгэл хийнэ. Хүчний бэлтгэлийг Тулга захирал л бараг хийлгэдэг учраас багш гэж хэлж болно доо. Баттулга, Энхболд гээд ах нартайгаа бэлтгэл хамт хийж явсаар өнөөдрийн амжилтад хүрлээ шүү дээ.
-Бэлтгэл гэснээс бэлтгэл хангагч багийнхаа андуудын талаар ярих зүйл их бий байх?
-Хүчний бэлтгэл хийдэг ах нараас авахуулаад дасгалжуулагч Насантогтох багш, Балжинням багш, Болдбаатар багш, Нармандах багш, Нямлхагва багш нарын маань оролцоо их бий. Мөн миний харьяалагдаж явдаг “Женко” клубийнхэндээ их баярладаг. Энэ клубт анх авч байсан Энхбаяр багшийн маань үүрэг ч их. Хамт бэлтгэл хийдэг найзууддаа бас талархаж явдаг даа.
-Анх жүдод хөтөлсөн хүмүүсийн гавьяаг дурьдахгүй өнгөрч болохгүй байх?
-Тийм ээ . Анх жүдод хөтөлсөн хүмүүс бол миний ах нар. Ингэж барилддаг юм гээд л мэх заадаг байлаа. Манай Эрдэнэ-очир багш бол ихээхэн гавьяатай хүн дээ. Булган аймагт долоодугаар ангиа төгсөөд наймдугаар ангид орохдоо бөхийн секц хайж яваад бэлтгэлийн заалаар шагайчихсан юм. Тэр үед л Эрдэнэ-Очир багш маань “Чи ороод ир” гэж хашгирсан. Яваад ороход минь маргаашаас ирээрэй гэж хэлж билээ. Тэгээд л би жүдод хөл тавьж байлаа. Дараа нь овоо жүдогийн дөртэй болсон хойноо буюу аравдугаар ангиа төгсөөд анх хотод орж ирэхэд “Авзага трейд” компанийн захирал Мэндбаяр ах маань намайг “Аварга” дээд сургуульд оруулж, Б.Бат-Эрдэнэ аваргын шавь болгож байлаа. Тэр үеэс жүдогийн дэг, жаягийг жинхэнэ утгаар нь заасан хүмүүс бол Маралгэрэл, Ууганбаатар гэх багш нар маань юм. Үргэлжлүүлээд “Аварга” сургуульд сурч байхдаа жаахан назгайрч байхад Ганбаяр начин Энхбат, Мөнхбаатар, Бүрэнбаатар биднийг бэлтгэх болсон. Үнэн сэтгэлээсээ мэх заахын зэрэгцээ сэтгэл зүйг маань маш сайн бэлтгэж өгдөг байсанд талархдаг юм. Багш маань тэр үед сайн бод, бод л гээд байдаг байлаа. Мэх хийхэд юуг нь боддог юм гэж харин би бодно. Гэтэл одоо би өөрөө хүүхдүүдэд мэх заахдаа сайн бод гэж хэлдэг юм. Мэх хийхэд асар их ухаан, мэдрэмж шаардагддаг юм л даа.
Ер нь биднийг ийм амжилт гаргаж байгаагийн ач гавьяа нь манай ахмад үе шүү дээ. Одхүү начин, Олон улсын хэмжээний мастер Очирбат гээд л дурдвал олон хүн бий.
-Тэгэхээр Монголын шигшээгийхэн Лондонгийн олимпийг зорьсноос та бүхэн медалийн буухиаг эх орондоо түрүүлж авч ирлээ. Үлдсэн төрлүүдээс дахин медальтан төрнө гэж бодож байна уу?
-Одоо боксийнхон тоглож байна. Үргэлжлүүлээд чөлөөтийнхөн барилдана. Тэдэндээ их найдлага тавьж байгаа. Хүрэл медалиасаа мөнгө болж өгслөө. Одоо ганц медаль үлдсэнийг авах байх гэж бодож байна. Манай жүдогийнхон булган сүүлтэй учраас медаль авч ирнэ гэж найдаж, дэмжиж байгаа шүү.
-Сүүлийн асуултаа тавья. Онгоцноос дөнгөж буухад тань хоёр хүү нь гүйж ирээд л хөлнөөс нь тэврээд авч байгаа харагдсан. Тэмцээн, бэлтгэлээр олон хоног гэрээсээ явахдаа тэднийгээ их л санадаг байх даа?
-Сүүлийн хоёр жил би бараг гэртээ байгаагүй. Хааяа ирж, очоод явдаг байлаа. Том хүү маань намайг мэддэг байх. Бага хүү маань намайг бараг таньдаггүй болов уу гэж эхнэр бид хоёр ярьдаг юм. Мэдээж хүний үр л болсон хойно цаанаа өөр байдаг юм л даа.
Бэлтгэлд гарсан хойно хүүхдүүд маань намайг санана, би хүүхдүүдээ бас их санана. Гэр бүлийн хүн маань ч бас санана даа /инээв. Сурв/.
Нийт сэтгэгдэл: 23
-
àìæèëò õ¿ñüå ñàéõàí ÿðèëöëàãà áàéíà ø¿¿
Зочин 2012-08-09 11:54:12 202.179.23.49 (0) (0) -
***t bol ***t shuu dee 1st gej yrihaas 2 3 gej yridaggui ylagch gedeg bolohoos daraagiin humuusiig tegj dursdagguig medne biz deee
Зочин 2012-08-09 11:57:39 202.126.89.212 (1) (4) -
tolov daruu sain z***uu yuma amjilt az jarg*** husie
Зочин 2012-08-09 12:03:52 182.160.45.30 (3) (0) -
deer bichsen nuhur chin harin horon ugtei ***uudaa ***t bol ***t ch geh shig dachihgui*** cnini
Зочин 2012-08-09 12:10:51 202.70.46.27 (2) (1) -
avarga hun chin jiriin l bdag Tuvshinbayartaa amjilt huseye
Зочин 2012-08-09 12:15:10 202.170.65.149 (2) (0) -
нутгийн залуудаа амжилт хүсье
Зочин 2012-08-09 12:17:41 202.179.7.10 (1) (0) -
Н.Түвшинбаяр бол Монгол түмний бахархал шүү.Жинхэнэ эх орныхоо өмнөөс дэлхийд гавьяа байгуулсан***дартан .
Зочин 2012-08-09 12:20:18 203.91.117.4 (2) (0) -
biyee bodooroi. eruul mend hamgiin chuh*** shu. olympiin awargadaa sain saihniig husie
japan.s 2012-08-09 12:21:10 122.129.181.197 (0) (0) -
yun Davaajarg***, yun Dagvadorj tiim uu
Зочин 2012-08-09 12:32:09 202.179.20.178 (2) (1) -
***t bl ***t ch gex shig ter der bichsen noxor yu we...ooroo med*** gedgiig oirxonoos ch xaraagvi bj ataarxuu***ar we yasan.naad xvn chin awax vedeen ter ***tiig awch bsan ym say joxon bertelteigees mongo awlaa tegexde ene mongon med*** mongol,ter baitugai delxii daxind xen durtai aaw-n xvv awdag ed bish shvv..jinxene chanartai chad***tai chansaatai tamirchin l ingej xos med*** awdiin...amjilt bien bodooroi.
tsooj 2012-08-09 12:46:56 121.176.41.178 (3) (1) -
ГАЙХАМШИГТАЙ САЙХАН , БААТАРЛАГ ТАМИРЧИН.ЖИНХЭНЭ МОНГОЛ ЭР.ТИЙМ ХЕЛ НЬ ЕВЧТЭЙ, ХУНД НЕХЦЕЛД ИЙМ БААТАРЛАГ ЯЛАЛТ ХИЙНЭ ГЭДЭГ.ХЭН БУХНИЙ ХИЙХ Ч АЖИЛ БИШ.2 ХЕЛЕЕЕ САЙН ЭДГЭЭГЭРЭЙ.ОДОО ЭРУУЛ МЭНДЭЭ БОДОХ НЬ ЗЕВ.ХИЙДГЭЭ ХИЙСЭН, ГАВЬЯАГАА БАЙГУУЛСАН БААТАР МИНЬ.
Зочин 2012-08-09 12:59:44 217.24.73.207 (1) (0) -
Ter ***t bol ***t gej medemhiirsen nuhur min chi jjahan tolgoigoo ajiluulaach! olimp bitgii hel jijijg temtseend ch gesen huch haudulmur, tevcheeree gargan baij avsan hurel med*** ch gesen asar ikh unetei baidgiig manai avarga cham shig yumaar***leltgui medej baigaa. Tegeed ch chi bol neg muu garaa sh***barahad yaj yanguuchildag bol gehes oi gutaj baina. Ene ikh gemteltei ollimpiin devjeend deer ***tiin tuluu garna gedeg hen hund baihgui ikh tevcheer. avargadaa huluu mash edgeerei gej dahin dahi
Зочин 2012-08-09 13:56:00 124.68.6.100 (2) (0) -
Tybshinbayar bol yostoi mundag jinhen er hyn bna daa amjilt hysie chamaar baharhaj bna shyy ah ni huluu sain emchilyyleerei bayar hyrgie bayar hyrgie bayar hyrgie
Зочин 2012-08-09 13:56:22 122.201.18.156 (0) (0) -
Egel m***chnii hotnoos tursun delhiin huu dee bayar hurgie! Eruul enkh bj amjilt duuren az jarg***aar by***han yavahiin eruul urgie
Зочин 2012-08-09 15:31:37 202.180.218.254 (0) (0) -
yamar goe yariltslaga be manai ger bvld az jarg*** hvcei bas dahiad olimpoos med*** awaarai
Зочин 2012-08-09 17:42:44 202.179.20.190 (0) (0) -
tsooj goe***ee tiim shvv delhiin hemjeenii bohiig neg muu ataarhuu hvn yagad ch vgvisgej chadahgvi tuvshuu bol bidnii baharh*** ym daa
Зочин 2012-08-09 20:01:02 49.0.136.251 (0) (0) -
olimpiin mede*** bol olimpiin med*** bish gj helsen bi lav sonsoogui.gehdee mongolchuud mash muu blaa denduu muu
Зочин 2012-08-10 00:31:09 89.133.192.97 (0) (0) -
***t bol ***t mungu bol mungu
Зочин 2012-08-10 00:32:37 89.133.192.97 (1) (0) -
awargaa huluu sain emchluuleerei nudend dulaahan saihan z***uu saihan yriltslaga ugchee daruuhanbas mash uha***ag yumaa ger buldne az jarg***iig husiy
Зочин 2012-08-10 09:47:37 203.226.208.21 (0) (0) -
Unen shdee olimpiin med*** bol olimpiin med*** uunii tsaana tamirchnii huls huch bii
Зочин 2012-08-10 09:54:36 203.226.208.21 (0) (1) -
Мундаг хүү шүү.Жэнхэнэ эх орны хүүдээ. Ийм хүү төрүүлж өсгөсөн ээж аавд нь баярлалаа гэхэд багадна даа.Бид ч бас ийм хүүтэй агуа ард түмэн юм шүүдээ. Омогшицгооё.
Зочин 2012-08-10 11:19:55 182.160.36.42 (0) (0) -
jinhene mongol er hun amjilt husie
Зочин 2012-08-18 20:28:32 180.235.183.46 (0) (0) -
omogshil torvvlem saihan hvv torvvlj osgoson uhaant aab eejidni vneheer ih bayrlaj bnaa jinhene mongol m***chin ervvl udam daruu hvmvvjil gej ene dee uls tord garsan tenegvvd er hvnii judag etseg ehiin hvmvvjliig ene hvnees ene ger bvlees harj sur***tsb*** taarna
Зочин 2012-09-04 15:18:09 180.235.170.16 (0) (0)
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.