ОХУ-ын шигшээ баг Грекийн шигшээд 0:1 харьцаатайгаар ялагдал хүлээсний дараа ОХУ-ын шигшээ багийн ахлагч Андрей Аршавин “Надад хэлэх үг алга” хэмээсэн юм.
Тоглолт ОХУ-ын шигшээ багийн хувьд гутамшигтайгаар өндөрлөсний дараа хөлбөмбөгчид толгой гудайн талбайгаас гарч явсан юм. Европт хүчирхэгт тооцогддог ОХУ-ын шигшээ баг ийнхүү хэсгээсээ ч гарч чадалгүй нутаг буцсан байна. Тэдийг “Внукова-3” нисэх онгоцны буудал дээр гэр бүл, хөгжөөн дэмжигчид, мэдээж сэтгүүлчид тосч байлаа. Тэд юм асуучих вий гэсэн байртай сэтгүүлчдээс дөлж байсан юм.
Хөлбөмбөгч Роман Широков, Марат Измайлов нар ярихдаа “Юу хэлэх вэ дээ? Бүгд л сэтгэл дундуур байна. Бид бүгд хөгжөөн дэмжигчдээсээ уучлал гуйх ёстой. Биднийг дэмжиж байсных нь төлөө хөгжөөн дэмжигчиддээ ч баярласан талархсанаа илэрхийлж чадсангүй шүү дээ. Магадгүй энэ нь бидний сэтгэлээр унасантай холбоотой байх” гэсэн байна.
Оросын шигшээ яагаад ялагдчихав?
Унасан бөхд шалтаг мундахгүй гэгчээр ялагдлаа тайлбарлах олон сая шалтгаан олж болно л доо. Гэхдээ энэ бол хөлбөмбөг. Бид бэлтгэл сайтай байсан, гэвч болсонгүй. Бид өмнө нь ч ийм байдалд орж байсан. Тиймээс энэ бүхнийг даван туулж сэтгэлээр тэгтлээ унахгүй байх нь чухал байна. Тэгж байж л цаашаа ахиж ялалтад хүрнэ шүү дээ.
Роман, биднээс сул Грекийн багт яагаад хожигдчихов оо?
Тэд довтолж манай хаалганд гоол оруулсан. Харин бид хариуг нь барьж чадсангүй.
Тоглолтын эхний үед та жаахан идэвхгүй байгаа харагдсан. Гэхдээ Грекийн баг тийм ч хурдтай сайн биш шүү дээ. Манайхан хурдаар давамгайлж болох байсан.
Бүх зүйл яагаад ингэж эргэснийг мэдэхгүй байна. Ер нь бол эхний үед бид байнга тэдний торгуулийн хэсэгт ороод байсан.
Дик Адвокат хувцас солих өрөөнд ороод юу гэж хэлсэн бэ?
Нэгэнт ийм юм болсон хойно юу гэх вэ дээ? “Бүгдэд нь баярлалаа. Баяртай” л гэнэ шүү дээ.
Энэ ялагдал бидний хувьд эмгэнэл мөн үү?
Эмгэнэл гэх нь ч хаашаа юм. Сэтгэл өвтгөм цохилт гэх үү дээ. Яагаад гэвэл Чехийн шигшээг буулгаж аван тоглолтыг итгэл найдвар дүүрэн эхлэж байсан үе бидэнд байсан шүү дээ.
Манайхан Грекийн багийг хүчирсэнгүй гэж үзэж болох нь ээ?
Магадгүй. Гал гарсан тоглолт үзүүлж чадсангүй.
Танд багийнхаа бусад хөлбөмбөгчийн тоглолтод сэтгэл хангалуун бус байгаа зүйл байна уу?
Байхгүй ээ. Харин тэд надад уурлаж магадгүй.
Яагаад?
Надад бөмбөг оруулах боломжууд гарсан. Гэвч ашиглаж чадаагүй. Бид ядаж ганц ч болов гоол оруулах ёстой байсан юм.
Таны цаашдын төлөвлөгөө?
Гэртээ харимаар байна. Хөгжөөн дэмжигчид л доог тохуу хийхгүй л байгаасай.
Түүнчлэн Евро-2012 ын долоо хоногийн дэлхийн шилдэг тоглогчоор шалгарч байсан, ОХУ-ын шилдэг хөлбөмбөгч, Хойд Осет гаралтай Алан Загоев ч хөгжөөн дэмжигчдээсээ уучлалт гуйжээ.
Пашрамд сануулахад тэрээр энэхүү Европын аварга шалгаруулах тэмцээнд ОХУ-ын шигшээгийн эсрэг багийнхаа хаалганд оруулсан таван гоолын гурвынх нь эзэн билээ.
“Би хөгжөөн дэмжигчдээсээ уучлал гуйхыг хүсч байна. Манай баг үнэхээр маш муу тоглолтыг үзүүлсэн. Мөн шигшээ багаа эцсийн мөч хүртэл уухайлан дэмжсэн фанатууддаа баярлаж талархсанаа илэрхийлэх гэсэн юм. Грекүүд манай хаалганд гоол оруулчихаад, эргээд хамгаалалтанд шилжсэн. Бид хариу цохилт өгөхийг хичээсэн ч харамсалтай нь чадсангүй. Үнэхээр хэцүү байна. Учир нь бүх л улс даяараа биднээс ялалт хүлээж байсан шүү дээ” гэжээ.
WORD.MN А.Одсар
Нийт сэтгэгдэл: 1
-
Hagas sainii ugluu zochid***dlaasaa garch avtobusandaa suugaad nutag butsaj baigaag ni harj zogsoj bailaa bugd gunigtai baisandaa harin Marat nadtai gar barisan shuu buh zuil saihan bolnoo gej helj bilee bi
warszaw 2012-06-20 14:13:04 178.73.48.65
(0)
(0)
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ