Хөл, гар эсвэл гэдэсний булчин хөгжүүлэх дасгал гэхээр гайхдаг хүн байдаггүй. Гэтэл хамгийн хачирхалтай нь хүнд хамгийн өндөр таашаал өгдөг секс гээч зүйлд оролцдог булчингаа хэрхэн хөгжүүлэхийг мэддэггүй. Иймд танд секс хийхэд оролцдог булчинг хөгжүүлэх энгийн хэдэн дасгалыг санал болгож байна.
НЭГДҮГЭЭР ҮЕ:
Дасгал 1. Эхлээд дасгалыг хэвтээгээр хийж сурах хэрэгтэй. Нэгэнт хийж сурчихвал аажимдаа сандал дээр сууж байхдаа ч, автобусанд явж байхдаа ч хийж болно.
1. Шалан дээр хоёр гараа давхарлаад духаа дээр нь тавин хэвтэнэ.
2. Өгзгөө өөрийнхee чангалж чадах дээд хэмжээгээрээ л чангал. Чангалсан хэвээр 5-10 секунд болоод дараа нь суллана.
3. Өгзгөөрөө арван удаа хийсний дараа хэвлийн урд хэсгийг бас дасгалд хамруулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл өгзөг, хэвлийгээ нэгэн зэрэг 10 – 20 удаа чангалж суллана гэсэн үг. Энэ нь хавьгүй илүү үр дүнтэй. Энэ дасгалыг өдөрт дунджаар 5-10 удаа хийгээрэй.
Дасгал 2. Эхний дасгалыг хийж сураад ямар ч орчин, нөхцөлд хийж чаддаг болсон үедээ биеийн дотоод булчинг чангаруулах дасгалд орно. Шээсээ барьж байгаа юм шиг хөдөлгөөн хийж бага таазны булчингуудыг чангалж суллана. Энэ дасгалыг хаана ч, хэзээ ч хийж болох бөгөөд олон хийх тусмаа л сайн.
Дасгал 3. Энэ дасгалыг хийхэд эвтэйхэн байхын тулд түшлэгийг нь хойш налуулсан зөөлөн сандал дээр сууна. Хэвлийгээ харж чадахаар байвал сайн. Гэдсээ татаад ямар хүчээр татвал хамгийн сайн үр дүн үзүүлж байгааг ажигла. Гэдэс, хэвлий чинь булчин нь овойж товойлгүй шулуухан, тэгшхэн байх ёстой. Хэд туршаад л чи хамгийн зөв таталт аль болохыг мэдэж чадна. Дараа нь хэвлийгээ харалгүй багцаагаар хий. Харин одоо хамгийн чухал нь: энэ гурван дасгалыг гурвууланг нь хамт хий. Хэдэн хоног хийгээд л чи eeрийнхee бие махбодыг ямар өргөн боломжтой, ямар их ур чадвартайгаа мэдэх болно.
Дасгал 4.
1. Шалан дээр доош харан хэвтэж гараа биеийн хоёр хажуугаар шулуунаар нь тавина.
2. Бүх биеэ чангалж биеэ шалнаас хeөндийрүүлэн өргөөд толгойгоо дээшлүүлэн тааз руу харахыг хичээ.
3. Биеэ аажим суллан доош болгоно. Энэ дасгалыг өдөрт 3 удаа хийгээд байхад чи тун удалгүй гайхалтай уян налархай бие, хөдөлгөөнтэй болно.
ХОЁРДУГААР ҮЕ:
Дасгал 1.
1. Шалан дээр сууж хөлөө чигээр нь урагш сунгаад гараа өвдгөн дээр тавина.
2. Хоёр өгзгөө ээлжлэн чангалж урагш тэмүүлэн хөдөлнө. Урагш хөдлөхдөө хөлөө нугалах боловч хөдөлгөөн дуусангуут заавал тэнийлгэх хэрэгтэй. Нөгөө хөлөөрөө үргэлжлүүлэн хийнэ. Энэ дасгал булчин чангаруулах төдийгүй гуя, өгзөгний өөхийг багасгаж тураадаг.
Дасгал 2.
1. Бэлтгэх байдал. Хөлдөө мөрний хэмжээний зай авч бүтэн улаараа гишгэн зогсоно.
2. Хөлийн өлмийг дотогш нь эргүүлээд буцаан бүр гадагш эргүүлнэ. Энэ дасгалыг 7 удаа хийнэ. Энэ дасгал сексэд ямар хамаатай юм гэж та гайхаж магадгүй. Гэхдээ та хөлийнхөө өлмий, өсгийг эргүүлснээр гуяны дотор талын булчингууд чангарч сулардаг. Энэ нь ямар их ач холбогдолтойг та хэлүүлэлтгүй ойлгох хойно…
Дасгал 3.
1. Хана руу нуруугаараа харан цэх зогсоно. Нуруу, өгзөг чинь хананд хүрсэн байх ёстой. Биеэ, ялангуяа өгзөгний булчингаа сулла.
2. Бие чинь хананаас хөндийрхүйцээр өгзгөө сайн чангалж гэдсээ чадлаараа тат.
3. Ингэж чангалсан байдалд 5-10 секунд болоод хэвийн байдалд орно. Дасгалаа бүхэлд нь гурван удаа давтана.
www.nar.mn
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ