“Алтайн хүдэр” компанийн үйл ажиллагаанд ажлын хэсэг гарч хяналт шалгалт хийсэн. Ажлын хэсэг Таян нуурын төмрийн хүдрийн уурхайгаас Бургастай хилийн боомт хүртэлх 168.3 км авто замд хатуу хучилт хийгээгүйгээс, түүнчлэн уурхай, баяжуулах үйлдвэрийн тоосжилтоос Цээл сумын байгаль орчин бохирдож, хөрс бэлчээр доройтох, хүн, малын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх, авто замын осол аваар гарах үндсэн нөхцөл бүрдсэн байна гэсэн дүгнэлт гаргаж албан шаардлага хүргүүлээд байгаа билээ. Энэ удаа манай сайтын зүгээс “Алтайн Хүдэр” компаний өөрийн вэб сайтад байрлуулсан компанийн эрхэм зорилго, үнэт зүйлсийг хүргэж байна. Энд бичсэнээс харвал маш хариуцлагатай компани юм гэсэн итгэл үнэмшил төрөхүйц байгаа ч чухам ачир дээрээ ямар байж мэргэжлийн байгууллага хэрхэн дүгнэснийг зэрэгцүүлэн нийтэллээ.
“Алтайн Хүдэр” ХХК-ийн эрхэм зорилго:
Монгол Улсад уул уурхайн салбарыг хөгжүүлэх, уул уурхайн боловсруулсан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх, улмаар хүнд металлургийн цогцолбор байгуулах юм.
“Алтайн Хүдэр” ХХК-ийн үнэт зүйлс:
Ажилчид
Бид нийт ажиллагсдынхаа аюулгүй ажиллагаа, хөдөлмөр хамгаалал, хувь хүний өсөж хөгжих боломжид онцгой анхаарна.
Техник технологи
Бид байгаль орчинд ээлтэй, дэлхийн дэвшилтэд уул уурхай тоног төхөөрөмжийг ашиглаж, үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлнэ.
Байгаль орчин
Бид үйл ажиллагааныхаа бүхий л үе шатанд хүн, байгаль орчин, орон нутагт сөрөг нөлөөгүй ажиллах, байгалийн баялгийг зохистой ажиглах, экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүй, байгалийн унаган төрхийг хадгалах, нөхөн сэргээх, нутгийн ард иргэдийн уламжлалт соёл, өвөрмөц зан заншлыг хүндэтгэн, хамгаалж ажиллаж байна.
Нийгмийн хариуцлага
Бид орон нутагт чиглэсэн боловсролыг дэмжих, эрүүл мэндийн хүртээмжийг сайжруулах, дэд бүтцийн хөгжил, ажлын байрыг нэмэгдүүлэх, байгаль хамгаалал, хүмүүнлэгийн зэрэг үндсэн чиглэл, салбарын хөгжилд бодитой дэмжлэг үзүүлэх үүднээс тодорхой үе шатуудтайгаар төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.
“Алтайн хүдэр” компанид ажлын хэсгээс хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах улсын байцаагчийн албан шаардлага:
1. Таян нуурын уурхайгаас Бургастайн хилийн боомт хүртэлх 168.3 км авто замаас 2013 онд барихаар төлөвлөсөн 80 км замын эхний хэсгийг 2013 оны 06-р сарын 15-ны дотор, үлдэх хэсгийг 2013 ондоо багтааж, 2014 онд замыг бүрэн хэмжээгээр барьж ашиглалтад оруулах;
2. Авто замын хийц, технологи, трасст өөрчлөлт орсон учир өмнө хийгдсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланд нэмэлт тодотгол хийлгэх ажлыг 2013 оны 05-р сарын 01-ний дотор гүйцэтгүүлэх;
3. Таян нуурын уурхайн дотоод зам талбай, Бургастай боомт хүртэлх 168.3 км авто замын дагууд малчин айл өрхүүд олноор суурьшсан болон экологийн ач холбогдол бүхий газруудын орчимд тоосжилтийг бууруулах зорилгоор замын усалгааг тогтмол хийж байх;
4. Авто замын дагууд зэрлэг амьтдын нүүдэллэх, дамжин өнгөрөх гарцыг тодорхой судалгааны үндсэн дээр, тухайн амьтны онцлогт тохирсон байдлаар байгуулах шийдлийг тусгайлан боловсруулж гүйцэтгэх;
5. Хүдэр тээвэрлэлтийн авто замын дагуух тэмдэг, тэмдэглэгээг хүртээмжтэй болгож, авто тээврийн осол, аваараас урьдчилан сэргийлэх, жолооч чанарын ур чадварыг сайжруулах, хариуцлагыг өндөржүүлэх сургалтыг аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн хэлтэс, Тээврийн газартай хамтран 2013 оны 04-р сарын 15-ны дотор зохион байгуулах;
6. Таян нуурын уурхайн баяжуулах үйлдвэрийг 2013 оны 05-р сарын 15, шинээр барьж буй бохир ус цэвэрлэх байгууламжийг 2013 оны 06-р сарын 01-ний дотор Улсын комисст хүлээлгэж өгөх ажлыг зохион байгуулах;
8. Баяжуулах үйлдвэрээс үүдсэн тоосжилтийг тухайн газрын байгаль, цаг уурын онцлог, шинжлэх ухаан, техник, технологийн дэвшлийг ашиглан хамгийн боломжит хэмжээнд бууруулах арга хэмжээг яаралтай хэрэгжүүлэх зэрэг асуудлууд багтжээ.
Энэхүү хугацаатай үүрэг даалгаврыг хэрэгжүүлээгүй тохиолдолд уурхайн үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээг авах болсноо ажлын хэсэг уурхайн захиргаанд мэдэгдсэн байна.Шалгалтын ажлын хэсэгт Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Улсын мөрдөн байцаах газар, Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн хэлтэс, “Шинэ зууны Цээл” ТББ-ийн төлөөлөл болон сумын ИТХ, ЗДТГ, Улаанбаатар, Говь-Алтай аймаг дахь Цээл сумын нутгийн зөвлөл, орон нутгийн иргэдийн төлөөлөл багтжээ.
WORD.MN Г.Инжир
Нийт сэтгэгдэл: 4
-
"АнтаФинанс" ББСБ нь үл хөдлөх хөрөнгө, орон сууц, автомашин барьцаалж бүх төрлийн зээлийн үйлчилгээг түргэн, шуурхай, найдвартай үзүүлнэ. Утас 91910834
Зочин 2013-03-26 14:26:12 202.131.234.2 (0) (0) -
odoo amar boljdee ajilgui hulgaich nar TBB baiguullaga gej deeremiin buleg baiguulaad reket hiigeed amidardag bolj aa tiim bas eh oronch shulsee uschuulne Sda ajlaasaa garaad heden hamuudaa daguulaad TBB baiguulaad GOK-g zogssoonoo ard tumen demjeerei GOK uul uurhain company ternees bolood bii aris ungunii uvchin tusaad baina buh tembuutei ulsuudaa uul uurhain hor urshigaar bid tembuureed baina bas HIV DOX tusaad bna gesen uher mongoluud unemshine bizdee
odoo amar boljdee 2013-03-28 12:12:41 202.21.111.10 (0) (0) -
hehe m***iin hulgaich nar m*** hulgailah hetsuu bolood irheer “Шинэ зууны Цээл” ТББ baiguulsan gesen odoo ta nar GOK Mongolrostsevmetiig zogsootsgoo
“Шинэ зууны Цээл” ТББ 2013-03-28 12:14:44 202.21.111.10 (0) (0) -
SAIN BAIS TSGAANA UU TANAI BAIGUULAGT AJILD ORMOOR BNA
BATIREEDVI 2013-03-29 02:07:53 202.21.96.158 (0) (0)
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.