Монгол дуучин дэлхийн шилдэг баритон боллоо. Гавьяат жүжигчин Э.Амартүвшин Плачидо Домингоийн нэрэмжит “The Placido Domingo’s Operalia” олон улсын дуурийн дуучдын уралдаанд нэгдүгээр байр эзэлжээ. “Шувууны үүр” цэнгэлдэх хүрээлэнд энэ сарын 4-10-нд болсон тус тэмцээний шилдгүүд өнгөрсөн шөнө сүүлийн шалгаруулалтдаа оролцсон. Уралдааны энэ жилийн шилдгээр Гавьяат жүжигчин Э.Амартүвшин Америк, Итали, Хятад, Канадын дуучдыг ардаа орхин, тэргүүлсэн байна.
БНХАУ-ын нийслэл Бээжин хотод болж буй “Plаcido Domingo’s Operalia” залуу дуучдын олон улсын уралдаанд манай дуучин орон орны шилдгүүдээс шигшсэн 40 уран бүтээлчийн нэгд багтан, Бээжинг зорьсон юм. Зургадугаар сарын 5-нд болсон гуравдугаар шатны уралдаанаас Э.Амартүвшин гавьяат шилдэг 20-ын нэг болсон бол зургадугаар сарын 8-нд болсон IV шатны шалгаруулалтаас төгсгөлийн шатанд авьяас билгээ сойх арван уран бүтээлчийн нэгээр шалгараад байсан юм.
Тэрбээр өмнө нь дэлхийн сонгодог урлагийн олимп гэгдэх П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд оролцож, дэд байрт шалгарч байсан. Энэ удаагийн түүний оролцсон “The Placido Domingo’s Operalia” уралдаан бол дэлхиийн бүхий л шилдэг дуурийн дуучдын мөрөөдөл болсон тэмцээн юм. Харин энэхүү алдартай уралдаанд Монголын Улсын Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Э.Амартүвшин тэргүүн байрт шалгарч, дэлхийн шилдэг баритон гэдгээ харуулж чадлаа. Тийм ээ, тэр бол Монголчуудын бахархал, энэ үеийн шилдэг баритон. Дахин, дахин баяр хүргэе.
М.ДӨЛ
Нийт сэтгэгдэл: 2
-
amjilt xvcie.caixanbna.MGL,baxapx***.
Зочин 2012-06-12 22:54:07 58.76.86.3
(1)
(0)
-
If you would like to increase height, then you may consider utilizing height insoles or shoe lifts. Height insoles are very inexpensive, and can be adjusted to fit your requirements perfectly. You can buy a set of insoles for less than ten dollars, and appear one to two inches t***ler instantly. This is among the simplest solutions to growing your height, especi***ly when you have ***ready begun to use exercises and enhanced your diet. shoe lifts are purchased by the set, so you are able to have
Noululleymn 2012-08-20 17:25:21 218.2.29.246
(0)
(0)
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ