Их Монгол Улс байгуулагдсаны 806, Ардын хувьсгалын 91 жилийн ойн үндэсний их баяр наадмын хүүхдийн сурын харваа өчигдөр эхэлж, шилдгүүдээ тодрууллаа. Энэ жил 9-17 насны 80 гаруй харваач хүүхэд 32 сум тавьж, цэц мэргээ сорьсон. Тэд хана харваанд 20, хасаа харваанд 12 сум тавьсан бөгөөд эрэгтэйчүүдээс Баян-Өлгий аймгийн Буянт сумын харьяат Б.Тэнгисболд 30 сум харваж өсөх идэр мэргэн боллоо.
Дэд байрт Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын цогцолбор сургуулийн сурагч Д.Мөнхчулуун 29, гутгаарт Завханы Дөрвөлжин сумын Б.Адъяасүрэн 25, дөтгөөр байранд Говь-Алтай аймгийн Баян сумын Б.Ганболд нар 25 оноогоор шалгарсан юм. Өнгөрсөн жилийн хүүхдийн харвааны тэргүүн байрын эзэн Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Б.Сосорням 24 оноогоор айрагдав.
Эмэгтэйчүүдийн төрөлд өнгөрсөн жил түрүүлсэн Хэнтий аймгийн Бор-Өндөр цогцолбор сургуулийн сурагч Э.Цэндцэсэн 30 оноогоор түрүүлж, амжилтаа бататгасан бол, дэд байрт Төв аймгийн “Мандухай сэцэн” компанийн тамирчин Н.Энэрэл 28, гутгаарт Дорноговь аймгийн I сургуулийн сурагч Э.Биндэръяа 25, дөтгөөрт Дорнод аймгийн I сургуулийн сурагч Х.Солонго 24, тавдугаар байранд Баян-Өлгий аймгийн Буянт сумын Г.Бямбасүрэн 23 оноогоор шалгарчээ.
Энэ жилийн хүүхдийн сур харваанд өмнөх жилүүдийг бодвол харьцангуй олон хүүхэд оролцжээ. Дашрамд дурдахад, энэ сарын 12-нд найм буюу түүнээс доош насныхан цэц мэргээ сорино.
С.ЗАЯА
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ