“Хүчит шонхор” захаар махны үнэ ямар байгааг сурвалжлахаар очиход цаашид хүйтрэх тусам махны үнэ өсөх байх гэж захын наймаачид өөр хоорондоо ярилцаж байлаа. Харин иргэдийн хувьд буурдаггүй юм аа гэхэд тогтвортой байна байх гэсэн итгэл өвөртөлж яваагаа хэлж байсан. Өнгөрсөн баасан гарагийн үдээс хойш гэхэд тус зах хөл хөдөлгөөн багатай байлаа. Махны ченж нар худалдан авагчаасаа олон байна гэхэд болно. Арга ч үгүй биз дээ. Тус захыг махны бөөний зах гэдгээр нь иргэд андахгүй. Тиймдээ ч нийслэлийн олонхи иргэн тус захаас махаа авдаг. Түүнчлэн малчид ч үүрээр ирж тус захын наймаачдад махаа бөөнддөг. “Хүчит шонхор” захад махны үнэ өдөр бүр өөр өөр байдаг гэнэ. Энэ нь хүйтэн, цастай өдөр нүүрс, түлээний үнэ нэмэгддэгтэй адил махны үнэ ч өндөр байдаг аж. Тухайн өдөр махны үнэ ямар байхыг ченж нар мэддэг гэх нь ч бий. Харин баасан гарагт тус захад хонины цул мах килограмм нь 4700-4800, ястайг нь 4500-4600 төгрөгөөр борлуулж байсан бол үхрийн гуяны цул мах 6500, адууных 5000, ямааны шулсан мах килограммыг нь 4600 төгрөгөөр борлуулж байв. Махны үнэ сонирхохоор худалдагч нартай уулзахад “Хэр хэмжээний мах авах юм. Сайн яриад өгнө шүү. Жаахан махаа хямдхан борлуулаад эртхэн харъя” хэмээн хөл алдан гүйнэ. Харин махны үнэ одоогийн байдлаар тогтвортой байгаа гэдгийг тус захын худалдагч Л.Сүрэн хэлэв. Тэрээр “Жил бүрийн яг энэ үед махны үнэ тэнгэрт хаддаг байсан бол өдгөө үнэ нь гайгүй байна. Энэ нь шатахуун, нүүрсний үнэ тогтвортой байгаатай холбоотой. Шинэ Засгийн газар овоо юм хийх гээд л үзээд байх шиг байна” хэмээн хуучлав. Үүнээс гадна махны нийлүүлэлт хамаагүй ихэссэн ажээ. Энэ нь малчдад бэлэн мөнгө байхгүйгээс малаа их нядлах болсонтой холбоотой гэнэ.
Өмнө нь “Хүний хөгжил сан”-гаас иргэдэд сар бүр 21 мянган төгрөг олгодог байсан нь малчдад бэлэн мөнгөний шаардлага гардаггүй байсан. Таван ам бүлтэй өрх байлаа гэхэд төсөвт нь сард 105 мянган төгрөг нэмэгддэг байж. Энэ нь сарын хүнсээ базаах хангалттай мөнгө. Харин бэлэн мөнгө олгохгүй болсноор аргагүйн эрхэнд малчид малаа нядлах болов. Ингэж махны нийлүүлэлт ихэссэн нь өндөр үнээр мах худалдан авдаг нийслэлийн иргэдийн нуруун дээрх ачаанаас бага ч болов хөнгөлсөн гэдгийг наймаачид хэлж байлаа. Ченж нар махны үнэ буурахгүй байгааг нийлүүлэлт багассан, малчид малаа махлах дургүй, өсгөх хүсэлтэй цаашлаад шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбоотой гэх ар араасаа цуварсан олон шалтгаан, тайлбар хэлдэг байв. Тэгвэл эл олон шалтгааныг тэд хэлэх эрхгүй болжээ. Иргэдийн хувьд ч “Амьдрал минь одоо л нэг жигдрэх гэж байна. Өмнө нь дандаа өслөө, нэмэгдлээ л гэсэн мэдээ дуулддаг байсан бол буурлаа, тогтвортой байна гэх болж. Нэг үе үхрийн мах килограмм нь 9000 төгрөг хүрсэн. Одоо махны үнийг бууруулж чаддаггүй юм аа гэхэд тогтвортой байлгах байх” хэмээж байлаа.
Тус захад үдээс хойш махны үнэ буудаг аж. Учир нь, наймаачид өглөө эрт махаа малчдаас бөөндөж аваад 10:00-11:00 цагийн үед худалдан авагч буюу цайны газар, бусад зах, худалдааны төвийнхөн ирж шилээд авдаг гэнэ. Ингээд үдээс хойш болоход шилэгдсэн муу нь үлддэг байна. Дашрамд, “Хүчит шонхор” захад адууны мах “моодонд” орох болжээ. Энэ нь, хүйтэнд ханиад томуунд адууны мах сайн, биеийн эсэргүүцэл нэмэгдүүлдэг гэх үүднээс эрэлт нь ихэсчээ. Иймдээ ч килограмм адууны махны үнэ хониныхтой дүйцэх болжээ.
Б.Мягмаржав
Нийт сэтгэгдэл: 2
-
buurah estoi baisan bi hodoonii hynyysees tsyvtai avah gesen yamar ynetei ve? gesen 1000 t gesen 1iig avsan . daraa ni mah avah gesen hychit shonhor zah deer ochood mahaa avaad hajyygaar tsybdai yamar ynetei baina gesen 5000 t gesen mahnii chenjyyd mahiig 3000-5000 togrogoor nemj zardag baina aimaar shylaaj baina
Зочин 2012-10-29 18:18:50 202.21.106.137
(0)
(0)
-
The wicked borroweth, and payeth not again: Ps***m 37:21a KJVThe country has long facilitated this evil practice by inflating away debt, which ***lows the wicked to borrow and not repay ***l that they have borrowed. Wickedness has now multiplied to the point where people no longer even want to pay back anything at ***l. Inflation has helped destroy the mor***s of the nation, and now the nation is reaping the coeeequsncns.
Elric 2016-05-18 22:24:59 188.143.232.27
(0)
(0)
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ