Зэвсэгт хүчний 98 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас цэрэг, спортын ‘’Дөл’’ тоглолтыг амжилттай зохион байгууллаа. Тэмцээний нээлтийн арга хэмжээнд дүүргийн ЗДТГ-ын дарга Б.Амартүвшин, Цэргийн штабын дарга Т.Амартогтох, Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагч Ж.Мөнхбаяр, 084 дүгээр ангийн удирдлагууд болон албаны бусад хүмүүс оролцсон юм.
Дүүргийн Засаг даргын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг энэхүү тэмцээнд дүүргийн 13 ерөнхий боловсролын сургуулийн 100 гаруй ахлах ангийн сурагчид оролцож авхаалж самбаа, хурд хүчээ сорьсон байна.
Дашрамд, ахлах ангийн сурагчид гранат, жагсаал, 16-н тоот дасгал, буухиа гүйлт, хууль, ханийн сонин зэрэг нийт 9 төрөлт тэмцээнээр өрсөлдөж шилдгүүдээ шалгаруулсан юм. Тэмцээний тэргүүн байрыг 79 дүгээр сургуулийн баг тамирчид эзэлсэн бол 133 дугаар сургуулийг сурагчид удаалжээ. Харин гутгаар байранд 102 дугаар сургуулийн баг тамирчид орсон байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ