“Моннис”-ын охин компаний захирлууд суудал булаацалдан зодолдож нэгнийгээ гэмтээжээ

Үнэлэх
(0 үнэлгээ)

Олонд алдартай “Моннис” групп нь олон охин компанитай. Эдгээрээс “Эрчим Концерн”-ий гүйцэтгэх захирал С.Ч болон “Майнс АП” компаний гүйцэтгэх захирал Ч.Ч нар Моннис бюлдингид оффисын өрөөнд суух байршил буюу ширээ сандал булаацалдан зодолджээ. Энэ зодооноос болж илүү гэмтсэн нь группын ТУЗ-ийн гишүүн Ч-гийн хүү гэнэ. Гаднаас нь харахад насанд хүрсэн хүмүүс суудал булаацалдан зодолдсон мэт боловч цаагуураа компаний удирдлагуудын хамаатан садангууд болон бусад ажилтнуудын хоорондох зөрчилтэй холбоотой бололтой. Ширээ сандал нь ердөө шалтаг биз. Зодуулсан гэх Ч.Ч нь бэртэл авч бүр Солонгосд эмчлүүлээд ирсэн бол нөгөө гүйцэтгэх захирал бас л гэмтэж бэртсэн гэжээ. Тухайн үед “Майнс АП”-ынхан нүүж ирсэн, эрчмийн компани нь тендерт орохоор бичиг баримтаа бэлдэж байсан гээд нэлээд бужигнаантай байжээ. Нэг өрөөнд хуралдах олон захирлуудын суудлын байршлийг “Моннис Пропертиз”-ынхан гаргасан ч Ч.Ч-г миний суудлыг чөлөөлж өг гэхэд эрчмийн захирал нь тэр хувиараа эхлээд үзүүлж харуул гэснээс маргаан эхэлжээ. Мөн эрэмбээрээ ч энд суух учиртай чи тэр Алтан, Ганзориг захирал нарын тэнд очиж суу гэжээ. Эрчмийн захирал нь насаар ахмад бараг аав шиг нь хүн гэнэ. Тэрээр “…Ч гэнэт уурлаад зөнөж байгаа хөгшин, мэдрэл муутай юм уу гээд дээрэлхүү өнгөөр бос гэсэн…би өөрөөсөө ахмад хүнийг ингэж болохгүй, чамаас өмнө энэ компанид ажиллаж байсан гэсэн” хэмээн мэдүүлсэн. Харин гэмтсэн захирал нь эрчмийн захирлыг эхэлж өшиглөсөн гэжээ. Тэд эхлээд өрөөнд зодолдоод дараа нь аваарын шат руу орж ахин зодолджээ. Зодооныг салгах үеэр хоёр компаний ажилтнууд өөрсдийн захирлуудаа өмөөрч бас гар зөрүүлэх дөхжээ. Эрчмийн  Батбаатар нь “Майн АПС”-ын Ачитыг зүгээр байгаарай чамайг гараад зодно шүү гэсэн гэнэ. Зодооны маргааш нь ТУЗ-ийн гишүүний хүү эмчлүүлэхээр Солонгос ниссэн бол нөгөө захирал нь ч мөн эмнэлэгээр явжээ.  Эрчмийн захирал нь “Моннис”-д ажилладаг удирдлагуудын хамаатнуудтай нэлээд тулдаг эр гэнэ. Өмнө нь дээд удирдлагад ажилладаг Баяраа гэдэг хүний хүүхэд болох ажилтан залууг машины урд талын суудалд суулаа хэмээн ухамсрын шанаа өгч байсан тухай яриа энэ зодооны дараа дэгдсэн байна. ТУЗ-ийн гишүүний дүү болох ерөнхий менежер лүү тооны машин шидэж байсан гэнэ. Ерөнхий менежер тэр дороо ахдаа хэлэхэд тэрээр эрчмийн захирлыг дуудан “…дахин ийм асуудал гаргаж болохгүй,  та компанид өөрийн хүсэлтээр ажиллаж байгаа, бид хүчээр ажиллуулсан зүйл байхгүй. Үнэхээр хамт олонтойгоо нийлээд ажиллаж чадахгүй бол ажлаа өгч болно” гэж хатуу сануулж байжээ.

WORD.MN

Нийтэлсэн: 2016-09-05 19:53:27

Нийт сэтгэгдэл: 1

  • Зочин

    ed yu ch hj chadn shuu

    Зочин 2017-06-28 19:28:27     202.21.106.126          (0)       (0)

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.