Их Монгол Улс байгуулагдсаны 806 жилийн ой, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдааны түрүү бөхөөр Увс аймгийн Давст сумын харьяат аймгийн арслан П.Бүрэнтөгс Архангай аймгийн Булган сумын харьяат Улсын заан Д.Рагчаагаар ес давж түрүүлэн 25 насандаа улсын арслан цолны эзэн боллоо. Өнгөрсөн жилүүдэд аймгийн цолноос шууд улсын арслан цолыг авч эрэмгий барилдсан хүчтэнүүд бараг үгүй аж. Тиймээс бөхийн хорхойтнуудын хувьд улсын арслан цолны болзол хангасан П.Бүрэнтөгсийг олон жил Увсын нэрийг дуурсгасан хүчтэн төрлөө хэмээн бэлэгшээж буй юм. Улсын баяр наадамд Увс аймгийн бөхчүүд ийнхүү гурав дахиа түрүүллээ. Увс аймгийн Давст сумын харьяат, “Алдар спорт” хорооны бөх тэрбээр наймын даваанд Сэлэнгэ аймгийн харьяат улсын арслан Г.Мөнхбаярыг өвдөг шороодуулж гарьд цолны болзол хангасан бол есийн даваанд улсын заан Д.Рагчаагаар арслан цолонд хүрлээ. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүлэг ногоон дэвжээнээ наадамчин олны уухай хадан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар аймгийн арслангаас улсын арслан цолонд шууд хүрлээ. Харин наймын даваа хүртэл босоо байсан улсын заан Д.Рагчаа нь гарьд цолны болзол хангаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар цолоо авлаа. Тэрбээр наймын даваанд улсын арслан Х.Мөнхбаатарыг давж, П.Бүрэнтөгсөд өвдөг шороодсоноор ийнхүү улсын их баяр наадамд үзүүрлэлээ. Өнөө жилийн улсын их баяр наадамд 500 гаруй хүчтэнүүд хүч бяр, уран мэхийг уралдуулан барилдаж, хэний ч тааварт орж ирээгүй шинэ цолтнууд төрлөө.
Нийт сэтгэгдэл: 1
-
bayar hurgii
Зочин 2012-07-13 09:41:35 140.128.28.178
(0)
(0)
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ