Өвөрмөц сайхан хоолойгоороо олны танил болсон телевизийн чадварлаг
хөтлөгчдийн нэг бол Г.Оюунбат билээ.Өөрийн бие даасан уран бүтээл “Сэрж буй Монгол”, Монголын нууц товчоог CD хэлбэрт оруулж худалдаанд гаргасан гээд үргэлж шинийг санаж сэдэж явдаг залуу. Сонирхуулж хэлэхэд хөтлөгч Г.Оюунбат СТА, дуучин Г.Эрдэнэтунгалаг нар Сэлэнгэ аймгийн Зүүн-Хараа хотод хэсэг хугацаанд нэг ангид сурдаг байжээ. Зах зээлийн эдийн засагт хөл тавьж байсан 90-ээд оны дунд үе гэхээр тухайн үед амьдрал ямар байсныг бүгд санах биз ээ. Зүүн-Хараа хотын галт тэрэгний буудал дээр ирээдүйд нэг нь чадварлаг хөтлөгч нөгөө нь алдартай дуучин болохоо зүүдлээ ч үгүй хоёр тамхи ширхэглээд, хуушуур зараад гүйж явсан гэдэг. Хөтлөгч Г.Оюунбат тамхи ширхэглэдэг харин дуучин Г.Эрдэнэтунгалаг банштай цай зардаг байж. Галт тэрэг ирмэгц голоор нь явж бизнесээ хийх бөгөөд “Эрка тэнд хуушуур авна гэж байна”, “ Хүүе, тэр хүн тамхи авна гэнэ” гэсээр зогсоолын 30 минут нүд ирмэхийн зуур өнгөрдөг байсан гэнэ. Юмаа зарж дуусаад вокзалын модон сандал дээр зэрэгцэж суугаад орлогоо тоолох 5-р ангийн хоёр өдгөө ч сайхан найзууд хэвээрээ. Дашрамд дурдахад дуучин Г.Эрдэнэтунгалагын анхны хайр нь хөтлөгч Г.Оюунбат бөгөөд банштай цайгаа зарахаар явахдаа түүнд зориулан амихандаа гоёдог байсан гэнэ лээ. Өдгөө ард түмний хайр хүндэтгэлийг хүлээн гялалзаж яваа хоёр одын өвөрмөц сайхан хоолой тухайн үед Зүүн-Хараа өртөөн дээр түр амсхийх галт тэрэгний зорчигчдын чихэнд цангинаж байсныг хэн тааварлах билээ. Амьдрал гэдэг баян, хичээсэн хүнд өгөөмөр юм даа.
WORD.MN Ш.Хишгээ
Нийт сэтгэгдэл: 4
-
хөөрхөн юм аа
Зочин 2016-05-05 11:54:53 202.179.31.77
(0)
(0)
-
Төмөр замийн гурван угсармалаас гаралтай*** мөнхжаргал, ландага батцэнгэл гэж хоёр***дартай эр бий. Ландага нь аяга хоолноос болж төрсөн эх рүүгээ зуудаг нохой тавьж явсан бол мөнхжаргал н барйнийхаа залуухан хөвгүүнийг шоронгийн гаж сонирхлоос болж татаж чангаагаад энэнээсээ болж*** мөнхжаргал нэр авсан хүн байгаан
Зочин 2016-05-05 15:04:20 139.5.218.165
(0)
(2)
-
Өөрийн хөдөлмөрөөр олсон мөнгө амттай мундаг хүүхдүүд байж дээ
Зочин 2016-05-05 17:37:30 103.57.95.229
(0)
(0)
-
MANAI SAITUUDAD IIMERXUU SAIXAN ZUIL BICHIJ BAIBAL MUN DOGI OO
Зочин 2016-06-10 18:48:26 59.153.115.18
(0)
(0)
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ