Энэ долоо хоногт сайд нарын нэр албан ёсоор тодорч, С.Батболдын Засгийн газар халаагаа өгнө. АН-ынхны хувьд баяр хөөр болохоор энэхүү үйл явдлыг тохиолдуулаад УИХ-д олуулаа болсон эднийхэн амралтгүй ажиллаж, хуралдаж байна.
Өчигдөр болсон АН-ын ҮЗХ-ны хуралдаанаараа тэд эвслийн Засгийн газрыг 75:25 гэсэн харьцаатайгаар байгуулах хэлэлцээрээ баталснаас гадна удахгүй болох орон нутгийн сонгууль, Ерөнхийлөгчийн сонгуулиар ч хамтран ажиллах асуудлыг нухацтай ярилцсан байна.
Өөрөөр хэлбэл АН, ИЗНН-ынхан 75 хувийн эрхтэйгээр, Шударга ёс эвсэл 25 хувийн эрхтэйгээр Засгийн газарт багтаж, шингэхээс гадна хоногоо тоолон хүлээж буй орон нутгийн сонгууль болооод Ерөнхийлөгчийн сонгуулиар яг энэ ирцээрээ МАН-ынхныг хуу намнахаар шийдсэн байна.
Эвсэж сонгуульд өрсөлдөх тохиолдол хэзээд байдаг. Сая л гэхэд МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл сонгуульд эвсэж өрсөлдсөнөөр бусад намын олон жилийн турш тэмцээд байгуулж чадаагүй амжилтыг олж чадлаа. Үүний адил АН-ынхан 90 гаруй жилийн түүхтэй МАН-ыг нэг мөсөн дарахаар шийдсэн үү, ямартай ч хамтарсан Засгийн газар байгуулсан багаараа ирэх сонгуулиудад хүч хавсрахаар шийдсэн нь өчигдөр болсон АН-ын ҮЗХ-ны 40 дүгээр хуралдаанд нэлээд маргаан дагуулсан байна.
Ялангуяа Э.Бат-Үүл баатар энэхүү асуудлыг ойлгохгүй байгаагаа илэрхийлж, хамтарсан Засгийн газар байгуулж болно, гэвч яагаад заавал эдгээр жижиг намыг бид дагуулж сонгуульд оролцох ёстой юм бэ гэсэн асуудлыг тавьжээ. Үнэхээр ч ийм маргаан ҮЗХ-ны гишүүдийн дунд бий болох нь аргагүй.
Нөгөөтэйгүүр эвт шаазгай буга барина гэгчээр эд энэ багаараа хаяанд ирээд буй сонгуулиадад оролцвол амжилт үзүүлэхээс гадна Н.Энхбаяр гэдэг барын амыг Ц.Элбэгдорж “Бид хамтдаа шүү” гэдэг зальжин аргаар таглахаар шийдсэн байж болох юм. Зөөлөн нь хатуугаа иднэ гэгчээр Н.Энхбаярыг дарж авах гэсэн Ц.Элбэгдоржийн заль мэх гэж ойлгож болно л доо.
Юутай ч Н.Алтанхуяг арга ухааныхаа ачаар өөрөө Ерөнхий сайд болж, Шударга ёс эвсэл, ИЗНН-тай бус МАН-тай эвсэх сонирхолтой байсан Ц.Элбэгдорж нарын эвийг эвтэйхэн олж чадлаа.
Тиймээс Н.Алтанхуягийн Засгийн газар ирэх он жилүүдэд Хамтарсан засгаараа ажиллаж, Орон нутаг болоод Ерөнхийлөгчийн сонгуульд хамтаараа өрсөлдөж, мөрийн хөтөлбөрөө хамтран хэрэгжүүлнэ гэсэн гурван гол асуудалд анхаарлаа хандуулан ажиллахаар болсон байна.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ