"Playtime 2012" наадам сүлд дуугаа тодрууллаа

Үнэлэх
(0 үнэлгээ)

Хөгжим сонирхогч залуусыг "амьд" хөгжмөөр цэнэглэх "Playtime 2012" рок наадам энэ жилийнхээ сүлд дууг тодрууллаа. Наадмын үеэр хамтлаг, дуучдын тоглолт, төрөл бүрийн арга хэмжээний сул зогсолт бүрийд цаана дэвсгэр дуу буюу сүлд дуугаар "Dutch Uncles" хамтлагийн "Cadenza" хэмээх уран бүтээл нүргэлэх гэнэ. Наадам ирэх сарын 4, 5-нд Гачууртын "Монгол шилтгээн"-д болох аж. Харин наадмын зочин хамтлагаар Японы "Taffy" хамтлаг ирэхээр болсон байна. Өмнөх жилүүдэд ОХУ-ын болон Английн хамтлагууд зочноор ирж байсан юм.

Тасалбарын хувьд хоёр өдрийнх нь 20 мянган төгрөг, таван хүн хоёр өдрийнхийг 80 мянган төгрөгний багцаар, арван хүн хоёр өдрөөр бол 150 мянган төгрөгний тус тус багцаар үзэх боломжтой юм байна. Харин нэг өдрийн тоглолтыг үзэх бол 15 мянган төгрөгийн үнэтэй аж.

Худалдаанд гармагцаа "шуураад" дуусдаг тасалбар нь удахгүй зарагдаж эхлэх гэнэ.

Нийтэлсэн: 2012-07-26 19:21:27

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.