Хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээний шилдэг найман багийн хоёр дахь тоглолтод өчигдөр шөнө явагдлаа. Энэ удаагийн тэмцээнд түрүүлнэ гэж ихэнх мэргэжилтнүүдийн дүгнэж буй Германы шигшээ баг 2004 оны гайхамшгаа давтахыг хүссэн грекүүдтэй тоглосон юм.
Германы дасгалжуулагч Лев хасагдах шатанд тун зоригтой гэмээр шийдвэр гаргаж, эхний гурван тоглолтод гаргасан үндсэн бүрэлдэхүүнийхээ гурван тоглогчийг сольсон байв. Тэрээр Марио Гомесийг “суулгаж”, ахмад довтлогч Мирослав Клозег гаргасан байв. Мөн Лукас Подольскигийн оронд Марко Ройсийг, Томас Мюллерийн оронд Андре Шюррлег гаргасан байлаа.
Ройс тоглолтын эхнээс л дасгалжуулагчийн итгэлийг алдалгүй сайн тоглосон ч энэ тоглолтын сүүлчийн гоолыг оруулсан юм.
Грекүүд уламжлал ёсоор гурван хамгаалах чиглэлийн хагас хамгаалагч тавьж, дөрвөн хамгаалагчаар нэмж зузаатгасан ч гэсэн 39 дэх минутуд Филипп Ламыг торгуулийнхаа талбайд цээжин дээр бөмбөгөө тайван авч, оновчтой цохилт хийхэд саад болж огт чадсангүй.
Хоёрдугаар үед Салпингидис алсын буланд байрласан Самараст дамжуулалт өгснөөр тоог тэнцүүлсэн. Гэвч Боатенгийн дамжуулалтаар Хедира тоог 2:1 болголоо. Үүний дараагаар Грекийн хаалгач алдаа гаргаж, улмаар Клозе хоосон хаалганд мөргөн гоол оруулсан юм. Тоглолтын төгсгөлд Клозе Сифакисийн эсрэг ганцаараа гараад ойсон бөмбөгийг Ройс нэмж, улмаар германчууд хожлоо улам баталгаажуулж, грекүүдийн мөрөөдлийг тас цохилоо.
Герман – Грек 4:2
Гоол: Лам 39, Хедира 61, Клозе 68, Ройс 74 - Самарас 55, Салпингидис 89-пен
Герман: Нойер, Боатенг, Хуммельс, Бадштубер, Лам, Хедира, Швайнштайгер, Озил, Шюррле (Мюллер 68), Ройс (Гетце 80), Клозе (Гомес 80)
Грек: Сифакис, Маниатис, Цавеллас (Фотакис 46), К. Пападопулос, Торосидис, Папастатопулос, Макос (Либеропулос 72), Кацуранис, Нинис (Гекас 46), Самарас, Салпингидис
Шар хуудас: Самарас, Папастатопулос
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ