Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Олон нийттэй харилцах хэлтсийн ажилтан Н.Өсөхбаяраас дараахь тодруулгыг авлаа.
-Иргэд жилд нэг удаа Эрүүл мэндийн даатгалын сангаас олгох тодорхой тусламж үйлчилгээнүүдэд заасан хөнгөлөлт эдэлдэг, улсын болон хувийн эмнэлэг, амралт сувиллын газраар зөвхөн ахмадууд л үйлчлүүлэх эрхтэй гэсэн нийтлэг ойлголттой байдаг. Залуус ч жилд нэг удаа амралт сувиллын газарт хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх эрхтэй талаар дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?
-Монгол Улсын иргэн бүр эрүүл мэндийн даатгалд албан журмаар заавал даатгуулах ёстой. Та даатгалын шимтгэлээ төлснөөр жилд 2 сая төгрөг хүртэлх даатгалын тусламж, үйлчилгээ авах боломжтой. Түүнээс гадна нэмээд өндөр өртөгт мэс заслын тусламж үйлчилгээ, хорт хавдрын хими туяан эмчилгээ авч болно. Энэ нь эрүүл мэндээс үүссэн ямар нэгэн санхүүгийн эрсдэл гарахад эргээд илүү чанартай, боломжийн тусламж үйлчилгээ үзүүлнэ гэсэн үг. Хэвтүүлэн эмчлэх, амбулатори, оношилгоо, өдрийн эмчилгээ, хорт хавдрыг хөнгөвчлөх хими туяан эмчилгээ, эмийн үнийн хөнгөлөлт, рашаан сувилал, сэргээн засах, өндөр өртөгтэй мэс заслын тусламж үйлчилгээ гэх мэт 16 төрлийн тусламж үйлчилгээ авах боломжтой байдаг. Мөн даатгуулагч төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд 300 мянган төгрөг хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад 175 мянган төгрөгийг өвчтний оношийн бүлгээс хамааран ЭМД-ын сангаас төлнө. Өөрөөр хэлбэл, ЭМД-ын шимтгэл төлдөг даатгуулагч иргэд аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг бүсийн оношилгоо, эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд тусламж, үйлчилгээний зардлын 10 хувийг, төв болон тусгай мэргэжилийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд үйлчилгээний зардлын 15 хувийг өөрөө хариуцан төлнө. Рашаан сувивалд нас харгалзахгүйгээр сувилуулах боломжтой. ЭМД-ын сангаас 110 мянган төгрөг төлнө.
-Бага насны хүүхдээ харж буй ээжүүдийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төрөөс хөнгөлдөг. Уг хөнгөлөлтөд зөвхөн ээжүүд л хамрагддаг уу?
-Бага насны буюу 0-2 хүртэлх насны хүүхдээ харж буй эх, эцгээс гадна тэтгэврийн мѳнгѳнѳѳс ѳѳр орлогогүй ахмад настан, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн, хүүхдээ хоёр /ихэр бол гурав/ нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эх /эцэг/, хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч, ял эдэлж байгаа ялтан зэрэг иргэдийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төр хариуцдаг. Эдгээр иргэд хэвтэн эмчлүүлж байгаа тохиолдолд хамтын төлбөр 10, 15 хувиа төлөхгүй. Эрүүл мэндийн даатгалын сангаас төлнө. Хувийн эмнэлэгт хэвтсэн тохиолдолд суурь тарифыг 175 мянган төгрөгөөс эхлэн, тухайн эмнэлгийн төлбөрийн үнээс хасаж тооцож санхүүжилт олгодог. Улсын эмнэлэгт улиралд 165 мянган төгрөг хүртэлх оношилгоо, шинжилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас олгож байна. Нэг удаагийн олон шинжилгээ хийлгэх, эсвэл хэсэгчлэн үзүүлж болно. Мөн өдрийн эмчилгээ авсан тохиолдолд тодорхой хувийн зардлыг нь олгоно.
-Иргэд эрүүл мэндийн даатгалаараа ихэвчлэн хөнгөлөлттэй эм авдаг. Харин өндөр өртөгтэй мэс заслын хөнгөлөлт авч чаддаггүй гэж шүүмжилдэг?
-Эрүүл мэндийн даатгалын сангаас 2019 онд даатгуулагчдад олгох зайлшгүй шаардлагатай эмийн үнийн хөнгөлөлтийн зардалд 33,9 тэрбум төгрөгийг төсөвлөж улсын хэмжээнд 1017 эрүүл мэндийн даатгалын гэрээ бүхий эмийн сангаар дамжуулан шинэчилсэн жагсаалтаар хөнгөлөлттэй эмийг олгож байна. Мөн 170 ерөнхий нэршлийн 812 худалдааны нэрийн эмийг хөнгөлөлттэй олгохоор баталж, насанд хүрэгчдийн 170 ерөнхий нэршлийн 630 гаруй худалдааны нэрийн эмэнд 20-80% хүртэл, хүүхдийн зайлшгүй шаардлагатай 59 ерөнхий нэршлийн 170 гаруй эмэнд дунджаар 50%-80% үнийн хөнгөлөлт үзүүлэхээр болсон. Үүнээс гадна өндөр өртөгтэй мэс засалд хэрэглэх хэрэгслийн санхүүжилтийг Эрүүл мэндийн даатгалын сангаас олгож байна. Тухайн өвчтөний мэс заслаас шалтгаалан санхүүжилт адилгүй. Иргэний мэс заслын төлбөрийн 75 хувийг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргах бол 25 хувийг даатгуулагч төлнө.
-Эрүүл мэндийн даатгалын хураамж жилд 38.400 төгрөг болж нэмэгдсэн ч иргэдийн хувьд эмнэлгийн үйлчилгээнд сэтгэл хангалуун бус байх нь бий?
-Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ хувиараа төлдөг бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэг хувь буюу сарын 3200 төгрөг жилийн 38400 төгрөгийг төлж байгаа. Ингэж төлсөнөөр даатгуулагч жилдээ 2 сая төгрөг хүртлэх тусламж үйлчилгээ дээрээс нь өндөр өртөгтэй зарим, тусламж үйлчилгээ хорт хавдрын зарим тусламж, үйлчилгээ авах эрх нь нээгдэж байгаа. Иргэдийн хувьд эрүүл мэндийн даатгалаа тѳлсѳн ч хангалттай үйлчилгээ авч чадахгүй байна гэх гомдол ирүүлдэг. Бид цаг тухайд нь дээрх мэдээллийг хүргэж, тусламж үйлчилгээний талаар мэдээлдэг. Эрүүл мэндийн даатгалын хураамж нэмэгдсэн боловч иргэд сардаа 3200 тѳгрѳгийн шимтгэл тѳлснѳѳр дээр дурдсан үйлчилгээг авч, Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт олгодог гэсэн үг. Ѳѳрѳѳр хэлбэл, эмнэлгийн тусламж үйлчилгээний зардлын тодорхой хувийг иргэд хэмнэж байна.

A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ