Дэлхийд баян болон ядуу хүмүүс хоорондын орлогын ялгаа сүүлийн 20 жилийн хугацаанд ихэссэн ба цаашид ч ихэснэ гэж олон улсын буяны "Хүүхдийг аваръя" /"Save The Children"/ байгууллагын илтгэлд дурджээ. Хэдийгээр олон улсын хамтын нийгэмлэг сүүлийн жилүүдэд ядуу буурай хөгжилтэй орнуудын амьдралын чанарыг дээшлүүлэх, тухайлбал хүүхдийн эндэгдлийн үзүүлэлтийг бууруулах талаар тодорхой амжилтад хүрч чадсан боловч нийгмийн давхаргын улам бүр хүчтэй болж буй ялгаа уг дэвшилд ихээхэн сөргөөр нөлөөлж байна гэж НҮБ-ын Тогтвортой хөгжлийн комиссын хуралдааны өмнө нийтэлсэн илтгэлд тэмдэглэжээ.
"Сүүлийн 10 илийн хугацаанд хүүхдийн эндэгдлийг бууруулах, хүүхдийн боломжийг сайжруулах талаар үлэмж хэмжээний ахиц дэвшилд хүрлээ. Одоо бид хүүхдийн эндэгдлээс урьдчилан сэргийлэх асуудлыг үндсээр нь арилгах тийм чухал цаг үед ойрхон ирээд байна. Гэвч нийгмийн тэгш бус байдлын асуудлыг шийдэхгүйгээр хүрсэн дэвшлээ түргэтгэх, бүр өнөөгийн түвшинд хурдацыг нь барих боломжгүй байна. Түүгээр зогсохгүй, тэгш бус байдал нь зарим нэг улс оронд болон дэлхийд бүхэлд нь бодитой өсөлтөд хүрэх, хөгжин цэцэглэхэд саад болж болзошгүй байна" гэж "Хүүхдийг аваръя" байгууллагын гүйцэтгэх захирал Жастин Форсит мэдэгджээ.
Бараг 120 улсад үйл ажиллагаа явуулсан тус буяны байгууллагын мэдээлснээр, 1990 оноо хойш баян, ядуугийн хоорондын ялгаа хөгжиж буй 32 улсад ихэссэний тавд нь хүн амын бага орлоготой хэсгийн орлого сүүлийн 20 жилийн хугацаанд бүр ч их буурчээ.
З.Амгалан
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ