Иргэдийн санал хүсэлтийг цахимаар авч, иргэдээ сонсож, тэдний асуултад хариулт өгөх “Өглөөний шинэ санаа” уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Эрчим хүчний сайд М.Сономпил, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайд Ч.Сайханбилэг нар оролцоод байгаа юм. Тэгвэл энэ 7 хоногийн буюу өнөөдрийн уулзалтад Эрүүл мэндийн сайд Н.Удвал оролцож байна. Уулзалт 8.20- 10.00 цагийн хооронд болно. Яг одоо холбогдож хүссэн асуултандаа хариулт аваарай.
Эрүүл мэндийн шинэчлэлтэй холбоотой асуултаа www.zasag.mn/live холбоосоор холбогдож мэйл, мэссэнжэр, фэйсбүүк, твиттерээр илгээж, хариулт авах боломжтой гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
WORD.MN
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.