Ардчилагч нэртэй олигорхиуд нэр дэвшигчдийн тэргүүн эгнээнд жагсчээ

Үнэлэх
(0 үнэлгээ)

Ардчилсан намаас УИХ-ын 2012 оны сонгууль намаа өнгөлж орох улстөрчдийн хэн нь хэн бэ. Өнгөрсөн цаг хугацаанд ардчиллыг дор бүрнээ ашигтайгаар “наймаалцаж” чадсан тэд өдгөө эрх мэдлийнхээ хил хязгаараас биднийг дэргэдээс минь бус дээрээс минь өнгийж хардаг болсон. Тэгсэн атлаа УИХ-ын сонгууль болохоор нэг ч удаа ээлж солиогүй лидер нь бахь байдгаараа худлаа яриад гараад ирдэг. Эцсийн дүндээ тэдний өнгөрсөн 20 жилийн хугацаанд хийж хэрэгжүүлэн гавьяа нь зөвхөн тухайн хувь улстөрчийн амьдралын огцом өөрчлөлтөд хамаарах нь бий. Тэд л ардчиллыг өмчилч, ашиглаж, үр ашгийг нь хүрт гэж буй. Харамсалтай нь тэд тэр бүх боломжийг олгосон ард олондоо өнөөдөр бүсээ чангалахыг шаардаж байгаа. УИХ-ын мөрийн хөтөлбөрийнх нь үндсэн санаа энэ. Тэгвэл ядарсан иргэддээ бүсээ чангалж, зориг тэвчээртэйгээр өлсч сурахыг зааварлаж байгаа тэдний амьдралд тэгвэл бүсээ чангалах шаардлага бий юу. Дараах байдлаар хөлжиж бэлжиж, хууль бус үйл хэрэгт хутгалдаж, хувиа бодож улсын хөгжлийг орхигдуулчихаад шүү. Үүнийг “Шударга нийгмийн шударга бус хуваарилалт” гэж болно. Аль эсвэл “Ардчиллынхны адармаатай “но”-нууд ч хэмээн нэрийдэж болох юм. Юутай ч удтал хөлөө жийлцсэн АН-ынхан тойрог мандатаа хувааж УИХ-ын сонгуульд нэр дэвших дүүрэг орон нутгаа зоож авчээ.
1.    Н.Алтанхуяг: Тэр өнгөрсөн хугацаанд гурван ч сайдын алба хашсан. Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд, Сангийн сайд, Тэргүүн шадар сайд. Цаашид энэ намтар нь улам бүр зузаарна уу гэхээс өнөөдрөөр хаагдана гэж байхгүй. Тэргүүн шадар сайд байхдаа “Мах экспорт” компанийнхаа шугамаар нөөцийн мах бэлтгэж чамгүй их ашиг хүртсэн. Сурагчдыг витаминжуулах болохоор “Хаан жимс” компанийнхнаа чацарганыг шахчихдаг. Мөн “Ардчилсан холбоо эвсэл”-ийн Засгийн газрын үед бүхий л эм, эмнэлгийн байгууллагыг тоног төхөөрөмжөөр хангадаг байсан  төрийн өмчит “Эмнэлгийн техник” компанийг өөрийн болгосон. Ингэж эрх мэдлийнхээ  аагийг өөрт ашигтайгаар эргүүлж чадсан тэрбээр өдгөө УИХ-д нэр дэвших хүсэлтэй намынхаа нөхдөөс эхний удаад 50 сая, дараа нь дахиад 100 саяыг нэмж нэхэх болсон. Мөн нам бусчуудад болон намынхаа олигархиудад УИХ-д нэр дэвших суудлыг тэрбум төгрөгөөр зарж буй. Хамгийн сүүлд гэхэд хувьдаа МУИС-ын газраас хумсалж байгуулсан “Титаник” баарны эзэн гэдэг нь тодроод байгаа. Энэ мэт нуугдмал хөрөнгө хэр их байгааг төсөөлөх аргагүй.
2.    Б.Баабар буюу Б.Батбаяр: Сангийн сайдаар ажиллах хугацаандаа Монголын банкны салбараар жинхэнэ гараа угаасан нэгэн. Үүнийхээ үр шимээр өнөөдрийг хүртэл “Бодь” группын эздээс нөхөрлөлийн алтан утсаа тасалж чаддаггүй. Түүнчлэн Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг хамгийн их хөшүүрэгдэж, хөрөнгө оруулагч талын ашиг сонирхлоор лобби үүсгэсэн эр.
3. Х.Баттулга: Түүнийг өнөөдрийг хүртэл монголчууд “Биднийг ходоодоор минь атгаж байгаа адтай эр” хэмээн боддог байсан. “Талх чихэр”, “Мах импекс” гээд улсын үнэ цэнэтэй аж ахуйн нэгж бүхнийг “Ардчилсан холбоо эвсэл”-ийн үед өөрийн болгосон болохоор тэр. Мэдээж “Баянгол” зочид буудалд бол өдгөө жирийн иргэн шагайх ч эрхгүй болсон нь тодорхой. Түүнчлэн түүнийг нэрэн дээрээ шударга болж хашгирдаг ч нэдэр дээрээ худлаа эр болохыг нь харуулах баримт бол Төгрөг нуурын нүүрсний ордын лицензийг эзэмшигч гэдэг мэдээлэл нь. Улмаар тэрбээр “Монголын баялаг харийнхны, тэр дундаа хятадуудын мэдэлд очлоо” хэмээн бусдаас чанга хашгирдаг хэрнээ Төгрөг нуурын хүрэн нүүрсний орд газрын ашиглалтын лицензийг хятадуудад өгөхөөр нууц гэрээ хийсэн. Энэ бол талх, мах, гурил гээд монгол хүний ходоодыг захирч, үнийг нь хөөрөгдөж суудаг тэрбээр их удалгүй Монголын баялагт эзэн сууж, захирахын эхлэл. Үүгээр ч зогсохгүй 17 чингэлэг спиртийн хэргээс хойш улам ихээр хөлжиж баяжсан тэрбээр Оюутолгой, “Петрочайна” зэрэг гадаадын томоохон компаниудын хятад ажилчдыг оруулж ирдэг “Caml” компанийн эзэн. Тэрбээр энэ бүх будилаан, булхайгаа нууж, бусдыг “ангуучлах”-ын тулд “С1” телевиз болон “Ардчилал”, “Монголын мэдээ” гэсэн хоёр өдөр тутмын сонин эзэмшдэг.
4. С.Баярцогт: Нэгэн цагт “Би авлига аваад байх шаардлагагүй. Жилдээ тэрбум гаруй төгрөгийн орлоготой хүн” хэмээн УИХ-ын танхимд чанга дуугарсан түүнийг “М-Си-Эс” компанийн охин компани болох “Спирт бал бурам”-ын хувьцаа эзэмшигч гэдгийг нь иргэд төдий л мэддэггүй. Түүнчлэн төрөөс зарласан тендер бүрт дээрх группын ялалт байгуулдаг зуршлынх нь ард С.Баярцогт гишүүн байдаг гэдэг. Мөн тэрбээр Сэлэнгийн төмрийн ордын лицензийг эзэмшдэг. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг өнөөдрийг хүртэл магтаж, үйл ажиллагааг нь ил цагаан дэмждэг байр суурийнх нь цаана өөрийнх нь хоолны бизнесийн эрх ашиг нуугддаг гэх яриа бий. Тодруулбал, тэрбээр “Нодамс” сүлжээнээс хувь эзэмшдэг бөгөөд уг компани нь “Оюутолгой” компанийн хоолыг нийлүүлдэг юм. Мөн Сэлэнгийн Цагаан нуурын сангийн аж ахуйг хувьчилж аван “Төвхөнхан” компани болгон ажиллуулж байгаад гадныханд худалдсан. Нэг ёсондоо Монголын хамгийн том сангийн аж ахуй түүний гараар орон гадаадынхны мэдэлд газартайгаа, техниктэйгээ, хүнтэйгээ, үр тариатайгаа очсон гэсэн үг. 
4.    Г.Батхүү: “Иргэд ядуу байна. Эрх баригчид тэднийг хайрлахгүй байна” хэмээн улстөрждөг атлаа шатахууны үнийг хууль бусаар нэмдэг импортлогчдын нэг нь яах аргагүй Г.Батхүү гишүүний “Шунхлай” компани. Тэрбээр монголчуудын сэтгэхүйг архиар захирдаг “АПУ” компанийн эзэн бөгөөд “Ухаа худаг” нүүрсний уурхайн хамгийн том хөрөнгө оруулагч. Түүнчлэн Өмнөговийн нүүрсний ихэнх хэсгийг Хятад руу зөөвөрлөж буй “SANTRANS” гэх компани бас л түүнийх. Дээр нь 29.7 сая тонн нүүрсний нөөцтэй Баянтээгийн нүүрсний ордын лицензийг эзэмшдэг. Товчхондоо Х.Баттулгын нэгэн адил Г.Батхүүд байхгүй зүйл байхгүй. “NTV” гэсэн хувийн телевиз, www.mass.mn  гэсэн сайттэй гэх мэтээр тоочвол барагдахгүй.
5.    Д.Бат-Эрдэнэ: “Ажнай” корпорацийн ерөнхийлөгч түүний мэдэлд Өмнөговь аймаг бүхэлдээ багтдаг гэвэл худлаа болохгүй. Хөлдөө 5000 долларын гутал углаж, хувийн усан онгоцоороо гадаад далайгаар аялж, нисдэг тэргээрээ орон нутгаар зочилж, хувийн онгоцоороо хилийн чинад руу нисдэг түүний тансаглал гэж тамтаггүй. Жирийн иргэний хувьд нүд ангаймаар. “Тавантолгой” компанийн цорын ганц хувь эзэмшигч тэрбээр улсад их хэмжээний татварын өртэй ч төлж байсан удаагүй. Хэрэг нь хэзээ ч шийдэгддэггүй. Үйлдвэр, комбинатын бүхий л үйлдвэрийг цэнхэр тасалбараар үнэгүй шахам авчихсан. Хамгийн сүүлд Нүхт цогцолборыг долоон тэрбум төгрөгөөр худалдаж аваад байгаа. Түүнчлэн “Тавантолгой” компанийн хувьцааны ханшийг зохиомлоор хөөрөгдөхийн зэрэгцээ жирийн хувьцаа эзэмшигчдийнхээ хувьцааг луйвардаж байгаа тухай будилаан бий. Гэсэн ч тэр төлөөгүй татвартаа хариуцлага хүлээдэггүйн нэгэн адил хариуцлага хүлээсэн удаа үгүй. Сүүлийн үед эрх мэдэл, эд хөрөнгөтэй хүн хэвлэлтэй байхгүй бол болохгүй нь гэж үзсэн бололтой “Үндэсний мэдээ” сонин болон, “Эх орон” телевизийг хувьдаа авсан.
6.    Лу. Болд: “Ардчилсан холбоо эвсэл”-ийн Засгийн газрын үед Сэргээн босголт банкийг зохиомлоор дампууруулж, Голомт банкны хөрс суурийг баталгаажуулсан түүний оролцоогүй будилаан гэж бараг л байхгүй. Ашигт малтмал, газрын тосны газрын дарга байхдаа хавь ойрынхоо ах дүү, хамаатан садан, ашиг хуваагч нартаа Монголын үнэ цэнэтэй ордуудын лицензийг шилжүүлж дөнгөсөн. Үүнийх нь балгаар түүнээс ажлыг нь авсан Ашигт малтмалын газрын дарга олонд хангалттай ихээр чичлүүлсэн. Мөн Голомт банкныхаа хадгаламж эзэмшигчдийн мөнгөөр олон улсын бирж дээр тоглож, хөрөнгө зоорио нэмдэг. Өөрийнх нь мэдэлд стратегийн ач холбогдол бүхий хэд, хэдэн нүүрсний орд байгаан дээр www.news.mn сайт, “Eagle” болон Боловсрол телевиз, Ардын эрх сонинг эзэмшдэг. Л.Болд гишүүний хувьд төрийн өмч дээр өөрийн хөрөнгөө босгон онцгой чадвартай гэхэд нь Боловсрол телевиз дээр ч гэсэн хэрэгжсэн. Улсын хөрөнгөөр анх байгуулж, боловсролын чиглэлийн төсөл хэрэгжүүлэх зориулалтаар Монголын үндэсний олон нийтийн телевизтэй дүйцэхүйц цацалттай байхаар байгуулсан уг телевизийг “Бодь” өдгөө чимээгүйхэн шиг өөрийн болгочихоод байгаа.  Мөн цахим үнэмлэх хэвлэх эрхийг Ардчилсан намын дарга Н.Алтанхуягаас ямар ч өрсөлдөгчгүй авсан тэрбээр санхүүжилтийг нь банкныхаа шугамаар өнгөрсөн хугацаанд хэд, хэд эргэлдүүлж ашиг хүртсэн. Энэ нь цахим үнэмлэхийн хэвлэлт хойшлох шалтгаан болсон.
7.    Ч.Сайханбилэг: УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэгийн хувьд гадныхны дэмжлэгээр Америкт суралцсан. Тийм ч учраас Монголд цөмийн хаягдал булшилж, Америкийн цэргийн бааз байгуулах ажлыг хоёр гараа өргөн дэмждэг. Болж өгвөл хөлөө өргөхөд ч бэлэн байгаа нэгэн. Түүнчлэн дотны анд С.Баярцогтынхоо хамтаар “М-Си-Эс” группээс хувь эзэмшиж, тэдний лоббиг Монголын төрд хийдэг. Тодруулбал, уг группын охин компани болох “Скайнетворк”-оос хувь эзэмшдэг бөгөөд энэ компани төрөөс зарласан шилэн кабель тавих бүхий л тендерт ялалт байгуулдаг зуршилтай. Мөн тус группын худалдаж авсан “Шууд” телевизээс ч тэр хувь эзэмших болсон. Өөр нэг дадал зуршил нь Монголын залуучуудын холбоог эрх мэдлийнхээ атгаас энэ яваа насандаа гаргахгүй гэсэн бодлого. Тэгсэн хэрнээ уг холбоогоор хэзээ ч ажил хийлгэдэггүй. Зөвхөн өөрийнхөө хүнийг л Ерөнхийлөгчөөр нь томилж, зүгээр суулгахыг чухалчилдаг.
8.    Д.Зоригт: УИХ-ын хамгийн их хөрөнгөтэй буюу 30 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгөтэй гишүүн. Олигархиудын олигархи ч гэж хэлж болно. “Монгол шуудан” банкны хадгаламж эзэмшигч болох олон зуун хүнийг хохироосон өнөөдрийг хүртэл хариуцлага хүлээгээгүй. Мөн уг банк нь дампуурах болохтой зэрэгцээд тэрбээр асуудлыг дарчихсан. Харин өнөөдрийг хүртэл хувьцаа эзэмшигчид нь гомдол гаргасаар байгаа ч олигархиудын олигархийг дийлж гарахгүй гэдэг нь тодорхой болчихоод буй.
9.    З.Энхболд: Өөрийнх нь яриагаар бол Монголын хамгийн шударга гишүүн. Гэсэн ч тэрбээр Төрийн өмчийн хорооны даргаар ажиллах хугацаандаа ардчилсан хүчний лидерүүдийн хөрөнгөжих эхлэлийг тавьж өгсөн. Тийм ч учраас бүгдээс нь ач нэхэж, хааш нь ч хөдөлгөдөггүй. Мөн бүгдийнх нь ард нуугдаж буй “но”-г мэддэг учраас бараг л харцаараа захирдаг. Өөрөө ч тэр тэдний дундаас хоосон хоцроогүйгээр барахгүй 10 давхар Геологийн төв байрыг бүхэлд нь хувьдаа авчихсан. Түүнчлэн н.Бат-Орших гэх сонгуулийн менежер залуугаараа дамжуулан алтны хууль бус наймаа эрхэлдэг. Хууль ёсны бус хууль бус наймаа шүү.
10.    С.Эрдэнэ: Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллах хугацаандаа мөнгөөр нь гараа угаах шиг болсон. Хэрэг нь илэрч, асуудал үүсэхтэй зэрэгцээд өөрийгөө хамгаалах улс төрийг идэвхжүүлээд эхэлдэг. Түүнчлэн шорон оронгоор орж, гарч, хүн амины хэрэгт холбогдож байсан тэрбээр саяхан УИХ-аар хувийн сургуулиудын улсын мөнгөөр дэмжих хууль батлуулахаар багагүй хилэгнээд авсан. Учир нь, тэрбээр хувьдаа “Гурван эрдэнэ” гэдэг хувийн сургуультай болохоор ийн бухимдсан хэрэг. Мөн саяхнаас хүүхдийн тоглоомын талбай булаах гэм нь илрээд буй.
11.    П.Алтангэрэл: Тэрбээр уг нь УИХ-ын гишүүд дундаа хамгийн гэмгүй нэгэн. Гэхдээ цаад занг нь мэдэхгүй хүний хувьд. Харин тодорхой хэмжээнд тэр дундаа Хятадын “Шинь Шинь” компанийг өмгөөлөн хамгаалдаг зуршлыг нь мэдэх хүмүүсийн хувьд тэрбээс бусдаасаа ялгарах зүйлгүй нэгэн. Нэг хэсэг Цөмийн энергийн газрын дарга асан Н.Энхбат руу тэрбээр аль байдаг хүчээрээ дайрч, “Төрийн албыг бусинуулагч” хэмээн зарлаж байсан. Гэтэл тэрхүү шүүмжлэлийнх нь ард Н.Энхбат даргад илгээсэн П.Алтангэрэл гишүүний гарын үсэг бүхий “Шинь шинь” компанийн үйл ажиллагааг сэргээ гэсэн албан бичиг буюу албан тулгалт байсан гэдэг. Гэсэн ч уг компанийн хууль зөрчсөн үйлдэл тоймгүй их байсны улмаас П.Алтангэрэл гишүүний хүслийг Цөмийн энергийн газрын шударга дарга хүлээж аваагүй. Үүнээс нь бол тэрбээр Н.Энхбат дарга руу дайрахын муухайгаар дайрсан удаатай. Тэр ч битгий хэл “Шинь шинь” компанийн уурхайн байранд тэрбээр 30 гаруй хүний хамт бууж мордон, дайлуулж цайлуулсан нь нэг биш удаа.
12.    Батж. Батбаяр: Тэрбээр өөрийн банди нарын тухай “Монголын толгой 20 баяны тоонд бүгдээрээ багтана” хэмээн онгирох дуртай. Тэр өмч хувьчлалын үед мөн л бусдынхаа нэгэн адил үнэ цэнэтэй аж ахуйн нэгжүүдийг хувьчилж авсан нэгэн. Өдгөө бүх хөрөнгөө хүүхдүүддээ шилжүүлж, тэднийхээ бизнесийг ерөнхийд нь чиглүүлдэг. Түүний хүү болох Б.Батхишиг нь Хөвсгөл далайн эргийн ойролцоох Бүрэнхааны фосфоритын ордын ашиглалтын лицензийг эзэмшдэг. Уг лицензийг төр эргүүлэн авч, цэвэр усныхаа нөөцийг хамгаалах гэсэн боловч өгөхгүй байгаа. Мөн Б.Баттулга гэдэг хүү нь Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ус, цаг уур, эрдэм шинжилгээний хүрээлэнгээс зарласан хотын утаа хэмжих багаж, тоног төхөөрөмжийг нийлүүлэх тендерт гэнэт өрсөлдөгчгүйгээр ялалт байгуулсан ч түүнийгээ нийлүүлэхгүй жил гаруйн хугацаанд унжсан удаатай. Түүнчлэн Баянхонгор аймгийн  Баян-Овоо сумын нутагт алт олборлох нэрээр их хэмжээний газар хууль бусаар авсан нь илэрсэн. Харин том хүү Б.Батбилэг нь Иргэний зориг намаас УИХ-д нэр дэвшиж байсан бол өдгөө Ардчилсан намын гишүүн болоод байгаа. Аав нь энэ талаар “УИХ-ын сонгуульд миний нэрийг дэвшүүлэхгүй бол би хүүгээ заавал Ардчилсан намаас өрсөлдүүлнэ” гэж удаа дараа дарамт үзүүлж буй.
13.    Д.Нямхүү: Тэр өнгөрсөн хугацаанд Ардчилсан намын төлөө халаасаа бусдаас илүү ухаж, бусдаас илүү тусламж үзүүлсэн гэх гомдлыг тээсэн нэгэн. Тийм ч учраас УИХ-ын сонгуулиар Увс аймагт нэр дэвших эрхийг өрсөлдөгчгүйгээр авсан. Дэд бүтэц, уул уурхай, барилга, гадаад худалдааны чиглэлээр бизнес эрхэлдэг түүнийг Оросын панзчин С.Громовтой холбоотой гэх яриа бий. “Чингис хаан”, “Хадгаламж” банкаар гараа угаахад нь тусалсан гэдгийг учир мэдэх хүмүүс ярьдаг. Мөн тэрбээр нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүнийхээ хувиар чамгүй их шантааж хийдэг гэдэг. Энэ тухай М.Ганбаатарын “Эсэргүү төлөөлөгч” номонд нэг баримт бий.
14.    Д.Сосорбарам: Гавьяат жүжигчин, төрийн шагналт Д.Сосорбарам ч тэр Ц.Элбэгдоржийг дагаж гүйснийхээ шанд хоосон хоцроогүй. Цагтаа Монголын хамгийн том кино театр байсан “Ард”-ыг өмч хувьчлалаар авсан. Улмаар түүнийгээ борлуулж, чамлахааргүй ашиг хүртсэн нэгэн.
15.    З.Нарантуяа: Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд тэргүүн З.Нарантуяа гэх бүсгүй өмнө нь “Монгол шуудан” банкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Улмаар банк нь дампуурч, “Хадгаламж” банктай нэгдсэн даруйд тэрбээр Ардчилсан намд хүчин зүтгэх болсон. Нэг ёсны удирдаж байсан банкныхаа дампуурлаас өөрийгөө аврах зорилгоор улс төр хийж, тодорхой хэсэг бүлгийн лоббигоор Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд тэргүүний үүрэг гүйцэтгэх болсон.
16.    Э.Бат-Үүл: УИХ-ын хөрөнгө чинээ гээд байх зүйлгүй ганц гишүүн. Улсын баатар болохоор ард түмэнтэйгээ адилхан амьдралаар амьдрахыг хүсдэг ч байж болох. Гэхдээ тийм биш. Түүний хүү жирийн нэг дуу бичлэгийн студийн захирлаас шууд газар тариалангийн бизнес эрхлэгч болж хувирсан. Энэ чиглэлийн бизнесийг багадаа гурвантэрбум төгрөгөөр эхлүүлэхгүй бол гарааны хөрөнгө их шаарддаг салбар гэдгийг бизнес эрхлэгчид андахгүй. Тэгэхээр гар нүцгэн аавын, ганц нэг дууны бичлэг хийснээс өөргүй залуугийн эхлүүлэх бизнес биш гэсэн үг. Тиймээс ч Э.Бат-Үүл гишүүний нууцалдаг бизнесийн цаана томоохон бизнесийн бүлэглэлүүд улстөрчдөд хүүгүй, хугацаагүй зээл олгох замаар өөрсдийн санаа бодлоо тэднээр дамжуулан хэрэгжүүлдэг гэдэг хардлага жинхэнэ утгаараа байхгүй гэвэл худлаа болох болов уу. Ядаж л Э.Бат-Үүл гишүүн “Бодь” цамхгаас салдаггүйн зэрэгцээ тэдний эрх ашгийг УИХ-ын танхимд хамгаалах гээд байдаг талтай.
17.    Л.Эрдэнэчимэг: “Монос” группын ерөнхий захирал Л.Эрдэнэчимэг цаг үргэлж “Монголчуудынхаа эрүүл мэндийн төлөө” хэмээн өөрийнхөө сэтгэл зүрхийг илэрхийлдэг. Гэвч тэрбээр бизнесийнхээ эрх ашгийг бодоод эхлэхээрээ хэлсэн үгэндээ хүрч чаддаггүй нэгэн бололтой юм билээ. Учир нь “Монос” групп удаа дараа хугацаа нь дууссан эм, тариа худалдаалсан нь илэрч байсан. Мөн мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийг ямар ч зөвшөөрөлгүй борлуулсан нь бий. Энэ талаар Л.Эрдэнэчимэг захирал хэвлэлээр “Манай компани тийм хууль бус үйлдэл хийдэггүй” гэж мэдэгдсэн ч Улсын мөрдөн байцаах газрын мөрдөн байцаагчид морфин, фенобарбитал, седуксин, сибазоны шахмал зэрэг дээрх үйлчилгээ бүхий эм бэлдлэмийг хууль бусаар худалдсан нь нотлогдож, охин компанийнх нь захирал шүүхээс ял сонссон нь саяхан... Гол нь дээр өгүүлсэн “Ардчиллынхны адармаатай “но”-нууд бүгд үнэн. Худлаа зүйл нэг ч байхгүй. Тиймээс ч тэдний тухай үргэлжлэх бодит баримтын эхлэл нь энэ. Төгсгөл нь дуусах болоогүй. Харин үргэлжлэл нь ойрхон бий.

Нийтэлсэн: 2012-06-06 11:24:02

Нийт сэтгэгдэл: 14

  • Зочин

    МОНГОЛ ТУМЭН МИНЬ. ХЭДИЙ БОЛТОЛ МАН, АН - ын ГАДНЫ ЛУЙВАРЧДЫН ГАР ХӨЛ БОЛСОН, ЭХ ОРОН, ГАЗАР ШОРОО, БАЯЛГАА ХУДАЛДСАН, АРД ТУМНЭЭ ЯДУУРЛЫН ТУЙЛД ХУРГЭСЭН, ӨӨРСДӨӨ ХАГАРТЛАА БАЯЖСАН ХУВАЛЗНУУДАД ДЭЭРЛЭХУУЛЖ, ДОРОМЖЛУУЛЖ, ЛУЙВАРДУУЛЖ, ЦУСАА СОРУУЛЖ АМЬДАРЦГААХ ЮМ БЭ???? ЭНЭ СОНГУУЛИАР ЭНЭ ХОЁР АЛУУРЧИДЫН НАМААС БУРМӨСӨН САЛГААЯ АА. МОНГОЛ НУТАГТАА МОНГОЛ ХУН ШИГ АМЬДРАХ ЦАГ ИРСЭН ШУУ.

    Зочин 2012-06-06 11:40:02     124.158.73.17          (1)       (0)
  • Зочин

    МОНГОЛ ТУМЭН МИНЬ. ХЭДИЙ БОЛТОЛ МАН, АН - ын ГАДНЫ ЛУЙВАРЧДЫН ГАР ХӨЛ БОЛСОН, ЭХ ОРОН, ГАЗАР ШОРОО, БАЯЛГАА ХУДАЛДСАН, АРД ТУМНЭЭ ЯДУУРЛЫН ТУЙЛД ХУРГЭСЭН, ӨӨРСДӨӨ ХАГАРТЛАА БАЯЖСАН ХУВАЛЗНУУДАД ДЭЭРЛЭХУУЛЖ, ДОРОМЖЛУУЛЖ, ЛУЙВАРДУУЛЖ, ЦУСАА СОРУУЛЖ АМЬДАРЦГААХ ЮМ БЭ???? ЭНЭ СОНГУУЛИАР ЭНЭ ХОЁР АЛУУРЧИДЫН НАМААС БУРМӨСӨН САЛГААЯ АА. МОНГОЛ НУТАГТАА МОНГОЛ ХУН ШИГ АМЬДРАХ ЦАГ ИРСЭН ШУУ.

    Зочин 2012-06-06 11:40:02     124.158.73.17          (0)       (0)

    Зочин 2012-06-06 11:40:03     124.158.73.17          (0)       (0)

    Зочин 2012-06-06 11:40:04     124.158.73.17          (0)       (0)

    Зочин 2012-06-06 11:40:05     124.158.73.17          (0)       (0)

    ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ ААЛЗНЫ ТОРОНД ОРООЦОЛДОГСДЫГ ЭХ ОРОН БАЯЛАГАА ХАРИЙН ХУЛГАЙТАЙ ТОНОЖ БАЯЖАЖ БАЙГАА МАНАН н ЛУЙВАРЧАДААС ХАЙХ ОЮУТОЛГОЙН МОНГОЛД АШИГУЙ УРВАГЧЫН ГЭРЭЭ ХИЙЖ ХЭДЭН ЗУУН САЯ ДОЛЛАРЫН ХАХУУЛ АВСАН ЭЛБЭГДОРЖ БАЯР БАТБОЛД АЛТАНХУЯГ ТОЛГОЙЛОГЧТОЙ НОВШЫН ЭРЛИЙЗУУД САЙД БАЯРЦОГТ ГАНСУХ ЗОРИГТ ХУРЭЛБААТАР ИЗНН-Н ОЮУН- МОНГОЛ ЦУСТАЙ МОНГОЛОО ГЭЖ БОДДОГ ХУН ХЭЗЭЭЧ ХИЙХГУЙ- БОРООГИЙН НАЯАН ТОНН АЛТЫГ ХУЛГАЙЛСАН БАТБОЛД ЭЛБЭГДОРЖЫН БААВАР ЛУ БОЛДТОЙ ХИЙСЭН СЭРГЭЭН БОСГОЛТ БАНК ДАНПУУРУУЛЖ ОЛС

    Зочин 2012-06-06 13:57:12     180.149.69.200          (0)       (0)
  • Зочин

    ed nar neeree bugdeeree gent heregtenguud bain sh dee ATg yu giij baigaa yum ve . z enkhbold bol***r yag turiin umchuur garaar ugaasan hun shuu dee . busad bugd adil dandaa bank damouuruulj bayjdag yumnuud bain ter elbgeddorj gej neg yum bn***na bank dampuuruulaa biz dee

    Зочин 2012-06-07 02:30:05     202.179.31.242          (0)       (0)

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.