Монголын хоккейн шигшээ баг Тайландын Бангкок хотноо болсон “Challenge cup 2013” тэмцээнээс хүрэл медаль хүртлээ. Өчигдөр болсон хүрэл медалийн төлөөх тоглолтод Монголын хоккейчид Кувейтийн шигшээ багийг 11:0-ийн харьцаатай буулгаж авлаа. Ингэснээр манай тамирчид хоккейн спортын түүхийн хуудаснаа нэгэн шинэ мөрийг бичлээ.
2008 оноос хойш жил бүр зохиогдож буй тус тэмцээнд 10 улсын баг оролцсон юм. Эдгээр багууд тав, таваараа хоёр хэсэгт хуваагдсан ба Монголын хоккейчид Энэтхэг, Макао, Хонгконг, Сингапур улсын багтай В хэсэгт сугалаа таарсан. Харин А хэсэгт АНЭУ, Тайланд, Малайз, Тайвань, Кувейт улсын шигшээ баг багтжээ.
Тэмцээний хэсгийн тоглолтууд энэ сарын 16-21-ний хооронд Тайландын нийслэл Бангкок хотын “Бангкок Арена”-д болсон байгаа. Хэсгийн эхний дөрвөн баг шөвгийн наймд шалгарах зарчмаар тэмцээн үргэлжилсэн юм. Манай хоккейчид хэсэгтээ Энэтхэгийг 20:0, Макаог 6:1, Сингапурыг 3:2-ын харьцаатай хожсон бол Хонгконгийн багт 7:3-ийн харьцаагаар хожигдсоноор хэсгээсээ хоёрдугаар байраар шалгарсан юм. Улмаар хагас шигшээд үлдэх эрхийн төлөө “Challenge cup” тэмцээний хоёр удаагийн дэд аварга, талбайн эзэн Тайландын багтай тоглож 5:4-ийн харьцаагаар ялж, харин мөнгөн медалийн төлөөх Хонгконгийн багтай хийсэн тоглолтод 4:3-ийн харьцаагаар ялагдал хүлээсэн. Ингээд өнөөдрийн тоглолтод Кувейтийн багийг илт давуу ялснаар хүрэл медалийн эзэн боллоо.
“Challenge cup”-ын аваргын төлөөх тоглолт өнөөдөр орой болно. Аваргын төлөө Хонгконг, Тайванийн шигшээ багууд өрсөлдөнө.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ