Ази тивд шайбтай хоккейгоор зэрэглэл доогуур орнууд өрсөлддөг “Challenge Cup-2013” тэмцээн Тайландын нийслэл Бангкок хотноо үргэлжиж байна. 2008 оноос жил бүр зохиогдож эхэлсэн тус тэмцээнд манай хоккейчид энэ жил амжилт дүүрэн оролцож байна. Тэмцээнд 10 улсын баг оролцож байгаагаас манай хоккейчид В хэсэгт Энэтхэг, Макао, Хонгконг, Сингапур улсын багуудтай нэг хэсэгт орсон. А хэсэгт АНЭУ, Тайланд, Малайз, Тайвань, Кувейт улсын баг багтжээ.
Манай хоккейн шигшээ баг хэсэгтээ дөрвөн тоглолт хийснээс гурван хожил, нэг хожигдолтой хэсгээсээ хоёрдугаар байраар шалгарсан. Улмаар медалийн төлөөх тоглох эрхийн төлөө эзэн орны багтай тоглож 5:4-ийн харьцаагаар ялалт байгууллаа.
Манай шигшээ багт наймын шигшээд ялагдсан Тайландын багийн хувьд хэсгийн тоглолтод Кувейт (10:0), Малайз (16:3), АНЭУ(3:2)-ыг хожиж Тайваньд 3:2-оор ялагдаж хэсгээсээ хоёроор шалгарсан байна.
Гуравдугаар сарын 16
- Монгол-Энэтхэг 20-0
Гуравдугаар сарын 18
- Монгол-Макао 6-1
Гуравдугаар сарын 20
- Монгол-Сингапур 3-2
Гуравдугаар сарын 21
- Монгол-Хонгког 3-7
Хэсгээсээ гурван хожил, нэг хожигдолтой Монголын шигшээ баг хагас шигшээд өрсөлдөх эрхийн төлөө талбайн эзэн орны багтай өнөөдөр тоглож ялалт байгууллаа.
Гуравдугаар сарын 22
- Монгол-Тайланд 5-4
Манай шигшээ баг мөнгөн медалийн төлөө Хонгконгийн багтай маргааш тоглоно. Тус багийг хожвол мөнгөн медалийн болзол хангаж “Сhallenge Cup-2013” тэмцээний цомын төлөө өрсөлдөнө. Хонгконгийн багийн хувьд хэсгийн тоглолтод манай багийг 7:3-ийн харьцаагаар хожиж улмаар АНЭУ-ын багийг 6:3-аар ялснаар хагас шигшээд шалгараад буй.
Монгол-Хонгконгийн багийн тоглолт маргааш манай цагаар 17.00 цагт эхлэх юм. Хонгконгийн шигшээ багийн хувьд “Сhallenge Cup” тэмцээнээс 2008 онд хүрэл, 2011 онд алтан медаль авч байсан байна.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ