“Алтайн хүдэр” компанид иргэд гомдол гаргасны улмаас шалгалтын хэсэг байгуулж тус компанийг хууль зөрчсөн үйл ажиллагаа, байгаль экологид халгаатай үйлдвэрлэл явуулж байгааг нотлон албан шаардлага хүргүүлсэн билээ. Гэтэл
“Алтайн Хүдэр” компани үүрэг даалгавар болгосон эхний 80 км замаа тавьж эхлэх биш харин ч тээвэрлэлтийн тоогоо нэмсэн аж. Зам барих гэрээгээ Аймгийн засаг даргатайгаа тохирч сунгасан тухай яриа ч нутгийн иргэдийн чих дэлсэх болсон гэнэ. Хавар цаг, дээрээс нь Алтайн хүдэр тээвэрлэлтийн тоогоо нэмсэн учраас тоос гэдэг зүйл хэрээс хэтэрч малчид өглөө бүр малынхаа нүдийг угаахгүй бол нүдрүү нь тоос чигжээд харж чадахгүйд хүрдэг болсон ажээ. “Алтайн Хүдэр” компани мэргэжлийн байгуулагын шаардлагыг хэзээ биелүүлэх бол гэсэн нутгийн иргэдийн хүлээлт талаар болж байгаа учраас дахин мэргэжлийн байгуулагуудад хандах, зам тавих ажлаа хойшлуулсан эсэхийг тодорхой болгох хүсэлтэй байгаагаа хэлж байна.
WORD.MN Б.Бүжүүлэй
Нийт сэтгэгдэл: 1
-
Zamaa tavikhgui bol baig*** suirlee. Nutgiin udird***uud khakhuul avakhaa boliochee
zochin 2013-04-02 17:50:28 202.126.91.159 (0) (0)
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.