Татвар хураалтын хэлтэс, Хууль эрх зүйн хэлтсээс татвараа төлдөггүй компаниудыг зарлав. Татвараа төлдөггүй компаниудыг царайлаг бүсгүйчүүдийн эрлэг гэгдэх Ц.Мянганбаярын "Монгол газар" компани толгой цохиж явна. Түүнийг “Зоос” банкыг дампууруулсан гэдгийг нотлож, "Монгол газар" ХК-д хамгийн их зээл олгосон нь Зоос. Иймдээ ч дампуурахаас аргагүй байдалд хүрсэн” гэж Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж мэдэгдэл хийж байсан нь саяхан.
"Алтан Дорнод Монгол" гэх компани татвар төлдөггүй байгууллагуудын жагсаалтад дээгүүр байр эзэлж байна. Монгол Улсын Засгийн газар, “Алтан дорнод Монгол” компанийн ерөнхий захирал асан С.В.Паушок нарын маргааныг Олон улсын арбитрын шүүх нэг жил гаруй хэлэлцэж байгаа бөгөөд өдий хүртэл асуудал шийдэгдээгүй байгаа.
Татварын ерөнхий газар “Жамп” ХХК-ийн ерөнхий захирал Л.Цэрэндаваагаас мөнгө салгаж авах гэж сүүлийн гурван жил хөөцөлдөж байгаа. Шүүхэд өгч, өр зээлтэй гэдгийг нь Сүхбаатар дүүргийн шүүх удаа дараа тогтоосон ч Л.Цэрэндаваа coxop зоос ч төлөөгүй явна."Монгол газар" "Алтан Дорнолд Монгол" “Жамп”, “Бөхөг” зэрэг компаниудаас гадны олны танил компаниуд татвараа төлдөггүй аж ахуй нэгжийн жагсаалтад оржээ. Нийслэлийн Татварын газар “Гүүд дор” ХХК-иас 65734.3, “Эй энд юу тур” ХХК-иас 63696.5, “Жэй ба Э” ХХК-иас 615701.5, “Зарубежводстрой монгол” ХХК- иас 762828.5, “Эм Энд жи конс” ХХК-иас 550951.6 мянган төгрөг буюу нийт 2969431.9 мянган төгрөг татварыг хурааж чадаагүй байна.
Мөн Баянгол дүүргийн татварын хэлтэс “Хулан хатан” ХХК-иас27049.8, “Тэмээн цохио” ХХК-иас 13618.2 мянган төгрөг буюу нийт 40668.0 мянган төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтэс “Рич могол” ХХК-иас 87377.7, “Уулын-эх” ХХК-иас 323448.1, “Хийморь” КАТВ-ээс 34754.2 мянга буюу нийт 464414.7 мянган төгрөгийн авлагатай ажээ.Түүнчлэн Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс “Жамп” ХХК-иас 6722860.8 “Эрдэс холдинг” ХХК- иас 1488453.5, Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтэс “Ханын материал” ХХК-иас 193013.3, Хан-Уул дүүргийн татварын хэлтэс “Бөхөг” ХХК-иас 171098.9, “Алтай гацуурт” ХХК-иас 36035.4, “Жэйдвон констракшн” ХХК-иас 77495.5 мянган төгрөгийн татварыг тус бүр авч чадаагүй байна.
Улсын төсвийн орлого хяналтын газарт “Эм Жэй Эйч” ХХК- 8164926.6, “Алтандорнод монгол” ХХК-3760590.8, “Алтандорнод монгол” ХХК-4571556.3, “Монгол газар” ХХК-385857.0, “Монгол газар” ХХК-2264682.6, “Эм Жэй Эйч” ХХК-2565328.5 мянган төгрөгийн өртэй байна.
Эх сурвалж: “Санхүүгийн Мэдээ”
Нийт сэтгэгдэл: 1
-
ene neg hugiin eriin payn duusahgui ee tatvaraas zugtaaj l huuhenddeg baih l daa
Зочин 2012-11-08 17:21:41 182.160.16.248
(1)
(0)
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ