Нийслэлийн оюутны спортын наадмын шатрын тэмцээн “Хос мастер” клубт хоёр дах өдрөө үргэлжилж байна.Тэмцээнд 16 их, дээд сургуулийн эрэгтэй 40, эмэгтэй 31, нийт 71 оюутан тамирчин оюун ухаанаа сорин өрсөлдөж байгаа бөгөөд олон улсын их мастер 2, ОУМ 1, ОУШХМ 3, спортын мастер 8, дэд мастер 8 оролцож байгаа нь тэмцээний чансааг харуулсан томоохон үзүүлэлт юм. Швейцарь системээр 7 өрөг наадах тэмцээнд 5 өргийн дараах байдлаар эрэгтэйчүүдээс дэд мастер Б.Өлзийбаяр, ОУИМ Ц.Батчулуун, дэд мастер Б.Ариунбүүвэй, дэд мастер Б.Мөчрөө нар тус бүр 3,5 оноотой, эмэгтэйчүүдээс ОУИМ Т.Батчимэг, ОУМ Д.Янжиндулам, ОУШХМ У.Лхамсүрэн, спортын мастер Ө.Нямтуяа нар мөн 3,5 оноотойгоор ангилал тус бүртээ тэргүүлж эхлээд байна. Тэмцээнийг Нийслэлийн Биеийн тамир, спортын газар, Монголын оюутны спортын холбоо, Монголын шатрын холбоо хамтран зохион байгуулж байгаа ба нийслэлийн шилдгүүд аймгуудын бүсээс шалгарсан шатарчдын хамтаар Монголын оюутны спортын III наадмын шигшээ тэмцээнд оролцох эрхээ авна. Тэмцээний дүн маргааш гарна гэж Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас мэдээллээ.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ