2012 оны Ази тивийн чөлөөт бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5-8-ны өдрүүдэд Киргиз улсын нийслэл Бишкек хотод амжилттай болж дууслаа. Тус тэмцээнд манай улсаас 18 бөх оролцсоноос хөвгүүдийн төрөлд 1 хүрэл, охидын төрөлд 3 хүрэл нийт 4 медаль авчээ.
Тэмцээний хөвгүүдийн төрөлд БНАСАУ, БНСУ, Иран, Казакстан, Киргиз, Монгол, Тажик, Узбек, Энэтхэг, Япон гэсэн 10 орны бөхчүүд өрсөлдсөнөөс багийн дүнгээр 78 оноогоор ираны баг, 76 оноогоор казахстаны баг, 71 оноогоор энэтхэгийн баг эхний гурван байр эзэлж манай баг сүүл мушгив.
Тэмцээний охидын төрөлд БНАСАУ, Казахстан, Киргиз, Монгол, Тайвань, Узбек, Энэтхэг, Япон гэсэн 8 орны бөхчүүд өрсөлдсөнөөс багийн дүнгээр 81 оноогоор казахстаны баг, 77 оноогоор японы баг, 71 оноогоор энэтхэгийн баг эхний гурван байр эзэлж манай баг зургаадугаарт шалгарчээ.
Нийт сэтгэгдэл: 1
-
A bit suprriesd it seems to simple and yet useful.
Reginia 2012-09-01 06:38:56 46.255.181.234 (0) (0)
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.