Өнөөдөр, төрийн үйлчилгээг шинэ шатанд гаргах, төр иргэндээ үйлчлэх, төрийн үйлчилгээг чирэгдэлгүй хүртэх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын бүтцэд “Иргэдийг хүлээн авах төв” шинээр байгуулагдаж байна.
Энэхүү төв нь нээгдсэнээр, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон, харъяа хэлтэс, газруудад ирүүлсэн санал, өргөдөл, хүсэлт, гомдол, мэдэгдэл болон бусад баримт, материалыг иргэдийг хүлээн авах төвийн ажилтан хүлээн авч таны өмнөөс Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтнуудаар шийдвэрлүүлэх ажлыг гүйцэтгэх юм.
Нийслэлийн Засаг даргад хандаж иргэдээс ирүүлдэг өргөдөл, гомдлын тоо өдөрт дунджаар 5-6 байсан бол Нийслэлийн “Лавлагаа, мэдээллийн төв”-ыг байгуулж, иргэдийн эрэлт хүсэлтийг олон сувгаар, чирэгдэлгүй хүлээн авах нөхцлийг бүрдүүлснээр өдөрт дунджаар 90-91 болж өмнөх үеэсээ 16.4 дахин нэмэгдсэн судалгааг “Улаанбаатар сонсож байна” лавлгаа мэдээллийн төвөөс ирүүлсэн статистик мэдээллээс тодорхой харж болно. Иймд иргэдээс ирүүлж байгаа хүсэлт, өргөдөл гомдол саналыг хурдан шуурхай шийдвэрлүүлэх зорилгоор, иргэний өмнөөс асуудлыг нь албан тушаалтнуудлад танилцуулан шийдвэрлүүлж, эргээд иргэнд хариу мэдэгдэх үүрэг бүхий албан хаагчид энэхүү төвд ажиллах юм. Нийслэлийн иргэдийг хамгийн ихээр чирэгдүүлдэг газар олголт, барилга эхлүүлэх зөвшөөрөл, иргэний бүртгэл зэрэг нийслэлийн захиргааны чиг үүрэгт харъяалагддаг зургаан төрлийн үйлчилгээг нэг цэгт төвлөрүүлж, иргэд төрийн үйлчилгээг хурдан шуурхай авах боломжийг энэхүү төв бүрдүүлж байгаа юм. Иргэдийг хүлээн авах төв нь, Нийслэлийн төр захиргааны “Хангарьд” ордоны 1 дүгээр давхарт байрлаж байна гэж Нийслэлийн хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ