Монголын дуурийн уран бүтээлчид гадаадын зочин дуучинтай хамтарч Италийн суут хөгжмийн зохиолч, дуурийн урлагийн мастер Ж.Пуччинийн “Тоска” дуурийг дахин нэг удаа үзэгчдэдээ толилууллаа. Энэ дуурь монголчуудын хувьд цоо шинэ бүтээл биш юм. Өмнө нь тоглож байсан, үе үеийн “Тоска”-нууд өөр өөрийн өнгөөр их урлаг бишрэгч эрхэмсэг үзэгчидтэйгээ учран золгож л байсан. Энэ удаагийнх сонгодог урлагийн уурхайн нэг болсон Армен улсын Хөгжмийн дээд сургуулийн бүтээгдэхүүн ганган уянгалаг тенор О.Айвазян дуурийн гол дүрийн нэг сүмийн зураач Каварадоссид хувирснаар онцлог байлаа. Улс орон тэр чигтээ “Сонгуулийн цунами”-д өртсөн гэхээр цаг үе гэхэд харин ч олон үзэгч “Тоска”-д цуглав. Дуурь ч сайхан болсон. Үзэгчид дуучид, хөгжимчид, удирдаач Ж.Бүрэнбэхээр бахархаж, гадаад дуучны гоё хоолойд сэтгэл тун хангалуунаар тарж одсон юм.
Зочин дуучин О.Айвазян сайхан зөөлхөн уянгалаг тенор хоолойтой юм. Хурц ширүүн харц, нүүр дүүрэн сахлынх нь цаана нинжин сэтгэл, хүн чанар нуугдаж байдаг арменчуудын зан авир дуучнаас мэдрэгдэх шиг болсон. Тоглолтын төгсгөлд хөшигний ард уран бүтээлчдэд баяр хүргэхээр бүчсэн хүмүүсийн дунд нэгэн хөгжилтай агшин тохиосон юм. Тенор залууд төгөлдөр хуурч М.Цогбадрах Арменд төгсгөгчдийн нэрийн өмнөө баяр хүргэхдээ цэцэгний оронд гоё дөрвөлжин хар хайрцагтай тансаг зэрэглэлийн брэнд архи идээний дээж болгон бариад “Цэцэг Армен хүртэл явахад хатчихна. Тиймээс ийм цэцэг бэлэглэе” гээд өгөхөд нь дуучин “Тайзан дээр анх удаа архи бэлгэнд авч байна. Монгол андуудын маань чин сэтгэл шингэсэн бэлэг болохоор надад сайхан санагдаж байна, баярлалаа” гэсэн. Тэрбээр Монголд анх удаа ирлээ, ийм хөгжимлөг ард түмэн гэж санаагүй байсан хэмээн ярилцлага өгөхдөө сэтгэгдлээ хуваалцсан нь бий. Монголын теноруудаас эрс өөр өнгөөр дуулж өөрийгөө илэрхийлээд буцсан дуучин залуутай монгол дуучид олон тайзнаа гарч уран бүтээлээр нэгдэхдээ нэгдэж, өрсөлдөхдөө өрсөлдөх биз ээ.
Зочин уран бүтээлч үзэгчдэд таалагдсаныг хэлэхийн сацуу өөрийн театрын дуучдаар эрхгүй бахархсанаа нуух аргагүй юм. Гол дүр Тоска юу. Гоцлол дуучин Б.Эрдэнэтуяа тоглолтын өмнө өөртөө тун итгэлтэйгээр “Би бол Тоска” гэж хэлж байсан нь батлагдав. Зөвхөн Б.Эрдэнэтуяагийн, өөр хэнийхтэй ч адилгүй өвөрмөц өнгийн сопрано хоолой нь гайхамшиг. Хүчтэй, зоригтой, дүрдээ итгэлтэй, эрэмгийн дайчин тэрбээр уг дуурийн Флория Тоска хэмээх дуурийн дуучин, Каварадоссид хайртай эмэгтэйн дүрийг жинхэнэ утгаар нь амилуулж үзэгчдийг тэртээх Наполеоны байлдан дагууллын үеийн Итали, Франц орноор аялуулах шиг болов.
Тоскагийн дүрийг Б.Эрдэнэтуяа тод томруунаар зурсантай адил дуурийн үйл явдлыг өрнүүлж, хөгжөөж өгдөг Цагдаагийн дарга Скарпьяад тоглосон дуурийн гоцлооч, “Жинжий” хэмээх тодотголоороо олны танил болсон Ц.Баттөр ноён нуруутай, хэзээ ч, ямар ч үед бэлэн “дайчин” гэдгээ харуулсан юм. Тэрбээр дуурийн эхнээс дуусах дөхтөл нь буюу Скарпьяа Тоскад алуулах хүртэл бараг завсаргүй шахам дуулж дуурийн тулах багана байж чадсан юм. Нэг дор ийм удаан, хоолойн чадал нь огт буурахгүйгээр яаж ингэж дуулж болдог байна аа гэж бодохоор, магтах үг олдохоо байтал сайн дуулав. Дуучдын чансаагаар бахархсан үзэгчид “Манай дуурийн урлаг дэлхийн түвшинд хүртлээ хөгжсөн юм байна даа” хэмээж байв. Гайхамшгийг гаднаас хайх хэрэггүй, тэр чинь бидний дунд байж байна шүү дээ, ердөө хажууханд маань, тухайлбал манай ажлын газраас хэдхэн метрийн цаана байна шүү дээ хэмээн бодож бахархлаа.
Нийт сэтгэгдэл: 4
-
Маш сайхан
Зочин 2012-06-18 18:40:02 202.131.249.90
(2)
(0)
-
bayr hurgie, baharh***tai saihan baina. ulam ih amjilt husie. ta nar chadna
Зочин 2012-06-18 22:17:42 58.18.168.114
(2)
(1)
-
Mongoluinhoo dyyruin dyychdaar baharhaj baina. Ta nartaa amjult hvse
Зочин 2012-06-19 08:26:31 202.180.216.237
(2)
(0)
-
тэр унэн шуу. манайхан еерсдийгее унэлдэггуй 1 дутагдал бий. манай дуурь азидаа тэргүүн, дэлхийд дээгүүр орно шуу
Зочин 2012-06-19 09:04:05 122.254.127.66
(2)
(0)
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ