Охид бүсгүйчүүдийн хувьд жингээ барих, турах нь сэтгэлийг нь хэзээд түгшээдэг хэсэг бүлэг бэрхшээлүүдийн нэг байдаг. Гоолиг бие галбираа хадгалж сэтгэл хангалуун байх үндэс болсон цөөнгүй арга байдгаас дараах хялбар басхүү хөгжилтэй аргуудаас сонирхуулж байна. Хамгийн гол нь энэхүү тоглоомын гол дүрэм бол тэвчээртэй байх явдал гэдгийг санаарай.
Ингээд хэдэн тоот дасгалуудад баригдалгүйгээр хүссэнээрээ хүссэн галбираараа гайхагдацгаая.
1. Амьсгалах
Зөв амьсгалж сурах нь таны биеийг эрүүлжүүлэхээс гадна тураадаг ид шидтэй байгалийн шалгарсан арга гэнэ. Хамраараа алгуурхан амьсгаагаа авч 1 тоолоод амаараа зөөлөн гаргаснаар таны амьсгал зөв хэвийн явагдаж бодисын солилцооны тань хэмжээг нэмэгдүүлдэг байна. Ингэснээр жингээ барих мөн хасах үүсвэр тавигддаг.
2. Мөстэй ус уух
Хэр их хүйтэн ус ууна тэр хэрээрээ жингээ хаслаа гэсэн үг. Хүйтэн зүйл уух тусам таны бие организм түүнийгээ бүлээтгэх гэж төдий чинээ энерги зарцуулах юм. Тасалгааны температурт байлгасан ус уухаас илүү мөстэй хүйтэн 8 стакан ус ууснаар өдөрт 70 калори илчлэгийг шатааж өгдөг ажээ.
3. Зөв хооллох
Хоёр цаг тутам бага багаар хооллодог хүмүүсийн хоолны шингэц болон бодисын солилцоо сайжирдаг бөгөөд ингэснээр жингээ хурдан хаяхад нэмэртэй байдаг байна.
4. Цахилгаан шатны оронд шат
Шатаар дээш доош гарч буух нь таны жинг хасаад зогсохгүй өгзгийг тань өргөж өгдөг гэдгийг мэдэх үү? Тиймээс зүгээр нэг дээш доош алхах бус өгзгөө мэдэрч алхах аваас турахын хажуугаар сайхан өгзөгтэй болох болно.
5. Гэр цэвэрлэх
Байнгын хөдөлгөөтэй байж гэрээ өдөр бүр цэвэрлэж их бага хэмжээгээр хөлөрснийхөө дараагаар шүршүүрт орох нь жингээ хасах хамгийн энгийн бас хамгийн үр дүнтэй алхам юм. Гэр тань ч цэмцийж та ч бас жингээ хасах нь байна шүү дээ.
6. Зогсох
Зогсоо байдалд таны биеийн бодисын солилцоо хамгийн идэвхитэй байдаг. Суугаа байдлаа зогсоогоор сольж хэвшсэнээр өдөрт наанадаж хэдэн зуугаар тоологдох калорийг шатаадаг байна.
7. Дагжих / Даарах
Дагжиж чичрэх буюу даарах нь ч гэсэн биеийн илүүдэл илчлэгийг шатаадаг гэнэ. Өвлийн хүйтэнд гадаа хэсэг зогсох, эсвэл хүйтэн бүлээн шүршүүрт орох зэрэг нь турах, биеийн жинг барихад тустай ажээ.
8. Халуун ногоотой хоол хүнс хэрэглэх
Үдийн эсвэл оройн хоолондоо 5 гр Табаско халуун ногоо нэмэхэд таны биеийн бодисын солилцоог 12-20% сайжруулж хоолны шингэцэд тань нөлөөлснөөр биеийн жинг тэнцвэртэй байлгахад маш үр дүнтэй гэнэ.
9. Дэлгүүр хэсэх
Дэлгүүр хэсэх бол эмэгтэй хүн бүрийн салшгүй хоббинуудын нэг бөгөөд дэлгүүр хэсэх нь тэднийг стресснээс ангижруулах шилдэг эм болж өгдөг. Тэгвэл 2 цаг шоппин хийхэд 450 калори шатаадаг байна.
10. Утсаар ярих
Хэн нэгэн дотны хүнтэйгээ бүтэн цагийн турш элдвийг хамж шимэн ханатлаа чалчихад 46 калорийг шатаадаг гэдгээ мэдэх үү? Хэдий удаан чалчина төдий чинээ хүссэн галбираа олоход тань дөхөмтэй байх болно.
Нийт сэтгэгдэл: 6
-
үнэн шүү
Зочин 2012-07-17 14:55:54 203.91.119.100
(1)
(0)
-
zarim ni teneg yum uwliin***tend gadaa zogsoh hereggui demi zuil utsaar ch***chih !!! ene 2 bol sh*** hereggui yummmmmmmmmmmmmmmmmm!
Зочин 2012-10-19 14:14:02 121.163.71.49
(0)
(0)
-
uwliin***tend gadaa zogsoh bol***r uvdunu,haniad hurne sonin zuvluguu baina hereggui yum
Зочин 2012-10-19 14:52:46 75.156.194.6
(0)
(0)
-
sonin l ym bn kkk
Зочин 2012-10-19 16:38:47 123.124.228.14
(1)
(0)
-
чалчих, даарах, дэлгүүр хэсэх зэрэг нь тэнэг юм аа таалагдсангүй эээээ
Зочин 2012-11-03 21:38:23 203.91.117.4
(0)
(0)
-
mustei us uugaad anginatai hun hecuu um bna de,eswel um l bol haniad hurne
Зочин 2012-11-15 19:23:32 202.9.47.129
(0)
(0)
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ