Монгол улсад болж байгаа хэлмэгдүүлэлтийг зогсоо хэмээн мэдэгдэж 11 ээж өлсгөлөн зарлаж байгаа. Тэгвэл өлсгөлөн зарлаад 130 гаруй цаг болсон Г.Шархүү гуайн бие өнөөдөр өглөөнөөс эхлэн эрс мууджээ. Гэнэтийн хямралаас үүдэн түргэн тусламжийн эмч нар түүний биед үзлэг хийгээд "Эрчимт эмчилгээ хийлгэх хэрэгтэй" хэмээн зөвлөсөн хэдий ч Г.Шархүү гуай эмчилгээ хийлгэхээс татгалзсан байна. Өлсгөлөн зарласан ээжүүдийн биеийн байдал хямарч байгаатай холбогдуулан энэхүү хэлмэгдүүлэлтийг нэн даруй зогсоохоор УИХ-ын гишүүд Засгийн газрын сайдууд гүйлдэж байгаа ч эрх баригчид өнөөг хүртэл гүрийсээр байгаа юм.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.